Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
МАСКГҮЙ ЦАГААН САР

 Монголчуудын Цагаан сараа хэрхэн тэмдэглэж байсан тухай италын аялагч Марко Пологийн зохиолдоо тодорхой өгүүлсэн байдаг. XIII зууны үеэс тэнгэр шүтлэг, бөөгийн ёсоор цагаалж байсан тухай тэрхүү эх сурвалжид бүх хүн цагаан сараар цагаан зүсмийн морь унаж, цагаан бөсөөр хийсэн хувцас өмсч, бие биедээ цагаан хадаг өргөж, цагаан идээ зооглодог нь хэн хэндээ хиргүй цагаан сэтгэлээр явж байя гэсэн эв найрын бэлгэдэл байж. Алгаа дэлгэнэ гэдэг надад зэр зэвсэг алга, миний сэтгэлийн өнгө энэ гэсэн утга юм санж. 

 Мөн В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн  ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир ар газар таарахгүй” гэжээ.
 Цагаан сарын баяр нь анх 2200 гаруй жилийн тэртээ буюу эртний хүннүчүүдийн үед айраг цагаа, идээ ундаа дэлгэрсэн намрын налгар дэлгэр улиралд Цагаан сарыг тэмдэглэдэг байсан нь мянган жилийн туршид тасралтгүй уламжлагдан явсаар XIII зуунтай золгож, их эзэн Чингис хааны үед хаврын тэргүүн сард золгож шинэлдэг болсон түүхтэй.
Үүнийг өгүүлэх болсон нь Цагаан сар бол монголчуудын олон зууны өмнөөс тэмдэглэчхээд заншчихсан хэвт ёсны баяр юм. Түүхэндээ төрт ёсны баяр Цагаан сарыг тэмдэглэхгүй өнгөрөөж байсан нь 1952 оны Цагаан сараар маршал Х.Чойбалсан нас барсан тул тухайн жил төрийн гашуудал зарлаж байсан тухай үүнийг өгүүлэгчийн аав хүүрнэж байсныг санаж байна.
Түүнээс хойш энэхүү үндэсний баяраа “Малчдын баяр”, “Нэгдэлчдийн баяр” хэмээн нэрлэж, тэмдэглэх хүрээ нь зөвхөн малчдын дунд буюу хөдөө орон нутагт үлдэж байсан түүхтэй. Гэвч 1990 оноос Цагаан сарыг дахин өргөн дэлгэр Монгол орон даяараа тэмдэглэх болсон.
Харин ирж буй Цагаан төмөр хулгана жил гарахын өмнөхөн корона хэмээх вирус гарснаас үүдэн Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг төр засгийн зүгээс болон Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрээр мэдэгдлээ. Тухайлбал, Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон орон нутаг, албан байгууллагын золголт хийхгүй, бөхчүүдийг барилдуулахгүй байх тухай чиглэлийг Улсын онцгой комиссыханд өгсөн.
Корона хэмээх аюулт вирусээс айж байсан хүмүүс эхний ээлжинд Цагаан сар тэмдэглэхгүй байх нь зөв гэцгээж байсан ч сэмхэн бүгд л дор бүрнээ бэлтгэж эхлэв. Учир нь коронавирус хоёрдугаар сарын эхээр эрчээ авна гэсэн мэдээллээр хоёрхон өдрийн дотор Номин, И-март зэрэг томоохон дэлгүүрийн лангууг цөлмөж орхив.
Хөл хорио тогтоосноос гэртээ бүгэхээр хүнс нөөцөллөө гэцгээж байсан ч бэлэн мөнгөтэй маш олон хүн үнэ нэмэгдэж, юм ховордож магадгүй гэсэн тооцоогоор үндсэндээ сар шинийн бэлтгэлээ хийсэн нь тэр байж. Аз болж өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар авсан хүн илэрсэнгүй.
Мөн сарын эхэн, өмнөх сарын сүүлч болж коронагаас айх айдас саармагжиж олон хүн Цагаан сардаа бэлтгэж эхлэв. Дэлгүүрийн лангуу хоосолсон, Цагаан сардаа бэлтгэсэн аль аль нь энгийн иргэдийн буруу биш.
Төрийн болон нутгийн золголтыг хязгаарласан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хориглоогүй.
Монголчууд хэзээний гэр бүлсэг мөн дээрээс нь ах дүү хамаатан саднаа үгүйлж, ирэхийг нь хүлээн суудаг заншилтай ард түмэн.
Горилогчид баяраар...

