Ц. ХАС
“Android” системийн хувьд вирусийн эсрэг программын бараг гуравны хоёр нь үндсэндээ ашигггүй гэж болно. Австрийн AV-Comparatives компанийн хийсэн туршилтаар энэ мэдээллийг баталгаажуулсан байна. “ВМ”-ийн сурвалжлагч өөрийнхөө гар утас руу халдсан хамгийн ноцтой тохиолдлуудыг бүртгээд, өнөөдөр ер нь хакераас хамгаалах найдвартай арга байна уу гэж асуухад хүрсэн байна.
Оросын мэдээллийн news.rambler.ru сайт сүүлийн хоёр гурван жилд гарсан хакеруудын хамгийн ноцтой таван халдлага хийгээд хэрэглэгч гар утсаа гэмт этгээдүүдийн халдлагаас хамгаалах энгийн хэдэн аргыг санал болгож байна.
1. Олон нийтийн сүлжээ Фэйсбүүкт хакеруудын халдсан хамгийн том халдлага 2018 оны есдүгээр сард гарсан. Тэгэхэд хакерууд энэ сүлжээний 30 сая гаруй хэрэглэгчийн мэдээллийг хулгайлсан. Гэмт хэрэгтнүүд хувийн аккуантыг удирдах замаар “маркер доступ”-ыг хяналтад авсан байна. Чухам энэ халдлагаас болоод зөвхөн хэрэглэгчдийн мэдээлэл алдагдаад зогсохгүй тухайн компанид том цохилт болж Нью-Йоркийн бирж дээрх Фэйсбүүк компанийн хувьцааны ханш бараг гурван хувиар буурч Марк Цукерберг хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн.
2. Мөн 2018 оны гуравдугаар сард хакерууд АНУ-ын Жоржия мужийн төрийн байгууллагын серверт халдсэн хэрэг гарсан. SamSam вирусээр засаг захиргааны үйл ажиллагаа, цалин, төлбөр, шүүхийн бүхий л мэдээлэл баримтуудыг хаасан. Кибер гэмт хэрэгтнүүд вирусийн халдвар авсан бүхий л төхөөрөмжийг нээхэд тус бүр 6800 ам.доллар төлөхийг шаардсан байна. Эсвэл бүхий л системийг нээхэд 51 мянган ам.доллар нэхжээ. Системийн аюулгүй байдлыг хангаж ажлаа хэвийн явуулах хүртэл төрийн байгууллагынхан хэдэн долоо хоногийн туршид гэрийн компьютерээ ашиглах юм уу, цаасан дээр гараар бичиж ажлаа хийхэд хүрсэн байна.
3. 2017 оны аравдугаар сард Орос, Украины мэдээллийн хэрэгсэл, Киевийн метроны шугам, Одессын нисэх буудал, Турк, Германы хэд хэдэн компани BadRabbit вирусийн халдлагад өртсөн. Вирусийн халдвар авсан эхний нэг цагт гэхэд л 280 ам.доллар буюу 0.05 биткоины төлбөр шаардсан байна. Сайн дураараа хамтран ажиллахаас татгалзсан тохиолдолд дахиад Дрогон, Рейгал, Визерион нэртэй гурван луу бүхий “Хаадын тоглоом” нэртэй вирус илгээнэ хэмээн сүрдүүлжээ. Серверүүдийг сэргээхэд бүтэн нэг хоног гаруй хугацаа шаардлагатай болжээ.
4. Агаарын хөлгийн техник үйлдвэрлэлийн манай гаргийн томоохон компани The Boeing Company-ийн сүлжээний ажиллагаанд WannaCry буюу “Уйлахыг хүсч байна уу” нэртэй вирус 2017 онд халдварласан. Энэ нь нисэх онгоцны программ хангамжийг гэмтээхэд нөлөөлөх аюултай байлаа. Энэ бүхний нарийн ширийнийг компани нэг бүрчлэн дэлгээгүй. Ганцхан энэ вирус тэр жил персональ компьютер ашиглагч хэдэн зуун хэрэглэгчид нэвтэрсэн.
5. Зочид буудлын сүлжээний Marriott International компанийн сүлжээнд кибер гэмт хэрэгтнүүд 2017 онд халдаж тус сүлжээгээр үйлчлүүлэгч 500 сая түншийн мэдээллийг хулгайлсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийн утасны дугаар, паспортын мэдээлэл зэргийг хулгайлан энэ мэдээллүүдээр нь тухайн хүмүүс, компанийг дарамтлахыг оролджээ. Энэ тухай мэдээллээс болж компанийн хувьцааны ханш таван хувиар унасан байна. Улмаар хууль сахиулах байгууллагад хандсанаар хохирогчдын тоо нэг их нэмэгдэлгүй өнгөрчээ.
Гар утсаа гэмт халдлагаас хэрхэн хамгаалах вэ
1.Хайлтын программыг идэвхжүүл. Үүнийг цөөхөн хүн мэддэг, гэхдээ хулгайлагдсан утсаа хаана байгаа байрлалыг мэдэх боломжтойгоос гадна, өөрийн мэдээллийг алсын зайнаас устгах боломжтой. Дараа нь энэ бүхнээ нөөцийн хувилах аргаар сэргээх боломжтой.
2.Ажиллагааны системээ тухай бүр шинэчилж бай. Жаахан цаг хугацаа шаардах хэдий ч ингэж шинэчилснээр кибер гэмт хэрэгтнүүдийн ашиглаж болох сул талуудыг тухай бүр устгаж байна гэсэн үг.
3. Санал болгож байгаа төрөл бүрийн программуудыг сайтар шалгаж бай. Харамсалтай нь энд тэндээс санал болгож байгаа төрөл бүрийн программуудын аюулгүй байдал, чанарыг тэр бүрий мэдэх аргагүй. Тэгэхээр шинэ программ суулгахын өмнө хэрэглэгчдийн санал сэтгэгдлийг уншиж бай. Үнэн ч бай, худал ч бай ер нь сэжигтэй санагдвал суулгахгүй байх нь дээр.
4. Тухайн программын асуулгыг сайн нягтал. Олон хүн ингэж нягтлалгүйгээр программыг шууд суулгаад санал болгож байгаа болзлуудыг нь нягталдаггүй. Уг нь үүнийг нягталж уншихад гуравхан минут зарцуулна, энэ нь таны төхөөрөмжийг халдлагаас хамгаална. Тэгэхээр тухайн программын асууж байгаа аль параметрийг нягтлах нь зүйтэй вэ гэдгийг анхаар.
5. Сурталчилгаа, рекламыг сайтар нягтал. Томоохон банк, сүлжээнийхэн л хакеруудын үлгэр домог шиг үйлдэлд хүчгүйдэж байхад гэмт хэрэгтнүүд тэдний дуу хоолой, утасны дугаар зэргийг хуурамчаар хийн хууран мэхлэхэд жирийн дэлгүүр, наймаачин, та яах билээ. Брэндийн бараа бүтээгдэхүүний худалдаа наймаа, үйлчилгээний олон санал сэжигтэй сайт, утаснаас ирдгийг мартаж болохгүй. Ер нь “ятгах тутам нягтал” гэдэг чинь л үүнийг хэлээд байгаа юм.