Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Архангай аймагт МоАХ үүссэн он цаг

 1990 он Монголчуудад эрх чөлөө, эх орон, амьдрал, сэтгэлгээний шинэ хувьсгал бий болгосон. Ардчилсан хувьсгал зөвхөн нийслэлд өрнөсөн төдий зүйл биш. Монгол орны өнцөг булан бүрт уухайлан боссон ард түмний үйлс байсан. Орон нутагт ардчилал өрнөсөн түүх бүхэн өөр өөрийн онцлог шинж чанартай, дуу хоолой бүр нь нэг чиг зорилгын төлөө байв. 
Сэтгэл зүрхнийхээ дуудлагаар эрслэн боссон тэр хүмүүс, тэдний манлайд явсан анхны ардчиллагчдын гал цогтой тэмцлийн үр дүнд өнөөдрийн эрх чөлөө бидэнд олдсон. Эрх чөлөө хүн бүрт тэгш заяагдсан. Хүний амьдралын гол утга учрын нэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, үнэт зүйлээ эрхэмлэх, хэн нэгнийг хайрлан хамгаална гэдэг хүмүүний үндсэн шинж байдаг. Хаагдмал боогдмол цаг үед олон мянган он жилийг туулсан. Гэхдээ бид сэтгэлийн дуудлагаараа нэг ч хүний хамраас цус гаргалгүй Ардчилсан хувьсгалыг эхлүүлж, аз жаргалыг хүн бүрт илгээсэн нь тэр эрэлхэг залуусын ухаан байлаа. 
 Монголын хүчирхэг олон аавын хөвгүүд, охидоор бахарханам. Монголчууд өндөр хувь заяатай улс. Мөнх хөх тэнгэрийн үрс ч хэмээн бид дэлхийд хэлэгдэж ирсэн түүхтэй ард түмэн. 
 Энэ бүх зүйлийн эхлэлийг 21 аймагт ямар нэг түвшинд өөр өөрийн түүхээр бүтээж ардчиллын дуу хоолой болж ирсэн түүхтэй. Орон нутгийн ардчилал бэхжих нь ардчилсан хүчний зохион байгуулалт, нэгдлээс үл хамаарч байсан. Анхны ардчилагчид, түүнийг мөр даран залгамжлагчид амин хувийнхаа эрх ашгийн төлөө бус, эх орон, ард түмнийхээ төлөө эрслэн боссон баатарлаг үйлстэн юм. Арын цэнхэр хангай хэмээн магтан цоллуулсан Архангай аймгийнхан 1990 оны ардчиллыг уухайлан тосч угтсан ард олон. Ардчиллын салхийг МоАХ хагалан тэмцлийг түүчээлэн урагшилж байсан гэдэг. Шинэлэг сэтгэлгээтэй залуус болж бүтэхгүйг хэлэлцэн арга зам эрэлхийлэх болсон цаг үе байв.

 Архангай аймгийн байгаль орчны хяналтын газрын инженер Т.Баттулга 1990 оны эхээр МоАХ-д захидал явуулж төлөөлөгч ирүүлэн тайлбар таниулга хийх, эрмэлзэх зүйл, бусад бичиг баримтаа авч ирэх, улмаар Архангайд МоАХ-ын салбар байгуулахад туслахыг хүссэн байдаг. Хүсэлтийн дагуу 1990 оны хоёрдугаар сарын 2-нд МоАХ-ын тэргүүлэгч гишүүн, лам Д.Баасан, сэтгүүлч С.Амарсанаа нар нь аймгийн намын хороо, захиргааны удирдлагуудтай уулзаж иргэдтэй уулзах заал танхим хүссэн боловч тэдэнд хариу өгөхөөс татгалзаж хотын захиргаа мэднэ хэмээн буцаасан гэдэг. 
 Ингээд тэд тухайн үеийн хотын захиргааны дарга н.Цэрэндондогтой уулзахаар явж байхад нь гудманд аймгийн Урчуудын эвлэлийн хорооны дарга зураач Т.Бадамжунай тааралдан орой уулзахаар тохирсон байна. Ингэж анхны долоо уулзсан түүхтэй. Архангай аймгийн ардчиллын анхны долоод Д.Баярсайхан, Л.Эрдэнэсүх, С.Төмөрхүү, Т.Бадамжунай, н.Гантөмөр, Т.Баттулга, С.Гансүх нарыг өдгөө ардчиллын анхны долоо гэдэг. Б.Баасан, С.Амарсанаа нар МоАХ-ын тухай эрхэмлэх есөн зүйл уриалгыг танилцуулан, Улаанбаатар хотод болсон их хурал цуглааны бичлэгийг үзүүлэх шаардлага гарсан тул өөрийн дүүгийн телевиз, приставкийг авчран бичлэг үзүүлдэг байв.

