Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ээжээсээ урьтаж хорвоог орхих эрх надад байхгүй

 Хавдар судлалын үндэсний төвийг зорьсон юм. Үнэндээ айх, гайхах зэрэгцсэнээ нуух юун. Үдийн 11:00 цагийн үед тус эмнэлгийн орчин нөхцөлийг ямар нэг томоохон худалдааны төвийн хөл хөдөлгөөнтэй үетэй зүйрлэж болохуйц хэмжээнд байлаа. Бүгд л хаа нэг газар дугаарласан, хаашаа явахаа асуусан, хөл толгой нь үл мэдэгдэх бужигнаан дунд орох нь тэр. Ихэвчлэн нэг хүнийг үзүүлэхийн тулд 2-3 хүн хамт явж байгаа харагдана. Ингээд химийн эмчилгээний тасгийг зорьж надтай ярилцах хүн олдох эсэхийг сураглалаа. Удалгүй нэг тасагт орж үйлчлүүлэгчтэй ярилцахыг зөвшөөрсөн юм.  Энд гурван хүн хэвтсэн байх бөгөөд бүгд гартаа дусал залгуулсан харагдана. Яагаад ч юм хавдраар өвдсөн гэхээр л сэтгэл санаагаар унасан хэцүүхэн хүмүүс байгаа байх. Яажшуухан ам хэлээ ололцдог юм билээ гэсэн бодол төрсөн ч төд удалгүй замхрав. Тэд миний гутранги бодлыг таягдан хаясан юм. Намайг өрөөнд нь ороход дуу шуу орцгоож, хэсэгтээ л байцаав.  Бид олон ч сэдвээр хөөрөлдсөн. 60 гаруй насныхан болов уу гэж таамаглатал, хоёр нь 70 хол гарч байгаа гэнэ. Нэгэн үйлчлүүлэгчийг харин зөв тааж. Тэд авч байгаа үйлчилгээндээ сэтгэл хангалуун байна. Хамгийн хэцүү зүйл нь дараагийнхаа үйлчилгээ авах дарааллаа авах асуудал гэнэ. Бидний яриа улсын төсөвтэй холбогдоод авав. Халимаг үстэй, яггүй яриасаг үйлчлүүлэгч “Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө нутагт хамгийн их төсөв тавьчхаад, хавдрын эмчилгээнд шаардлагатай мөнгийг батлаагүй байгаа юм. Юм л болбол, хар толгойтой чинь ярина гэдэг юм билээ. Өөрийнх нь хар толгойтой яримаар байна” хэмээн ихэд бухимдав. Гэтэл хажуу талаас найз нь дэмжиж “Эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн хүнээр удирдуулмаар байгаа юм. Жирийн нэг сэтгүүлч бодлогын түвшинд ажиллана гэдэг юу л бол доо. Эрүүл мэндийн салбараас сайд төрөх хэмжээний чадамжгүй болчхоо юу” хэмээн хачирлав. Энэ хүмүүсийн мэдлэгтэй, мэдээлэлтэй байгаагаас зарим залуус суралцаж, өөрсдөөсөө ичмээр байна шүү. Бидний яриан дундуур хааяа нэг орж ирчхээд чимээгүйхэн толгой дохин суух 60 гаруй насны, толгой дээрээ нимгэн малгай тавьчихсан, хөлөө унжуулан суух эмэгтэйг Заяагийн Алтанцэцэг гэдэг. Тэрээр Увс аймгийн уугуул боловч 1997 онд ханийгаа алдаж, дөрвөн жаахан хүүхэдтэй үлдээд Улаанбаатар хот руу амьдралын эрхэнд нүүж ирсэн байна. “Хүн жаргал даадаггүй, зовлон даадаг юм байна” хэмээн нулимс цийлэгнүүлж ирснээ, гэнэт л их хүчтэй зоригтойгоор эгч нь ийм хүн байгаагүй л дээ. Их л цоглог эмэгтэй байлаа хэмээн яриагаа үргэлжлүүлэв. “Дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд гадаа гарч эр, гэрт орж эм болсоор 15 жил техникийн зах дээр тамхи, чихэр, ус ундаа зарсан. Амьдралын эрхээр том хүүгээ 13 настай байхад нь сургуулиас гаргаж хажуудаа авч өөртөө туслуулдаг байлаа. Ингээд хамтдаа зүтгэсний хүчинд ямартай ч хоёр хүүхдээ их, дээд сургууль төгсгөж эхнээсээ мэргэжлээрээ ажиллаж байна. Нэг багш охин маань