Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Автобусыг “онилъё”

 Коронавирусийн эрсдэлтэй үед шүлс, нус цэр аюултай “зэвсэг” болоод байгаа. Харин хотын гудамж, автобусны буудал орчмын газрууд эдгээр хаягдлын бай болсон. Хэрэв автобусны буудал болон автобусанд коронавирусийн халдвараас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө, санамж байрлуулбал жинхэнэ зорилтот хэсэгтээ хүрэх юм. Түүгээр ч барахгүй нус, цэрээ сальфетка ашиглан хогийн саванд хаях тухай сануулж, бичиг үсэггүй нэгэнд нь хараад ойлгохоор зураг дүрслэл ашиглавал бүүр ч догь. Автобусны буудал дээр зогсч байгаа хүмүүс мөн Тамхины хяналтын тухай хууль зөрчигчдийн гэрч болдог. 

 Уг хуулиар автобусны буудал дээр тамхи татахыг хориглодог ч ийм хуулийн заалт, торгууль байдгийг сонсч дуулаагүй хүмүүс хээв нэг тамхи татаж зогсдог. Тэдэнд зориулсан санамж байрлуулбал ТҮК-ийнхны ачаалал багасна даа. Тэд тамхины иш цэвэрлэхэд багагүй цагаа зарцуулдаг. Уг нь энд дурдсан үйлдлүүд бүгд хуулиар хориглосон, бүр торгох шийтгэлтэй шүү дээ. Түүнийг мэддэг нь цөөн, мэдэхгүй нэгэндээ хэлж таниулах ажил ч муу явах юм даа.
Зүй нь Зөрчлийн тухай хуулинд 5.1 дүгээр зүйл. “Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах” гэсэн заалт бий.
1.Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсвэл нус, цэр, тамхины иш, хог хаясан бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан. Энэ заалтыг автобусны буудал дээр нүдэнд тусахуйц газар “зоочихвол” нийслэлчүүдийн эрүүл мэндэд тустай юм сан.
Хууль зөрчигчдийг хэнд “ховлож”, хэн торгох нь иргэдэд тодорхойгүй байгаа. Энэ төрлийн зөрчилд арга хэмжээ авсан бол бага гэж гололгүй мэдээлж байвал бусдад нь сануулга, сэрэмж болох юм. Хэрэв автобусны буудлын орчимд камер суурилуулбал тамхичин, нус, цэрээ хаягчдыг нүүр царайгаар нь таних программаар олж илрүүлээд торгууль ногдуулах байсан даа. Одоохондоо ийм боломж байхгүй бол ядаж хэлж сануулж байя. “Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санахгүй” гэдэг дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com