Тиймээс гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэх нь зөв. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээнд гээд аав ээж, ахмад настнууддаа золгохгүй байна гэж үгүй. Аав ээж, ахмад настан нь үр хүүхэд, ач зээ, хамаатан саднаа бүгдийг нь бүртгэнэ. Ингээд бодохоор тийм ч цомхон Цагаан сар болохгүй л болов уу.
Корона гарсан ч, гараагүй өмнө нь гэр бүлийн хүрээндээ тэмдэглэдэг л байсан баяр.
“Мал маллахаа марксизмаар заалгахгүй ээ” гэж гэж зангарагладаг ахмад настнууд Цагаан сараа хийх эсэхээ У.Хүрэлсүх хүүгээр заалгахгүй ээ хэмээн хэгжүүрхсэн төдийгүй сар шинийн бэлтгэл ажил ид дундаа явна.
Тэтгэврийн хэдээ хүлээн сурсан заншлыг сураар боож болохгүй ээ гэж суусан ахмадууд энд тэнд зохион байгуулагдсан сар шинийн үзэсгэлэн худалдаанууд өдөр шөнөгүй даллан дуудах зар сурталчилгаанууд зүгээр суулгасангүй.
Өнгө өнгийн дээл, даавуу даалимба, хөөрөг даалин, шаргалтах боов боорцогны зар сурталчилгаанууд өвгөд хөгшдийг хоршоо даллан дуудав. Үхэхээрээ айлгадаг хөгшдийн зангаар үр хүүхдүүдээ хатгаж, нэг туньж нэг аргалсаар сар шинэдээ бэлдчихсэн нь мэдээж.
Оюутан залуусаа хөл хорионд оруулчхаад гол цугладаг газар баар ресторанд орох эрхийг нь нээлттэй орхиж эздийнх нь орлогыг дэмжсэн шиг сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэсэн нь хий хоосон олон нийтийг эргэлзээнд оруулав.
Корона хэмээгчийг үл тоогсод нь аль хэдийнээ тайвшраад маск зүүхээ больцгоосон. Маскгүйчүүд нь сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж, масктайчууд нь сар шинэдээ бэлдэхгүй яав аа дэмий юм хийлээ гэцгээх биз. Тэр нь ч яах вэ баяр тэмдэглэх нь хувь хүний сонголтын хэрэг. Гэвч үндэсний ганц том баяраараа хүмүүс бусдын жишгийг дагаж хөлд нь чирэгдэж хөөрцөглөдөг нь ёс.
Ойлгомжгүй байдал, оновчгүй мэдэгдлүүдийн олон жишээний ганцхан нь энэ.
Цагаан сар болдгоороо болно дараа нь коронагийн асуудал дэгдэхгүй байгаасай гээд л дээлээ зэхэж, малгайныхаа үсийг сэгсрэхээс яах вэ.
Харин чоно борооноос гэгчээр чуулган засварлаж сонгууль эхэлчихсэн эгзэгтэй энэ үед хуучин гишүүд болон горилогч нар аль болохоор олон түмэнтэй шинэлэхийг хүсэхгүй гэж үү. Хэдэн айлаар орж, хэдэн хайрцаг хэвийн боов, сонгуулийн сурталчилгааны бэлэг гардуулахыг хэн ч эс мэднэ. Ялангуяа өнгөрсөн дөрвөн жил төр ард түмний хөрөнгөнөөс хулгайлж хөлжиж хөрөнгөжсөн, үүндээ амтшин дахин сонгогдох гэсэн түшээд УИХ-ын намрын чуулганы үр дүнг тайлагнаж, хууль сурталчилж явна хэмээн айл айлаар хэсэн, ууц таллаж, бууж идэн хэсэх нь мэдээж.
Сар шинээр маск зүүчхээд айлын тавагтай буузанд гар хүрч ёсолчхоод сууж байдаг “гэгээрчихсэн” монгол гэж үгүй биз.
Тиймээс хорио ч үгүй, макс ч үгүй цомхон биш сэмхэн сар шинийн баяр айсуй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com