Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Эрдэнэбат: Финтек ирээдүй

Б.Эгшиглэн

“Гэрэгэ системс” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбатын “Финтек ирээдүй” сэдэвт лекцийг хүргэж байна.Тэрбээр “Жолоочийн даатгал- Гэрэгэ киоск” нээлтийн үеэр ийнхүү ярьсан.

Биднийг ирээдүйд юу хүлээж байна вэ?

 Дэлхийг өөрчилсөн технологиуд бий. Дугуй, луужин, хэвлэлийн машин гээд. Автомат хурдны хайрцаг бий болсноор хүссэн хүн бүхэн жолоо барих боломжтой болсон. Өмнө нь энэ мэргэжил байв. Компьютер, ухаалаг гар утас, интернэт бидний амьдралд хувьсгал хийсэн. Үүлэн технологи, юмсын интернэт бидний амьдралыг өөрчилсөөр байгаа. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл бүгд ухаалаг болж, мэдээллээ дамжуулж байна. Финтек, блокчейн,cryptocurrency гэх мэт одоо ч дэлхийг өөрчилж байгаа технологиуд.
 Augmented Reality гэдгийг бид баяжуулсан бодит байдал гэж орчуулдаг. Би Америкт яг энэ технологиор мэргэшиж ирсэн. Дэлхийн лидер компанид ажиллаж байв. Бид Лос-Анжелосын музейг энэ технологиор хийж өгч байлаа. Амьдралд байдаг гурван хэмжээст орчин бий. Нөгөө гурван хэмжээст орчин нь прожект дотор байгаа. Тоглоом гэх мэтээр. Тэр бол хөгжөөд асар өндөр түвшинд хүрсэн. Одоо энэ хоёр чинь яаж ойлголцох юм бэ гэдэг асуудал байна. Энэ бол ирээдүйн технологи. Зөгнөлт кинонд ч гардаг шүү дээ. Киноны баатрын дэргэд гурван хэмжээст дүрс гарч ирээд яриад байдаг. Нэг л өдөр тэр зөгнөлт кино биеллээ олно.
 Хиймэл оюун ухаан ашиглан тархинд мэдээлэл дамжуулах, хүний тархинд чип суулгах нь саяхан мөрөөдөл, үлгэр, зөгнөл байсан. Одоо бодит төслүүд болоод, Тесла, Фэйсбүүк тусдаа компани байгуулж, тэрбум тэрбумаар хөрөнгө оруулалт хийж буй. Хүний тархинд чип суулгаж, чипээр нь дамжуулаад компьютертэй холбох юм. Ирээдүйд хүн бараг сурах шаардлагагүй болно. Хэрэгцээтэй мэдээллээ бодоход л интернэтээс хайгаад хэлээд өгнө гэсэн үг.
 Ойрын хугацаанд дэлхийг орвонгоор нь өөрчлөх технологиуд яригдаж байгаа.
Ирээдүйд барилгын компани гэж байхгүй болно. Принтер үүрсэн нэг нөхөр л барилгын компанийг орлоно. Принтерээ нэг газар аваачиж тавиад хэчнээн ч том ажил байсан хэвлээд гаргаад ирнэ. Осолтой ч гэхээр нэг үйлдэл нь хүний эд эрхтэнг хэвлээд эхэлсэн. Одоохондоо арьс мэтийн энгийн зүйлсийг амжилттай хэвлэж, хүнд суулгаж туршсан. Цул эрхтэн, элэг, бөөр хэвлэх төсөл хэрэгжүүлэх эхний компаниуд бий болсон. Анхны бөөрөө хэвлэж гаргаад, тэр нь бас ажиллаад байгаа юм билээ. Хүн яваандаа хавдраар үхэхээ болих юм шиг байна. Эвгүйтвэл бөөр хэвлэж аваад суулгачих нь байна шүү дээ.
Жолоочгүй автомашинууд бий болсон. Бээжинд жолоочгүй автобус яваад эхэллээ гэсэн мэдээ харагдана лээ. Энэ бол бодит амьдрал дээр аль хэдийнэ хэрэгжсэн технологи. Жолоочгүй машинтай болчихвол хүн жолоо барихын оронд машиндаа ороод унтаад өгнө. Машин зорьсон газар нь хүргэх юм.
 Дроны технологиуд үнэхээр мундаг хөгжиж байна. Ашиг тус нь зүйрлэшгүй их мөртлөө нөгөө талаасаа маш аюултай зэвсэг бий болсон. Сүүлийн үеийн жижиг дрон ашиглан, гудамжинд яваа устгах ёстой хүнээ таньж, духан дээр нь очиж наалдаад дэлбэрчхэж байгаа юм. Кинон дээр гардаг шиг мэргэн буудагч хүлээж суух шаардлагагүй болох нь. Зургийг нь шидчихнэ. Хайж байгаад олоод наалдчихна.
Ухаалаг байшин төдийгүй ухаалаг хотын тухай ярих боллоо. Гэр доторх технологиуд хөргөгчнөөсөө авхуулаад зурагт, будаа агшаагч хүртэл ухаалаг болсон. “Будаа чинь болчихлоо” гээд утас руу нь мэдээлэл өгдөг. Олон жилийн түүхтэй хуучин хотуудыг ухаалаг болгох амаргүй. Ухаалаг хотуудыг цоо шинээр эзгүй газарт сууриас нь авхуулаад барьж байна шүү дээ.
Одоо бодит амьдрал руугаа бууя.