тусдаа гарсан. Миний ээж 96 настай хөгшин бий. Одоогоор ээж бид хоёрыг хүүхдүүд асраад гэрээрээ байгаа. Том хүү маань архи, тамхи хэрэглэдэггүй, үнэнч шударга зантай болохоор техникийн зах дээр танил ихтэй болж, машин зардаг болсон. Тэр хүү маань л амьдралыг авч явна. Өнгөрсөн жил өрхийн эмнэлгийн ажилтан утсаар залгаад, хавдар судлалын төвөөс олон төрлийн шинжилгээ үнэ төлбөргүй авч байна. Та энэ шинжилгээнд заавал ирж хамрагдах хэрэгтэй гэсэн. Шинжилгээний хариугаар Умайн хүзүүний хавдрын 3,4 дүгээр үедээ орсон байна гэсэн хариу гарсан. Энэ үедээ орсон умайн хүзүүний хавдрыг авч болдоггүй юм байна. Тиймээс шууд туяа, химийн эмчилгээнд явж эхэлсэн. Би ч туранхайдуу, ясархаг хүн л дээ. Тэгтэл 14 килограмм хасаад 30 хэдэн килограмм болсон шүү дээ. Хоёр сар гаруй хугацаанд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Сүүлдээ би, “Та нарт гомдох зүйлгүй. Та нар хийдгээ хийлээ. Өөрийн хүсэлтээр эмнэлгээс гармаар байна” гэж хэлсэн. Ингээд хол ойрын ах дүүсээ дуудаж уулзаад гэртээ гарсан. Тэгтэл бие маань бүр овоо болдог байна шүү. Цагаан сараар бүр дажгүй байснаа л тав, зургаан сараас нэг л болж өгдөггүй. Тэгээд дахиад үзүүлэхэд баруун уушгиндаа үсэрхийлсэн байна гэсэн. Дахин шууд химийн эмчилгээ хийх гэхээр биеийн дархлаа муу учраас эмчилгээ даахгүй гэж хойшлогдсоор байгаад өнгөрсөн есдүгээр сард химийн эмчилгээнд орсон. Тэгээд өвчин намдаад одоо хоёр гараа өргөдөг болсон. Хоёр гар бүр дийлдэхээ больчихсон байсан. Уг нь 21 хоноод дахин эмчилгээндээ орох ёстой байсан боловч дарааллаас болоод сарын дараа дахин эмчилгээндээ орж байна. Хэдийгээр улсын эмнэлгээс үнэ төлбөргүй эмчилгээ хийлгэж байгаа боловч сардаа бараг сая төгрөгөөр гаднаас эм тариа худалдан авч хэрэглэж байгаа. Өнгөрсөн оны зургадугаар сард анх оношоо сонсоод их даваагаа давсан бол, одоо хоёрдахь даваагаа давах гээд эмчилгээгээ хийлгээд сайхан болж байна. Манай ах дүү нар бүр гайхаж байсан. Хамгийн хэцүү цаг үеэсээ босоод ирсэн хүн шүү дээ би. (Уйлав.) Түүндээ их баярлаж сууна. Намайг гэсэн үр хүүхэд ах дүү, буурал болсон ээж минь байхад би босохгүй гээд яах вэ дээ. Ээжээсээ урьтаж хорвоог орхих эрх надад байхгүй.(Уйлав) Бөөнөөрөө л уйлцгаав. Хэсэгтээ л чимээгүй сууж байтал эгч бас л сэргээд ирэв. Хүн нээрээ толгойноосоо их л сийгдэг юм байна лээ шүү. Би чинь их гоё уртаа хар үстэй байлаа шүү дээ. Одоо хар, сайхан цагаан толгой хэмээн тарчигхан ургасан үсээ малгайгаа авч үзүүлээд, бөөн инээдэм болгов. Уйлж, инээсэн уулзалт маань энд хүрээд өндөрлөв. Намайг явах болоход тэд, чихрээр шагнаад, биеэ бодож ажлаа сайн хийхийг даалгасан юм. Тэдний өрөөнөөс гарахад түүний талаар “Хэрэв 3,4 дүгээр үе биш эхэн үе дээрээ оношоо мэдсэн бол байдал яаж өөрчлөгдөх байсан бол” гэсэн бодол хэсэгтээ л толгойноос салж өгсөнгүй. Өнөөдөр З.Алтанцэцэг шиг өөрийгөө умартан үр хүүхэд, амьдрал ахуйнхаа төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр яваа хэдэн мянган хүн байгаа бол...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com