Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Данийн албан тушаалтнууд яагаад авлига авдаггүй вэ?

Ц.Хас

 Авлига цэцэглэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч хамгийн гол үндсэн нөхцөл нь авлигажсан Засгийн газар, эрх баригчид байдаг. Авлига улс орны баялгийг тонон дээрэмдэж, тэр нөөц баялгийг эрх мэдэлтнүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүс хувьдаа завшиж эхэлдэг. Авлигын үр дүн нь шударга бус албан тушаалтан, эдийн засгийн муу үзүүлэлт, улс төрийн тогтворгүй байдал гээд өчнөөн олон бэрхшээл зовлон байдаг.

 Энэ нь ард түмний амьдралын түвшин доошилж, ажилгүйдэл нэмэгдэн, эдийн засаг зогсонги байдалд орно гэсэн үг.
 Нөгөө талд нь авлига хамгийн багатай оронд эдийн засаг нь хүчирхэгжиж, ард түмний амьдралын түвшин ямагт дээшилж, хөрөнгө оруулалтыг хамгийн зөв зохистой зарцуулж байдаг.

Ийм орны нэг нь Дани

 Дани улс 43094 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Таван сая 811.4 мянган хүн амтай. Парламент нь 179 гишүүнтэй. Засгийн газар нь 17 гишүүнтэй. Дани улс амьдралын түвшингээрээ 2019 онд дэлхийн улс орнуудаас гуравдугаарт орж байна. Манай гараг дээр авлигын түвшингээрээ хамгийн бага буюу 100 онооноос 88 оноо авсан байна. Энэ улсад нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2019 онд 59795 ам.доллар бол инфляц нь 2.4 хувь, ажилгүйдлийн түвшин нь 5.0 хувь.
Хэргийн учир нь энэ улсад манай гараг дээрх хамгийн худалдагдаагүй, авлигагүй албан тушаалтнууд ажилладаг.
Дани бүр 1990-ээд оны дундаас л авлигын эсрэг рейтингээрээ дэлхийд тэргүүлж ирсэн. Econs хэвлэл энэ тухай “Данийн албан тушаалтнууд яагаад авлига авдаггүй вэ” хэмээн бичиж байна.
Төрийн албан хаагчдынх нь дунд авлига хамгийн бага түвшинд байдаг орны нэг бол яахын аргагүй Дани. Улс орнуудын авлигын түвшин тодорхойлдог (Corruption Perceptions Index, CPI) Transparency International-аар Дани 2007 оноос хойш бараг жил бүр хамгийн авлигагүй орнуудын жагсаалтад байнга хоёрдугаар байрт орж байгаа. Ер нь бол 1995 оноос хойш Дани энэ жагсаалтад нэг ч удаа дөрвөөс хойш байрт орж байгаагүй юм.

 Умард Европын энэ жижиг оронд авлига яагаад байхгүй болсныг Копенгагены их сургуулийн судлаачид судалж тодорхойлсныг American Economic Journal: Economic Policy сэтгүүл нийтэлсэн байна. Авлигаас ангид байна гэдгийг энд төрийн албан хаагч, албан тушаалтнууд, эрх баригчид нь нийгмийн тусын тулд хүсэл эрмэлзэлтэй байж, давуу байдал, боломжийг хувьдаа ашиглахгүй байх явдал гэж байна.

Тоглоомын хасаа буюу нийгмийн төлөө ажиллах

 Эрдэмтэд оюутнуудын дунд Засгийн газрын бүтцэд ажиллах хүсэлтэй эсэхийг нь эхлээд судалж үзсэн байна. Судалгаанд Копенгагены их сургуулийн эрхзүй, эдийн засаг, улс төр судлалаар суралцаж байгаа 862 оюутныг оролцуулж, шалгажээ. Хэргийн учир нь Данийн төрийн байгууллагад ажиллагсадын дийлэнх нь энэ салбараар мэргэжигсэд байдаг учраас ингэж сонгосон байна.
Эрдэмтэд юун түрүү оюутнуудын хувийн чанар (шударга шударга бус байдал) ирээдүйн ажилдаа хандах хандлага (төрийн болон хувийн секторын аль нь), үүний үндэслэл (өндөр цалин хүсдэг эсэх) гэдгийг гол болгожээ.

