Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Танилц: Салхитын мөнгөний орд газарт холбогдох хэргээс 10-160 сая төгрөгийн авлига авсан шүүгч нар

Д.СОЁМБО

 Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах Салхитын мөнгөний орд газарт холбогдох хэрэг олны анхаарлын төвд ороод жил гаруй хугацаа өнгөрч байна. Тус орд газрын гурван лицензийг 2010 онд уяач Ш.Мөнгөншагай гэх хүн “Их монгол майнинг” компаниас худалдаж авсан. Улмаар энэ лицензээ “Жи пи эф” компанийн нэр дээр бүртгүүлж, өөрөө 60 хувийг, хүргэн дүү Г.Жаргаландаа 40 хувийг эзэмшүүлжээ. Тэд хоёр жилийн дараа БНХАУ-ын “CCMX” компанид Салхитын ордын гурван лицензийг тэрбум гаруй төгрөгөөр зарсан байдаг. Ингээд Салхитын ордыг худалдаж авсан хятадууд мөнгийг олборлож, экспортолж эхэлжээ. Гэвч энэ хооронд хөрөнгө оруулагч болон гүйцэтгэх захирал нар түнжин хагарч, улмаар гүйцэтгэх захирал Чин ван куа ажлаасаа халагдангуутаа уяач Ш.Мөнгөншагайгаар шүүхэд нэхэмжлэл гаргуулжээ. Ингэхдээ уяач Ш.Мөнгөншагай нь “Би “Жи Пи эф” компанийн 60 хувийг эзэмшигч мөртлөө энэ компани бусдад зарагдсаныг мэдээгүй. Миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж зарсан учраас намайг “Жи пи эф” компанийн 60 хувийг эзэмшигч гэдгийг тогтоож өгнө үү” гэсэн утгатай нэхэмжлэл гаргасан байна. Ш.Мөнгөншагайг шүүх байгууллагад хандахад түүний хуулийн төлөөлөгчөөр өмгөөлөгч Б.Батзаяа ажилласан. Өмгөөлөгч Б.Батзаяа нь түүнд “Хууль шүүхийн байгууллагад их мөнгөтэй, танилын сүлжээтэй хүн өөрийнхөө талд шийдвэр гаргуулдаг” гэж зөвлөсөн гэдэг. Ингээд л Ш.Мөнгөншагай шүүгчдэд 10-160 сая төгрөгийн хахууль өгч өөрийнхөө талд шийдвэрийг гаргуулсан байна.

 Салхитын мөнгөний ордын маргааныг иргэний хэргийн гурван шатны шүүхээр шийдвэрлүүлэх явцад шүүгчдэд бараг тэрбум орчим төгрөг өгчээ. Авлигын мөнгийг шүүгчдэд өгөх ажилд “Жи пи эф” компанийн зүгээс Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, Т.Гансүх, Ц.Өнөрцэцэг нар, Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нар оролцож зохион байгуулжээ. Ингээд шүүгчдийн авлига авсан баримтыг та бүхэнд хүргэе.

Баянзүрх дүүргийн
анхан шатны шүүх

2016 оны аравдугаар сар:
Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх шийдэхээр болжээ. Энэ үед Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар тус шүүхийн шүүгч С.Амардэлгэрт нөлөөлж, “Жи пи эф” компанийн талд шийдвэр гаргуулахаар тохиролцож 10 сая төгрөг хахуульд өгчээ.
2016.11.28-ны өдөр:
Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ш.Мөнгөншагайг “Жи пи эф” компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоох” шийдвэр гарчээ.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх

2017.01.03:
Дээрх хэрэг давж заалдах шатны шүүхэд шилжмэгц шүүгч Б.Цолмонбаатар өөрийн танил шүүгчид хуваарилуулахаар амлаж, Ш.Мөнгөншагай нараас 50 сая төгрөг авчээ. Тэр өдөртөө Б.Цолмонбаатар нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд таван сая төгрөг өгч хэргийг танил шүүгчдээ хуваарилуулахаар болжээ. Мөнгө авсан мэргэжилтэн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүгчийн туслахад гурван сая төгрөг өгч танил шүүгчид хуваарилуулахыг гуйсан ч туслах боломжгүй гэжээ.

2017.1.13-ны өдөр:
Шүүгчдэд мөнгө зөөх ажилд Дээд шүүхийн шүүгч асан, гавьяат хуульч Л.Бямбаа мөн оролцжээ. Тэрбээр давж заалдах шатны шүүх хурлын өмнө Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгальмаа, Д.Дэлгэрцэцэг нарт хахууль болгож өгнө хэмээн шүүгч Э.Халиунбаяраас 50 сая төгрөг авчээ.

2017.2.1-ний өдөр:
Давж заалдах шатны шүүх хурлын бүрэлдэхүүнд эдгээр шүүгчид оролцсон боловч шүүхийн шийдвэр хахууль өгөгч “Жи пи эф” компанийн талд гарсангүй. Энэ өдөр нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалаа”.