Бид юу
хийсэн бэ?

 “Гэрэгэ системс” ХХК ТҮЦ машиныг хийсэн. Оюу толгойд дижитал музей байгуулж өгсөн байна. Ховд аймгийн музейд Ерөнхийлөгчийн нэрэмжит интерактив танхим бий болгосон. Тэнгист тасалбар зардаг машинууд хийж өгч байсан, өөрсдөө ашиглаагүй л дээ. Энэ бол Гэрэгэ киоскийн эхлэл. Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар гурван жилийн өмнө олон үйлдэл хийдэг машин бүтээж байв. Монголчуудын хүсэл ийм юм билээ. Автоматжуулна гэхээр бүхнийг нэг дор шийдэх гээд байдаг. Бид хүслийг нь биелүүлэх гэж ажилласан. Үүгээрээ анх удаа орон нутгийн билет зарсан. Энэ машины гүйцэтгэсэн үүрэг асар их. Үүнийг хараад тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайд байсан Д.Ганбат “Киоскоор орон нутгийн билет зарж болох юм байна, үүнийгээ авто буудлууд дээрээ тавиад ажиллуул” гэсэн үүрэг өгч байсан. Энэ машин бараг хагас тонн жинтэй. Нааш цааш нь хөдөлгөхөд хүнд байсан. Хэмжээг нь багасгахаар шийдсэн. 2018 оноос хойш өөрсдийн брэнд машин бүтээгээд, Гэрэгэ киоск хийсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтарч ажилласан. Одоо улсын бүртгэлийн 158 үйлчилгээ, 80 гаруй лавлагаа орсон. Манай киоскууд анх төлбөр авах зорилгоор хийгдсэн. Харин ТҮЦ машин өөдөөс чинь лавлагаа гээд хуудас өгдөг. Анх “Нэг цэгийн үйлчилгээ”-н дээр очиход павилонуудад нэг их оочерлоод байгаа юмгүй. Төрийн үйлчилгээ хүртээмжтэй болчихсон. Банкан дээр төлбөрөө төлөх гэж дугаарлаж бөөн юм болж байв. Бас оочерлож үзээд, банкан дээр оочерлох хугацааг багасгахыг хүссэн. Анх удаа киоск юм өгдөг болгосон. Нэгдүгээр эмнэлэгт оношилгооны хариугаа авах гэж өдөрт хэдэн зуун хүн бөөн юм болдог юм байна л даа. Хоёр машин аваачиж тавиад, хариуг нь гаргаад өгдөг болсон. Улсын бүртгэлийн ерөнхий газрын янз бүрийн лавлагааг гаргаж өгөх бэлтгэл ажил хийгдэж байгаа. Лавлагааг заавал үнэт цаасан дээр гаргах хэрэггүй. Үнэн зөв байхад л болно.
 Финтекийг хувьсгал гэж ярьдаг. Энэ бүхэн үнэхээр цоо шинэ юм уу ч гэдэг. Үнэхээр технологийн хувьд цоо шинэ юм биш. Банкуудад байж л байсан технологи. Банк тэр технологио нээгээд, ухаалаг утас гарч ирснээс хойш боломжууд нь бий болж байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол өмнө нь мобайл банкийг хүмүүс их ашигладаг байсан даа. Тэр чинь финтекийн эхлэл шүү дээ. Бүх технологи гар утсан дээр огтлолцож байна. Ухаалаг утас бол хүний гарт байгаа компьютер шүү дээ. Боломж нээгдсэнээс хойш финтекийн компаниуд тэсрэлт хийж гарч ирж байгаа. Одоо дэлхийн том том банкууд финтек компаниудад хөрөнгө оруулж байна.
