Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхээс 3000 төгрөгөөр өсчээ

 Цар тахалын аюул цагаан сарын бэлтгэлд дарагдах дөхсөн өдрүүд үргэлжилсээр...Монголчууд бид үндэснийхээ уламжлалт цагаан сарын баяраа тэмдэглэх эсэх маргаан цахим орчинд идэвхитэй өрнөж байгаа ч настан буурлууд хэдийн бэлтгэлээ базааж зарим нь бууз, банш тавгийн идээний боорцог, чихрээ бэлдээд амжсан гэдгээ хэлж байна.
 Хөдөө хотынхоны худалдааны гол зангилаа болсон Нарантуул худалдааны төв хөл хөдөлгөөн ихтэй байна. Хэдийгээр дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусаас урьдчилан сэргийлж, хилийн боомтоор нэвтрэх иргэдийн хөл хөдөлгөөнд хориг тавьсан ч бараа бүтээгдэхүүний урсгал хэвийн үргэлжилж байгаа болоод ч тэр үү жил жилийн өдийд хөл хөдөлдгөөнд дарагдсан өнөөх л танил дотно дүр төрөхтэй Нарантуул зах угтав.

 Халдварт өвчинтэй холбоотойгоор хөл хорио тогтоосон гэдгийг ухамсарлаж амны хаалтаа зүүсэн иргэд цөөхөн харагдана. Тус худалдааны төвөөс цагаан сарын баярын бэлтгэлээ базааж байгаа Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Хэдийгээр энэ жил хөл хорио тогтоосонтой холбоотойгоор сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй гэж байгаа ч тодорхой хэмжээнд бэлтгэлээ базаахаар явна. Түрүү жилийг бодоход энэ жилийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн санагдаж байна. Сүүлийн үед сүү, талх боов, ундаанаас авахуулаад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ 50-500 төгрөгийн хооронд нэмэгдсэн байна лээ. Бид дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн авахдаа үнийг нь төдийлэн нарийвчилж тооцдоггүй. Гэтэл өмнө нь 10 мянган төгрөгөөр авч хүрдэг байсан бүтээгдэхүүнүүдийг одоо авч дийлэхгүй байна. Худалдагчаас тодруулахад бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдчихсэн учраас бид ч бас нэмж зарахаас өөр араг алга гэж байсан. Авдаг цалин хөлс маань нэмэгдээгүй байхад бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөөд байхаар цалин хаанаа ч хүрэхгүй байна. Өнгөрсөн баасан гарагт Дэнжийн мянгаас 20 килограмм хонины мах нэг килограммыг нь 9500 төгрөгөөр авсан. Нийт 190 мянган төгрөг болсон. Харин Алтантариан дээдийн дээд 25 килограммын шуудай гурилыг 50 гаруй мянган төгрөгөөр авсан. Түрүү жил бас ч гэж арай хямдхан байсан санагдаж байна. Хөл хорио тогтоосон ч бид 21 ширхэг ул боовоороо тавгийн идээгээ засч, хийдэг хэмжээгээрээ бууз, бусад зүйлсээ бэлдэж байгаа. Хэрэв багадуулчихвал хэцүүднэ шүү дээ” гэв. Түүний яриаг хэр бодит болохыг нягтлахаар Нийслэлийн статистикийн газраас хоёрдугаар сарын 09-нд гаргасан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулсан юм.

 2019 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар хонины ястай ястай мах дунджаар 7320 төгрөг, үхрийн ястай мах 8965 төгрөг, үхрийн цул мах 11180 төгрөг, адууны ястай мах 6750 төгрөг, ямааны ястай мах 6000 төгрөгийн үнэтэй байжээ. Харин 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр хонины ястай махны үнэ дунджаар 8500, хонины цул мах 9300, үхрийн ястай мах нэг килограмм мах дунджаар 11.500, үхрийн цул махны үнэ 13.000 мянган төгрөг, адууны ястай 9500, ямааны ястай мах нэг килограмм мах дунджаар 9,000 төгрөг байна. Өрөөр хэлбэл түрүү жилийн яг өдийгөөс хамгийн багадаа нэг килограмм махны үнэ 1270-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн үнийг түрүү жилийн буюу 2019 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн ханштай харьцуулан өсөлтийг дор үзүүлэв. Тус өдрийн үнийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 13 нэрийн барааны үнэ буурсан, долоон нэрийн барааны үнэ өсчээ.