 Ингэхэд шударга талдаа оюутнууд бол бага цалинтай ч гэлээ төрийн байгууллагад ажиллана гэсэн хандлагатай байсан байна. Бас эхний ээлжинд өндөр цалин, хувийн секторыг сонирхсон хэсэг арай түлхүү байж. Төрийн байгууллагад цалин хөлс өндөр байвал тэнд ажиллаж болох юм гэсэн хариулт бүр илүү байгаа нь шударга бус байдлын түвшинг нэмж байгаа юм.
Оюутнуудын шударга байдлыг тогтооход судлаачдад тоглоомын хасаа тусалсан байна. Компьютерийн өмнө суулгаад оролцогсод хангалттай оноо цуглуулах даалгавар өгөхөд машин шоо хаяж дараа нь тоглогчид тусгай цонхонд тоо тавьжээ. Оюутнуудын материаллаг сонирхол хэр байгааг гаргахад таасан болон хожсон оноо нь давхацсан тохиолдолд гурван крон, давхцаагүй тохиолдолд нэг крон өгсөн байна. Шударга тоглогч зургаагаас зөвхөн нэгийг таах боломж байсан бол эрдэмтэд шударга бусын статистик магадлалыг олон удаа шоо хаяхаар тааруулжээ.
Ингээд дүн гаргахад дээд зэргийн шударга нь 14 хувь гарч тэдний зөвхөн хоёр хувь нь л заль мэх хэрэглэсэн байна. Бүхэлдээ аль ч тохиолдолд 98 хувь гарч, шударга бус нь 17 хувь л гарчээ. Үлдсэн тоглогчид энэ хоёр хэсэгт хуваагдсан байна.

 Оюутнууд ирээдүйн ажлын талаарх асуултдаа боломжтой найман салбар сонгон авсны гурав нь төрийн байгууллага, тав нь хувийн хэвшлийн салбар байв. Оролцогсодын шударга гэсэн хэсэг төрийн байгууллагад ажиллах сонирхол их байгаа нь харагдсан байна. Тухайлбал хэзээ ч хуурч байгаагүй хүмүүсийн 53 хувь нь төрийн байгууллагыг сонгосон байхад асуудлын гуравны нэгийг мэхэлж байсан хэсгээс 40 хувь нь төрийн байгууллагыг сонгож байжээ. Гэтэл шударга бус байдал үзүүлсэн оюутнуудын хувьд санхүүгийн салбарыг илүү сонгосон нь цалин өндөртэйд нь болж байжээ.
Эрдэмтэд бас судалгаанд оролцогсодыг төрийн болон хувийн хэвшлийн цалингийн ялгаатай есөн боломжит салбараас ажлын байраа сонгох даалгавар өгч шалгасан байна.
Эндээ төрийн байгууллага, хувийн хэвшлийн цалингийн ялгаа нь 20000 крон буюу 3300 ам.доллар байхаар тооцож. Амьдрал дээр Данид хувийн компанийн ажиллагсадын анхны цалин төрийн албан хаагчдынхаас ойролцоогоор таван мянган кроноор илүү байдаг байна.

 Төсвийн байгууллагын цалин өндөр болох тутам энэ салбар луу шударга бусынхан татагдах нь илүү байж. Төрийн байгууллагынхны цалин хувийн хэвшлийнхээс 10000, 20000 кроноор давах тутам шударга бус хүмүүс ийшээ зүтгэх нь илүү болж хувийн хэвшил рүү тэмүүлэгчдээс давж байжээ.
Энэ бол данийн төрийн албан хаагчдын цалин хөлс харьцангуй бага байх нь гол хүчин зүйл бөгөөд, үүнийг өсгөх тутам шударга бусчууд төрийн байгууллагад ажиллахаар зүтгэх нь их болдгийг харуулж байна.

 Эрдэмтэд бас дундаж балл бүхий, нэг үгээр хэлэхэд чадвар тааруу хүмүүс хүйс, эрсдэлээс зайлсхийх эрмэлзэл, ажилд тогтдоггүй байдал нь тэдний шударга бус байдал, ажилд дургүй байдалд нь нөлөөлдөггүй болохыг тогтоосон байна. Гол нь оролцогсодын хувийн байдал, ялангуяа оролцогсодын судалгаагаар өндөр орлого, юм ууж, нийгмийн сонирхол нь нөлөөлөхгүй байжээ.
Оролцогсод ирээдүйн ажлаа сонгохдоо цалингийн хэмжээг голлон анхаарч байгаа нь шударга бусуудын хувьд 8.3 пунктээр илүү байсан бол төрийн байгууллагыг сонгосон нь судалгаанд оролцсон бусдынхаас 20 пунктээр бага байжээ.

 Бусдын ашиг сонирхлын төлөө ажиллах сонирхлыг “Дарангуйлагч” гэдэг тоглоомоор шалгасан байна. Оролцогсдод 15 крон хуваарилж өгөөд тэд судалгааны төгсгөлд буяны санд тавны нэг юм уу бүгдийг нь хандивлах ёстой байлаа. Бүх 15 кроноо хандивласан хүмүүсийн дотор өмнөх туршилтаар шударга бус ангилалд орсон хүмүүс нь төрийн байгууллагыг сонгосон хүмүүсээс цөөн гарч байжээ.
Энэ бүхнээс үзэхэд төрийн байгууллага дахь ёс суртахууны түвшин нь шударга хүмүүсийн ирээдүйг тодорхойлдог бол адал явдал илүү сонирхдог хэсэг нь нийгмийн ажил сонирхдог болохыг харуулж байна. Гэхдээ энэ нь авлига бууруулахын тулд төрийн албан хаагчдын цалинг бууруулах ёстой гэсэн үг биш. Төрийн албан хаагчдын цалин өндөр байх нь тэднийг тогтвортой ажиллуулж, шударга бус байдлаас ангид байлгана гэж Копенгагены Их сургуулийн эрдэмтэд үзжээ.

