Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Биоаюулгүйн III зэргийн лабораторийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо

 Шинэ коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Монгол Улсын Мал эмнэлгийн биоаюулгүйн-III  зэрэглэлтэй цорын ганц уг лабораторийн хувьд болзошгүй аюулаас сэрэмжлэн, дотооддоо коронавирусийн оношлогоог хийх бэлэн байдалд байж, бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгожээ.

Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори \УМЭАЦТЛ\-д Монгол Улсын Засгийн Газар ХХААХҮЯ, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллагын тусламж дэмжлэгээр  мал, амьтны гоц халдварт өвчнийг оношлох биоаюулгүйн-III зэргийн лаборатори 2008 онд анх байгуулж ашиглалтанд оруулж байжээ.

Биоаюлгүйн-III зэрэглэлийн лабораторид шүлхий, цэцэг, үхрийн цээж, мялзан, гахайн корона, гастроэнтр, үржил хам шинж, галзуу зэрэг 70 гаруй өвчнийг  молекул түвшинд оношлох, онош баталгаажуулах шинжилгээ гүйцэтгэдэг байна.

Жилд дунджаар тус лаборатори оношилгоо, тандалт, баталгаажуулалтын зорилгоор 600 гаруй хандалтаар 10,000-15,000 дээж хүлээн авч 18,000 гаруй сорил шинжилгээ хийдэг. Тус лабораторийг мал, амьтны гоц халдварт өвчний оношлогоо, шинжилгээ, судалгааны зориулалтаар ашиглах бүрэн боломжтой аж.

Тус лаборатори нь мал, амьтны гоц халдварт шүлхий, хонь, ямааны цэцэг, гахайн сонгомол мялзан, бог малын мялзан, гахайн африк мялзан зэрэг өмнө нь Монгол улсад бүртгэгдэж байсан буюу огт бүртгэгдэж байгаагүй гоц халдварт өвчний шинжилгээ хийж онош баталгаажуулж иржээ.

Монгол Улс Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага болон олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ хүрээнд улс орондоо тохиолдсон мал, амьтны гоц халдварт өвчний олон улсын лавлагаа лабораторид илгээж онош баталгаажуулан олон улсад мэдээлдэг зарчимтай.

Тухайлбал ДМАЭМБ-ын лавлагаа лаборатори болон бүс нутгийн лавлагаа лабораторид 2000-2019 онд нийтдээ мал, амьтны гоц халдварт 7 өвчний онош баталгаажуулахаар 75 удаа дээж илгээж онош баталгаажуулалт хийлгэсэн байна. 2008 оноос хойш онош баталгаажуулалт олон улсын лавлагаа лабораторийн дүнтэй байнга 100 тохирч байсан бөгөөд оношийн зөрүү гарч байгаагүй. 

Хамгийн сүүлд 2016, 2018 онд Монгол улсад анх удаа бог малын мялзан, гахайн африк мялзанг оношилж, олон улсын лабораториор баталгаажсан аж.

                                                                                                                                                                                                                                                                      Эх сурвалж: ХХААХҮЯам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com