Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хотынхон вирусээс зугтаан хөдөөг зорьж байна

 Бага үдийн 11:00 цагийн орчимд иргэдийн нэрлэж заншсанаар баруун аймгуудын зорчих хөдөлгөөний төв болсон Драгон төвийг зорьсон. Уг нь тус төвийн албан ёсны нэр бол “Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төв” гэдгийг дуулгачхад илүүдэхгүй биз ээ. Тус төвийн зогсоолд орохдоо 500 төгрөг тушааж тасалбараа авахтай зэрэгцэн “Дархан явна, Эрдэнэт явна, дайвар  ачаа авна” гэх хувиараа тээвэр эрхлэгчид хоргоов.
 Увс аймгийн Өндөрхангай сумын автобус орж ирж зорчигчдоо буулгаж харагдана. Зорчигчдын зарим нь ачаагаа бүртгэж, тосч буй хүнийхээ хажууд бөөгнүүлнэ. Зарим нь “Би ирчихлээ. Хаана явна” хэмээн хэн нэгэн рүү утас цохино. Монголчууд бидний хэнэггүй гэх үү, хээгүй гэх үү зан даанч их хойно. Хэдхэн хоногийн өмнө дэлхий даяар тархаад байгаа коронавирусийн эсрэг хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаахтай зэрэгцэн хүн бүхэн амны хаалт хэрэглэж байсансан. Гэтэл өнөөдөр хэдийгээр манай улсад албан ёсоор тус вирусийн халдвар бүртгэгдээгүй нь үнэн боловч өмнөд хөршид болон бусад улс оронд тус вирусийн халдвараар өвчилсөн болон нас барсан иргэдийн тоо улам олон болж байхад амны хаалт зүүх иргэдийн тоо улам л буурсаар байгаа нь хачирхалтай. Тус автобуснаас буусан 10 хүний гурав нь л амны хаалт зүүсэн байна.
 Тус сумын иргэн н.Эрдэнэцэцэг хэлэхдээ “Удахгүй цагаан сарын баяр болох гэж байгаа болохоор ойр зуурын хэрэглээгээ хотоос авах санаатай гэр бүлээрээ ирсэн. Нэг их олон хонохгүй буцна. Энэ жил хотынхон хөдөө орон нутагт очиж золгох хүн олон байна. Зарим нь нутагтаа аав, ээж дээрээ хүүхдүүдээ дагуулаад оччихсон байх шиг байна. Зарим нь цагаан сар дөхүүлээд явах сурагтай л байна. Тийм болохоор хөдөө орон нутгийн бидний баяр өргөн дэлгэр болох болов уу хэмээн ойр зуур бэлтгэлээ базаахаар ирсэн” гэв. Тус сумын автобусны жолооч Н.Цэвээнээ хэлэхдээ “Коронавирустэй холбоотойгоор хөл хорио тогтоохоос өмнө хөдөө орон нутгаас хот руу чиглэх иргэдийн тоо олон байсан. Мөн худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс урдаас цагаан сарын бэлтэл хангахаар ирж байсан. Харин хөл хорио тогтоосноос хойш хотоос хөдөө рүү явах иргэд олон байна. Энэ удаад 10 зорчигчтой ирсэн. Харин маргааш хотоос сум руугаа буцах билет дууссан байна” гэв.


 Ингээд Драгон төвийн билет бичих хэсэгт очвол хөл хөдөлгөөн дүүрэн байв. Тэр дунд бага насны гурван хүүхдээ дагуулсан гэр бүлтэй ярилцлаа. Өрхийн тэргүүн Д.Наранболд “Хүүхдээ аваад аав, ээж дээрээ очиж золгохоор Хөвсгөл аймгийг зорих гэж байна. Энэ жил хотод цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэсэн болохоор хүүхдүүдээ агаарт гаргая гээд хөдөө явж байна. Элдэв янзын вирус энэ тэрээс холдож цэвэр агаарт гарах санаатай. Бас энэ жил бид хоёр ээлжийн амралтаа аваагүй байсан учир ярилцаж байгаад сая хамтдаа авлаа. Гэхдээ хөдөө орон нутагт ч мөн нөгөө вирусийн сэжигтэй тохиолдол илрээд байгаа учраас амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байх хэрэгтэй гэж бодож байна” гэв.
 Зар уншихгүй юм уу гэсээр нэгэн эмэгтэй билет бичүүлэх хэсгээс холдов. Тэрээр мөн л хоёр охиноо дагуулан Булган аймгийг зорих гэж буй ээж. Тэрээр “Бид вирусийн тархалтаас зугтаж хөдөөг зорьж байгаа ч юм биш л дээ. Ээжийнхээ цагаан сарын бэлтгэлийг базааж, бууз хийхээр явж байна. Нэгэнт хүүхдүүд амарчихсан болохоор тэндээ цагаалчих санаатай байна. Хотынхон коронавирусээс зугтаж хөдөөг зориод байгаа юм биш үү. Миний эргэн тойрондох бүх хүмүүс л хөдөө явна гэж байна” хэмээн инээв.
 Өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдрийн үдээс хойш тус төвийн зорчигч тээврийн урсгал 40-өөс дээш хувиар нэмэгдсэн бол энэ долоо хоногийн эхний байдлаар зорчигч тээврийн урсгал хэвийн хэмжээнд үргэлжилж байгаа гэдгийг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийн дарга У.Батхүү хэлж байна. Одоогоор тус төвийн ачаалал хэвийн үргэлжилж байгаа гэв. Тухайлбал, өчигдрийн байдлаар 27 чиглэлээс 73 тээврийн хэрэгслээр 1841 зорчигч Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу зорчсон бол, орон нутгаас 26 чиглэлээс 68 тээврийн хэрэгслээр 1851 зорчигч ирж үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлэгчийн эрэлт их байгаа чиглэлд шаардлагатай тохиолдолд нэмэлт автобус гаргаж нэг чиглэлд дунджаар 10-15 тээврийн хэрэгсэл үйлчлэхээр зохион байгуулсан байна. Мөн сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих иргэд олон байна. Харин орон нутгаас Улаанбаатар хотыг зорих иргэдийн тоо хэвийн хэмжээнд байгаа гэв. Баяр ёслол болон оюутан сурагчдын амралтттай холбоотойгоор тус төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч ачаалал нэмэгддэг учраас эртнээс бэлэн байдлаа хангасан байгаа гэдгээ дуулгав. Тэд ачаалал ихэссэн, багассанаас үл шалтгаалж хэвийн цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлэх гэнэ. Хэрэв үнэхээр ачаалал ихсэх юм бол, тухайн цаг дээр нь нэмэлт автобус гарган үйлчлэхээр зохицуулсан аж. Мөн цагаан сарын өмнө хөдөө орон нутгийг зорьсон иргэд цэцэрлэг сургууль орох үеэр хот руу чиглэх хөдөлгөөн нэмэгдэх учраас энэ тал дээр ч мөн анхаарч иргэдэд хүндрэл үүсгэхгүй үйлчлэх талаар анхаарч байгаа гэнэ. Тиймээс иргэд билет олдохгүй, автобус явахгүй байх гэж санаа зовохгүйгээр үйлчлүүлэхийг зөвлөж байна. Мөн иргэд заавал өөрийн биеэр ирж, дараалалд зогсч билет захиалахаас илүү онлайнаар болон Киоск машин ашиглаж захиалж болно гэдгийг хэлж байна.
 Мөн Хууль бус тээврийн үйлчилгээ үзүүлдэг гэх хувиараа “Дархан, Эрдэнэт явна” гэсэн жижиг тэрэгний жолооч нар иргэдэд автобус нь дүүрчихсэн, хөл хорио тогтоох гэж байна гэх мэт худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж, өөрсдийн хувийн унаандаа суулгах үйлдэл гарч байгаа гэдгийг хэлж байна. Тиймээс уг асуудалд Тээврийн цагдаагийн газар болон Авто тээврийн улсын байцаагч нар хамтран хяналт шалгалт хийж байгаа аж.” Хууль бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байгаа иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хэд хэдэн эрсдэлд оруулж байгаагаа ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт, зориулалтын бус тээврийн хэрэгслээр зорчиж байна. Түүнээс гадна дөрвөн хүн тээвэрлэх ёстой байтал таван хүн суулгадаг. Дугуй нь халцархай, үзлэг оншилгоонд хамрагдсан эсэх нь эргэлзээтэй техникийн ашиглалтын шаардлага хангаагүй байх өндөр магадлалтай. Мөн жолооч ажил амралтын горим мөрдөөгүйгээс үүдэх эрсдэлийг тооцох хэрэгтэй. Хүн тасралтгүй 12 цаг тээврийн хэрэгсэл жолоодоход ядралт үүсдэг. Энэ цагаас хэтэрч жолоо баривал болзошгүй эрсдэлд өртөх магадлал өндөр. Гэтэл энэ олон эрсдэлийг тооцохгүйгээр гурав, таван мянган төгрөгийн зөрүү, мөн нэг цэгээс нөгөө цэгт хурдан хугацаанд явахыг хүсдэг учраас хууль бус тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлж байна. Энэ байдлыг нь өөгшүүлж өөрсдөдөө ашигтай байлгахын тулд худал мэдээлэл тараах хүртэл арга хэмжээг хууль бус тээврийн хэрэгслийн жолооч нар авч байна” хэмээн Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийн дарга У.Батхүү хэлж байна. Драгон орчимд 450 орим хууль бус тээврийн хэрэгсэл байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Тиймээс тус төвтэй албан ёсоор хамтран ажиллах гэрээ байгуулаагүй болон Авто тээврийн тухай хууль зөрчсөн хуулийн этгээд болон хувь хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэж торгуулийн арга хэмжээ авдаг. Эдгээр иргэддээ судалгааны дагуу зохих хуулийн хүрээнд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа гэв.
 Мөн коронавирусийн тархалттай холбоотойгоор үйлчилгээнд гарч байгаа бүх тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэлт хийн ажиллаж байгаа аж. Тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргах гэж байгаа аж ахуйн нэгжүүд эхлээд өөрсдийн бааз дээрээ цэвэрлээ үйлчилгээ, халдваржуулалтаа хийсний дараа дахин тээвэр зохицуулагч болон авто тээврийн улсын байцаагчид шалгуулдаг байна. Ингээд зорчигчид суух үед нь гарын ариутгал, амны хаалт зэргийг шалган үйлчилж байгаа гэв. Зарим иргэд амны хаалтгүй үйлчлүүлж байгаа учраас тус төвийнхөн даатгалын байгууллагуудтай хамтран иргэдийг амны хаалтжуулах аяныг өчигдрөөс эхлүүлсэн аж. Тус аяны хүрээнд амны 6000 ширхэг хаалт үнэгүй тараахаар бэлдсэн байна. Харамсалтай нь амны хаалт үнэгүй тарааж байгаатай холбоотойгоор иргэд дур зоргоороо аашлах, нэг хүн олон тоогоор өгөхийг шаардах гэх зэрэг сөрөг хандлага ажиглагдаж байгаа гэдгийг учирласан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com