 Энэ бичлэгээс хойш МоАХ, ардчиллыг дэмжихээ илэрхийлснээр аймгийн МоАХ-ын салбар зөвлөлийн зохицуулагчаар Т.Баттулга, С.Төмөрхүү нар нэр дэвшиж 4:3 харьцаагаар С.Төмөрхүүг зохицуулагчаар дэд зохицуулагчаар Т.Баттулгыг сонгожээ. Ингээд аймгийн МоАХ-ын салбарын зохицуулах зөвлөл байгуулж, гишүүнээр нь Д.Баярсайхан, Л.Эрдэнэсүх, Т.Бадамжунай, н.Гантөмөр, С.Гансүх нарыг сонгов. 
1990 оны хоёрдугаар сарын 3-нд Архангай аймагт албан ёсоор МоАХ-ын салбар зөвлөл байгуулагдсаныг зарлан зөвлөлийн гишүүдийг танилцуулсан байна. Анхны хурлаар олон асуудал үүссэн байдаг. Маргаашнаас нь нийгмийн аюулаас хамгаалахын хүмүүс МоАХ-ын анхны долоог мөрдөж мөшгиж эхэлжээ. 
 Анхны долоог төдийгүй тэдний ар гэр, ээж аав, ах дүүг ээлж дараалан дарамталж айлган сүрдүүлж байсан. Ингээд төд удалгүй 1990 оны хоёрдугаар сарын 18-нд МоАХ-ны анхдугаар их хуралд төлөөлөгч явуулах болов. Т.Баттулга, С.Төмөрхүү, Д.Бямбасүрэн нар явахаар болж гишүүд дэмжигчид нь боломжоороо хандив цуглуулан онгоцны зардлыг нь дааж байсан тухай хүмүүс хүүрнэдэг. Аймгийн МоАХ нь улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулан улмаар 1990 оны гуравдугаар сарын 3-нд анхны улс төрийн цуглаанаа “Тамир” кино театрын өмнөх талбайд хийж, МАХН-ын бүх булхай үйлдлийг нь баримтаар илчилж, Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийг огцруулах цахилгаан явуулж, аймгийн намын хороо гүйцэтгэх захиргаанд өргөх бичиг барив.


 Өргөх бичигт ардчилсан хүчнийг гутаан доромжлох, хяхан хавчих үйл ажиллагааг зогсоох, хэвлэл мэдээллийг чөлөөтэй болгон тэгш үйлчлэх, аймгийн сүмд хурал хуруулах, иргэдийн нийгмийн зарим асуудлыг шийдвэрлэх зэрэг шаардлага тавьж, гудамж талбайд ухуулах хуудаснууд наав. Цуглааны үеэр зохицуулах зөвлөлийн гишүүд үг хэлэн, ардчиллын уриа сүлд болсон “Хонхны дуу”-г анх сонсгосон байна. Үүний дараа хүмүүсийн идэвх сэргэн зоригжиж МоАХ-ны эгнээ эрс өсчээ. Энэ цуглааныг хийж байхад Монголын баримтат киноныхон оролцож зураг авалт хийсэн нь “найм хагас” нэртэй баримтат кинонд гарсан байдаг. 
 Ардчилсан холбооны цуглаан олон нийтийн зүгээс бүрэн дэмжлэг авч байсан гэвэл хэт өрөөсгөл хандлага болно. Нийгэмд гарч буй цоо шинэ зүйл, түүнийг эхлүүлж буй залуусын зоримог шийдэл, олон жилийн турш нэг намын үзэл суртал, хүчээр тулган хүлээлгэдэг идэвхгүй номхчилолд эргэлзээ тээнэгэлзэл, эсэргүүцэл бухимдал дагуулж байсан гэдэг. 1990 оны гуравдугаар сарын 10-ны хаврын налгар өдөр МоАХ-ны хоёр дахь цуглааныг аймгийн намын хороо, Захиргааны өмнөх талбайд хийхэд иргэд идэвхтэй оролцсон байна. 1990 оны гуравдугаар сарын 7-9 нд Улаанбаатар хотод болсон өлсгөлөн, 1990 оны дөрөвдүгээр сарын 28-ны Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж 1990 оны тавдугаар сарын 5-ны өдөр аймгийн төв талбайд дахин цуглаан хийсэн. 
 Энэ цуглаанд МоАН-ын нарийн бичгийн дарга н.Эрдэнэбат, МоАХ нарийн бичгийн дарга н.Хишигбат, Троллейбус компанийн салбар зөвлөлийн зохицуулагч н.Самбааранз нар оролцсон. АИХ-ын тэргүүлэгчдийн 86-р зарлигийг эсэргүүцсэн Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж суулт хийхээр багш н.Цогт-Эрдэнэ, Д.Бямбасүрэн н.Хишигбат, н.Самбааранз нарын хамт дөрвөн цагийн суулт хийж. Энэ үед Хөвсгөлийн өлсгөлөнг дэмжиж явах саналтай хүмүүс нэрээ бичүүлж байжээ.


 Аймгийн төв талбайд өлсгөлөн зарлахад суусан цор ганц эмэгтэй Д.Бямбасүрэн. МоАХ-ны аймгийн салбар зөвлөл, ардчиллыг дэмжигчдээс аймгийнхаа нийт иргэдэд хандсан уриалга гаргаж байв.


Эх сурвалж: 
Ардчиллын замнал: алдаа- оноо, сургамж- сорилт 
(түүхэн товчоон) 
номноос

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com