ДАНИД АВЛИГАТАЙ ТЭМЦДЭГ АРГУУД

  Данид төрийн байгууллагын түвшинд ч, ард иргэдийн хувьд ч ухамсар хариуцлага өндөр байдгаас энэ оронд авлига Европын бусад оронтой харьцуулахад найм дахин бага байдаг.

Авлига бага байгаагийн гол шалтгаан

 Данийн компани, аж ахуйн нэгжүүд “үл тэвчих” бодлого гэгчийг баримталж өөрийн компани, ажиллагсадыг түншүүд, гадны байгууллагуудтай харилцахдаа авлига авахгүй байхыг гол зарчмаа болгодог. Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хахууль авах, өгөхийг хориглосон тусгай заалт оруулан гарын үсэг зурна. Үүнд гарын үсэг зурахаас татгалзах нь ажил авахгүй байх, халах ноцтой шалтгаан болно. Төрийн албан хаагчид төдийгүй иргэдийн дунд ёс зүйн төрөл бүрийн дүрэм журам мөрддөг. Төрийн ажил ил тод нээлттэй. Авлигын өчүүхэн илрэл л тухайн хүний албан тушаалын карьер өндөрлөх шалтгаан болно. Энэ улсад мөнгөний урсгал ил тод, орлого зарлагаа нуух арга бараг байхгүй. Төрийн болон төрийн бус байгууллагууд тайлангаа ил тод дэлгэж, интернэтэд байрлуулна.
Төрийн албан хаагчид нийгмийн үйлчилгээний өндөр хангамжтай. Эмнэлгийн боловсролын төлбөргүй үйлчилгээ, нийгмийн баталгаатай байдаг нь авлигад автах эрсдэлийг багасгадаг. Авлигын хууль нь чанга.

Авлигын эсрэг хууль

 Энэ хуулиар албан тушаалтнууд жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байхаас гадна, албан тушаалын байдлаа хувийн эрх ашиг, зорилгодоо ашиглахыг хориглож хатуу заасан байдаг. Мөн парламентын гишүүд нь Засгийн газрын гишүүд, сайд нарын хөрөнгө орлого, түүний харьяа байгууллагуудад авлигын байдал ямар байгааг асуух бүрэн эрхтэй. Ийм ч болохоор парламентын хуралдаанаар засгийн газрын гишүүдийг байнга асууж, авлигын талаар, ямар нэгэн компанид давуу эрх олгосон эсэх мэдээллийг нь сонсон хэлэлцдэг байна.

DANIDA агентлаг

 Данид авлигатай тэмцэхэд Олон улсын хөгжлийн DANIDA байгууллага арвин туршлагатай. Энэ байгууллагатай хамтарч ажиллах, дэмжлэг авах байгууллага Авлигын эсрэг тунхаг бичиг болон хэлэлцээрт заавал гарын үсэг зурна. Энэ гэрээ хэлцлийг зөрчсөн байгууллагатай агентлаг цаашид хамтран ажиллахгүй. Үүний зэрэгцээ хууль бус үйлдэл, авлигын төрөл бүрийн илрэлийг мэдээлж байх боломжийг ард иргэдэд олгодог байна.

Данийн Экспорт зээлийн агентлаг (EKF)

 Энэ агентлагаар үйлчлүүлэх иргэн, аж ахуйн нэгж мөн л авлигын ямар нэг үйл ажиллагаанд оролцох, хахууль авахаас татгалзах тухай тунхаг бичигт гарын үсэг зурна. Энэ гэрээ хэлцлээ зөрчсөн тохиолдолд тус агентлагт нөхөн төлбөр өгөхөөс гадна дахин хамтран ажиллах аргагүй болно. Энэ нь бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох аргагүй болно гэсэн үг.

Данийн Худалдааны зөвлөл (TCD)
 
 Энэ байгууллагын гол зорилго нь гадаад зах зээл дээр авлигатай тэмцэх явдал. Олон улсын зах зээл гэрээ хэлцэл хийх, Данийн компанийн эрх ашгийг хамгаалж төрийн байгууллагын тусламжгүйгээр шийдэх аргагүй асуудалд зөвлөгөө өгнө. Гэхдээ мөн л “үл тэвчих” бодлого баримталж хамтран ажиллагсадаа авлигаас хөндий байхыг шаардана.

Хөгжиж байгаа орнуудад туслах сан (IFU)

 Энэ бол хөгжиж байгаа орнуудад туслах ажлыг Дани улсын тусламжтайгаар олон улсын хөрөнгө оруулалтын компаниудтай хамтран хилийн чанад дахь бизнесийг хөгжүүлэхэд туслах сан. Энэ сан зөвлөгөө өгөх, арилжааны нөхцөлд баталгаа олгох зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Данид авлигатай тэмцэхэд энэ байгууллагын ажилтнууд гэрээ байгуулахаасаа эхлээд нарийн хяналт тавьж, авлигын эсрэг идэвхтэй ажилладаг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com