Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг тусгайлан бэлтгэхИЙГ СУДАЛНА

 Дэлхий даяар коронавирусийн халдвар маш хурдацтай тархаж, манай улс эрсдэлтэй улсын тоонд орсон. Харин манай улсад одоогоор коронавирусийн тохиолдол бүртгэгдээгүй байгаа. Сэжигтэй гэсэн бүх тохиолдлыг шинжилж үзэхэд бүгд сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд буй. Улсын онцгой комиссын ээлжит бус хурал өчигдөр болж (2020.02.05) хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. ЭМЯ-ны зүгээс улсын нэг эмнэлгийг коронавирусийн халдварын чиглэлээр бие даан ажиллуулах шаардлагатай гэсэн саналыг Улсын онцгой комисст оруулсан байна. Өнөөдрийн байдлаар ямар нэг барилга байгууламж шинээр худалдан авах, барих боломжгүй учраас Цэргийн төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг коронавирусийн халдварын үед үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгайлан гаргах санал гарч, судлах шийдвэрт хүрлээ.
 Тайваньд аялаад нэгдүгээр сарын 30-ны өдөр эх орондоо ирсэн Дархан-Уул аймагт түр оршин суух бүртгэлтэй, 31 настай эмэгтэйд халуурах шинж тэмдэг илэрсэн учир тусгаарлаад байна. Тэрбээр БНСУ-аар дамжин иржээ. Одоогийн байдлаар түүний биеийн байдал дунд зэрэг байгааг Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын дарга мэдээлсэн байна. Бага зэрэг ханиалгаж, цээж хүнд оргих шинж илэрсэн учраас өөрийн хүсэлтээр хоёрдугаар сарын 04-нд эмнэлэгт ханджээ. Тэрбээр өөрийгөө тусгаарлаж, одоогоор гэр бүлтэйгээ уулзаагүй байгаа гэнэ. Мөн хоёрдугаар сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрчээ. Эдгээр иргэдийг тусгаарлан, шинжилгээнд хамруулж, эмчийн хяналтад оруулсан гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр (2020.02.06) гарна. Мөн коронавирусийн халдвар авсан байж магадгүй сэжигтэй тохиолдол өчигдөр (2020.02.05) Орхон аймагт бүртгэгджээ. Тухайн иргэнийг аймгийн эмнэлэгт тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс 17:00 цагаас шуурхай хурал зарлан хуралдсан бөгөөд цаашид авах арга хэмжээний талаар Онцгой комисс шийдвэр гаргах юм.
 Япон улсаас нийт 200 ширхэг оношлуур ирснээс 100 гаруй нь үлдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ирэх 3000 оношлуурын эхний ээлжийн 500 ширхэг нь ирэх долоо хоногийн эхээр манай улсад ирнэ.
 Хилийн хорио тогтоосноос хойш 6000 гаруй монгол иргэн хилээр орж ирсэн бөгөөд Замын-Үүд боомтын ачаалал ихэсчээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 4-нд гэхэд л 378 автомашин, галт тэргээр 1000 гаруй иргэн нэвтэрчээ. Манай улс одоогоор хилийн ихэнх боомтыг хаасан. Замын-Үүд, Буянт-Ухаа, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор иргэдийг хил нэвтрүүлж байгаа тул хилийн боомтуудын халдвар хамгааллын асуудал нэлээд ярвигтай болж эхэлж байгааг хэлэлцэв. Тухайлбал, Замын-Үүд боомтод Улсын онцгой комиссын ажлын хэсэг ажиллуулах шаардлага гарч байна. Тиймээс Замын-Үүд рүү салбар салбарын төлөөлөлтэй баг нисдэг тэргээр гарахаар болов. Харин хоёрдугаар сарын 06-ны өдрөөс гуравдугаар сарын 02 хүртэл монгол иргэдийг зөвхөн Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтоор оруулна. Эрүүл мэндийн яамнаас иргэд өвчлөл гарсан улс руу явахгүй байх, амны хаалт байнга зүүх, гараа тогтмол угаах, дархлаагаа сайжруулах хамгийн энгийн аргаар өөрийгөө хамгаалахыг зөвлөж байна. Үүнээс гадна БНХАУ-ын Хунань мужид шувууны томуу (H5N1) гарсан тул тус улсаас гахай, тахианы мах, тэжээл, өндөг импортоор оруулахыг түр хугацаагаар хориглох саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com