 Мөн энэ өдөр нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1350-2000 төгрөг, нэгдүгээр гурил 1100-1500 төгрөг, хоёрдугаар гурил 800-1100 төгрөг байна. Ялангуяа худалдан авагч олонтой байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1400 төгрөгийн үнэ ханштай байгаа бол өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг килограмм гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, нэгдүгээр гурил 1000-1200 төгрөг, хоёрдугаар гурил 800-1000 төгрөгөөр худалдааж байжээ. Эндээс харахад, нэг килограмм гурил 150-500 төгрөгөөр өссөн байна. Харин цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3200-4050 төгрөгийн үнэтэй байгаа бол “Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 3200 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 4050 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байгаа бол түрүү жил Цагаан будаа хүнсний зах, дэлгүүрт 3280-3570 төгрөгийн үнэтэй байжээ. “Сансар супер маркет”-д хамгийн хямд буюу 3280 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 3570 төгрөгөөр “Макс супер маркет” худалдаалж байжээ. Тэгэхээр мөн л 480 төгрөгийн өсөлт килограмм тутамд гарсан байна. Энэ мэтчилэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ бүгд өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь үнийн өсөлт иргэдийн амьдралд дарамт болж байна.

 Үндэсний статистикийн хорооноос цагаан сарын идээ болон гарын бэлгийн нийт үнийг тооцож нийтэд мэдээлдэг. Тус мэдээллээс харахад нэг өрхийн бор идээний хэрэглээ дунджаар 419 мянган төгрөг болж байгаа бөгөөд үүний 59.7 хувийг хонины ууцны зардал эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Тус төвийн тооцооллоор цагаан сарын баярт зориулж нэг өрхөөс идээний зардалд дунджаар 696.1 мянган төгрөгийн зардал гарах бөгөөд үүнээс 419 мянган төгрөг буюу 60.2 хувь нь бор идээний, 277.1 мянган төгрөг буюу 39.8 хувь нь цагаан идээний зардал гарах аж. Харин гарын бэлэгт нэг хүнд дунджаар 8.0-18 мянган төгрөгийн үнэ бүхий зүйл бэлэглэнэ гэж үзвэл, нэг хүнд өгөх бэлгийн зардлыг тооцож, нэг өрх дунджаар 60 зочин хүлээн авна гэж үзээд нэг өрх бэлэгт нийтдээ 780 мянган төгрөг зарцуулахаар байна. Дээрх хоёр төрлийн зардлын нийлбэрээр буюу идээ болон гарын бэлгийн дүнгээр нэг өрх цагаан сарын баярт дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргах тооцоо гарчээ.

 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаар 895.1 мянган өрхийн 64 хувь буюу 572.6 мянган өрх цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, нэг өрхөөс 1.5 сая төгрөгийн зардал гардаг гэвэл, идээ болон бэлэгт зориулж улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гарахаар байна. Харин бэлгийн 80 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 676.3 тэрбум төгрөг гадагш гаргаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин энэ жил дэлхийн олон улс оронд тархаад байгаа шинэ коронавирусийн тархалттай холбоотой хилийн хориг тогтоосноос үүдэн импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулдаг мөнгөн дүнгийн урсгал дотооддоо үлдэх боломж бий болсон гэдгийг зарим эдийн засагчид хэлж байна. Тухайлбал, эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ, Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт гарна гэж үзэж байна. Хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн хувьд ашиг орлого багасах сөрөг талтай ч макро талаас нь харвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Яагаад гэвэл эдийн засгийн гол экспортын бүтээгдэхүүнүүд зогсохгүй үргэлжилж байна. Мөн энэ вирусийн халдвартай холбоотойгоор гаргасан хөл хорио Цагаан сарын баяртай давхцаж байгаа нь манай эдийн засагт эерэг нөлөөтэй. Манай улс жил бүрийн Цагаан сараар 700-750 тэрбум төгрөгийг урд хөршөөс бэлэг сэлт, жижиглэн худалдаанд зарцуулдаг. Харин энэ мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Нөгөө талдаа бид хятадаас эдийн засгийн хувьд хараат бусаар дотооддоо, бие даасан байдлаар оршин тогтнох боломж байна уу гэдгээ ч туршиж үзэх боломж гэж харж байна” гэсэн юм.