 Финтек хийж байгаа, хийх гэж байгаа олон компани бий. Банкууд дижитал болно гээд л, технологийн компани бүр зээл олгодог, шилжүүлэг хийдэг болгоно гээд л, үндсэндээ энэ салбар тэр чигтээ донсолж байна. Финтек хийгээд эхэлбэл технологийн компани өөрөө банк болох, эсвэл банктай хамтрах сонголт бий. Технологийн компани банкнаас хурдан болохоор банкны өөрийн апп хэрэглэгдэхээ болих хандлагатай байдаг. Тийм боловч дэлхийн том банкууд финтекүүдэд хөрөнгө оруулж, худалдаж авч байгаа нь ирээдүй ийш чиглэж байгааг анзаарсан хэрэг.
Банкны соёл, финтек хоёр огт өөр. Банк хэзээ ч нэг дор хоёуланг нь хийх боломжгүй. Технологийн компани ч банк болох, эсвэл банктай хамтрах аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Дэлхийн банкууд финтекүүдэд хөрөнгө оруулан босгож ирж, түүн дээр өөрсдийн үйлчилгээг бий болгох чиг хандлагатай байна.
Бид финтек хийж байна. Үнэндээ финтект суурилсан компани биш. Үндэсний технологийн компани. Яагаад Монголд Сони, Самсунг гэдэг шиг технологийн том компани байж болдоггүй юм. Монголын брэнд гэхээр ноолуур, уул уурхай, арьс ярьсан хүмүүс байдаг.
 Эхний удаа юу ч хийх гэсэн төлбөр тооцооны асуудлыг шийдэх ёстой юм байна гэж үзсэн.
 Киоск дээр карт уншиж байгаа. Нэг дэлгүүрт хэдэн ширхэг ч ПОС машин байж болно. Ардаа дэлгүүрийн ганцхан данс руу холбогддог. Гэтэл киоск дээр юу болсон гэхээр энд нэг албан журмын даатгал, дахиад дэргэд нь автомашины торгууль, торгууль нь камерын, цагдаагийн гэж хоёр салдаг. Тэгснээ улсын бүртгэлийн үйлчилгээний хураамж гээд 100 киоскноос мөнгө орж ирээд, 100 байгууллага руу тарах болж байна. Үүнийг ямар ч банк өнөөдөр хийж чадахгүй. Тэр шийдлийг бид өөрсдөө хийхээс өөр сонголт байгаагүй.
 “Гэрэгэ”-гийн хувьд хэрэглэгчид манай бүх үйлчилгээ, гүйлгээ, аппуудыг амьдралынхаа турш үнэгүй хэрэглэх боломжтой. Хүмүүс төлбөр тооцоо хийх гэж дараалалд зогсч, элдэв зардал чирэгдэл гаргахгүйгээр төрийн үйлчилгээг хүргэх юмсан гэж хүссэн. Манайд “Монел”-оос өөр технологийн компани бараг байсангүй шүү дээ. Харин Гэрэгэ гар утас, Пос, Киоск зэрэг бүтээгдэхүүнтэй үйлдвэрлэгч, үндэсний технологийн компани болохыг хичээнэ дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com