2017.2.25-ны өдөр
“Жи пи эф” компанийнхан Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчдэд хахууль болгон өгөхөөр 129 сая төгрөг, 2017.04.10-ны өдөр 125 сая төгрөг нийт 260 орчим сая төгрөгийг Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаад өгчээ. Шүүгч асан Л.Бямбаа нь 2019.02.23-ны өдөр энэ хэрэгт сэжиглэгдэн Ганц худгийн урьдчилан хорих төвд хоригдож байхдаа амиа хорлосон билээ. Энэ мөнгийг түүнд шүүгч Э.Халиунбаяр авчирч өгсөн. Харин Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах шийдвэр гарсан өдөр зугтааж Монгол Улсын хилээр гарч Москвагаар дамжин АНУ-д амьдрах болсон билээ.
“Жи Пи Эф” компанийнхан шүүгч асан Л.Бямбаагаас гадна дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгчдийг танил өмгөөлөгч, шүүгчдээр дамжуулан давхар давхар хахуульджээ. Энэ хэрэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан Б.Пүрэвням болон өөр дүүргийн шүүгчид ч оролцсон байна.

2017.04.01-ний өдөр:
Дээд шүүхийн хурлын тов зарлагдахаас сар орчмын өмнө шүүгч асан Л.Бямбаа дээд шүүхийн иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайханд хахууль өгөхөөр тохирч, 163 сая төгрөг тус компаниас авчээ. Улмаар шүүгч Ц.Амарсайхан хууль бус баримтыг үндэслэл болгож “Жи пи эф” компанийн талд шийдвэр гаргасан байна.

2017.05.03-ны өдөр
Дээд шүүхийн хурал болохын өмнө Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмонд хахууль өгнө хэмээн амлаж өмгөөлөгч Ч.Амгаланбаяр хэргийн эздээс 45 сая төгрөг авчээ.

ДЭЭД ШАТНЫ ШҮҮХ

2017.05.16-ны өдөр
Дээд шүүхийн хурлын бүрэлдэхүүнд даргалагч шүүгчээр Г.Алтанчимэг, илтгэгч шүүгчээр Ц.Амарсайхан, бүрэлдэхүүнд шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нар багтаж байв. Дээд шүүх анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгов.

2017.05.17-ны өдөр
 Дээд шүүхийн хурал болсны маргааш бүрэлдэхүүнд орсон шүүгч Г.Цагаанцоож нь авлигын мөнгөний гол зуучлагч Л.Бямбаагаас 10 сая төгрөг авсан, шүүгч Б.Сайханцэцэг 20 сая төгрөг, шүүгч Д.Цолмон шүүгч Ч.Амгаланбаяраас 45 сая төгрөг авсан хэмээн яллагдагчаар татагджээ. Гэвч шүүгч Д.Цолмон дээрх мөнгийг аваагүй хэмээн үзээд ҮАБЗ, АТГ, прокурор зэрэг холбогдох газруудад ханджээ. Харин шүүгч Ч.Амгаланбаяр дээрх мөнгийг шүүгч Д.Цолмонд өгөөгүй хэмээн мэдүүлж, хэрхэн захиран зарцуулсан тухай баримтаа үзүүлсэн байна.


Ингээд шүүх хурал “Жи пи эф” компанийн талд гарсны дараа Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан нар Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, компанийн тамга, бичиг баримтаа үрэгдүүлсэн гээд өөрсдийн нэр дээр шинээр гаргуулж авсан байна. Улмаар дээрх компаниа хятад найзуудынхаа байгуулсан “Амин Билэгт” компанид шилжүүлсэн гэдэг.

2019.06.26-ны өдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэв.
1. Б.Цолмонбаатар - Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
2. Э.Халиунбаяр - Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
3. Ц.Амарсайхан - Улсын дээд шүүхийн шүүгч;
4. Б.Сайханцэцэг - Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
5. Д.Цолмон - Улсын дээд шүүхийн шүүгч;
6. Г.Цагаанцоож - Улсын дээд шүүхийн шүүгч;
7. Ж.Оюунтунгалаг - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
8. Д.Дэлгэрцэцэг - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
9. Д.Байгалмаа - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
10. Х.Сонинбаяр - Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
11. П.Золзаяа - Улсын дээд шүүхийн шүүгч;
12. С.Амардэлгэр - Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
13. Т.Энхжаргал - Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
14. Б.Нармандах - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
15. С.Төмөрбат - Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
16. Н.Нарантуяа - Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
17. П.Туяат - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч” гэжээ.

 Мөрдөн байцаалтын явцад эдгээр 17 шүүгчээс зургаан шүүгчийг Салхитын мөнгөний ордыг булаалдсан хятадуудаас авлига авсан гэж үзээд АТГ прокурорт шилжүүлжээ. Прокуророос дээрх шүүгчдэд яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна.
 Салхитын мөнгөний орд газарт холбогдох хэргийн эздээс Ц.Амарсайхан, Э.Халиунбаяр, Д.Цолмон, Г.Цагаанцоож, Д.Цолмонбаатар, Б.Сайханцэцэг нар хахууль авсан гэж үзсэн байна.

Харин дээрх 17 шүүгчээс долоон шүүгч нь дээрх хэрэгт холбоогүй гэж үзсэн тул бүрэн эрхийг нь сэргээжээ.
1. Х.Сонинбаяр - Улсын дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн;
2. Ж.Оюунтунгалаг - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч;
3. П.Золзаяа - Улсын дээд шүүхийн шүүгч;
4. Д.Дэлгэрцэцэг - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
5. Д.Байгалмаа - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
6. Т.Энхжаргал - Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;
7. Б.Нармандах - Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;

Харин үлдсэн дөрвөн шүүгчийг өөр хэргээс авлига авсан гэж үзээд үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com