 Дэлхийн эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай энэ үед сөрөг үр дүн гарна гэдгийг олон улсын эдийн засгийн шинжээчид таамаглаж буй. Коронавирусийн эдийн засгийн нөлөө нь ямар байх талаар Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Одоохондоо хэлэхэд эрт” гэдэг нь энэ чухал асуултын хамгийн оновчтой хариулт гэв. Тэрээр богино хугацаанд олон улсын зах зээл дээр зарим савлагаа, үнийн хэлбэлзэл ажиглагдаж байгаа бол дунд урт хугацаанд вирусийн тархалт, түүнд улс орнуудын үзүүлэх хариу үйлдлээс их зүйл шалтгаалах болно. Богино хугацааг авч үзвэл, өвчний шууд үр дүн нь зах зээл дээрх айдас, савлагаа хэлбэрээр илэрч буй. Тухайлбал, Цагаан сарын дараах 10 гаруйн хоног үргэлжилсэн амралтын дараа Хятадын санхүүгийн зах зээл нээгдэхэд хувьцаа, юанийн ханш болон түүхий эдийн уналт бий болсон. Мөн зарим агаарын тээврийн компаниуд Хятад руу хийх нислэгээ цуцлах, улс орнууд иргэдээ тус улс руу зорчихгүй байхыг анхааруулах зэрэг арга хэмжээг авч буй. Мөн Хятад өөрөө ч шинэ вирус идэвхтэй тархаж байгаа муж, хотуудад хөлийн хорио цээр тогтоох арга хэмжээг авсан. Энэ нь аялал жуулчлал, тээвэр, нийтийн хоол, үзвэр үйлчилгээний салбаруудын үйл ажиллагаанд шууд мэдрэгдэж буй. Гэхдээ нөгөө талаар интернет худалдаа өсөх, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлэх гэх мэт өөр салбаруудын үйл ажиллагааны идэвхжилд нөлөөтэй. Иймд вирусийн нөлөө Хятадын, болон бусад орнуудын эдийн засагт хэр их нөлөөтэй байв гэдгийг статистик тоо нэгтгэсэн хойно л хэлэх боломжтой гэдгийг онцолсон юм.
Сурвалжилгынхаа төгсгөлд цагаан сарыг яагаад өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон талаар бяцхан түүх өгүүлье. Цагаан сар бол өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм.

 Чингис хаан Их Монгол Улсыг 1206 онд байгуулсаны дараа, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгасан байдаг. Харин үүнээс өмнө цагаан сарын баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэдэг байсан түүхтэй. XVII зуунд Монголд бурхны шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ. Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйлд оршдог хэмээн судлаачид үздэг. Тиймээс монголчууд ахмад настанаа хүндэлж, ахан дүүсийнхээ амар мэндийг айлтгаж бие биедээ заавал зочилдог заншилтай. Цагаан сар тэмдэглэж буй айл бүр хүрэлцэн ирсэн ах дүү, төрөл садан, зочид, гийчдээ хүндэтгэн идээ ундаа бэлтгэж, ирсэн хүн бүрийн гарыг цайлгаж, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай . Цагаан сарын баярт зориулж бор болон цагаан гэсэн хоёр төрлийн идээ бэлтгэдэг бөгөөд бор идээнд бүхэл мах, бууз, банш, шимийн архи зэрэг ордог бол цагаан идээнд бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг зэрэг ордог байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com