Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Коронавирус эдийн засагт нөлөөлөх үү

Х.БАТТӨГС

 Сүүлийн өдрүүдэд сошиал, телевизүүдийн мэдээлэл коронавирусээр давалгаалж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онц байдал зарлав. Манайхан ч үүнийг ноцтой байдал гэж гэж хүлээж авсан бололтой. Харин өмнө нь энэ байгууллага ийм хэмжээний арга хэмжээ авч байсан ч монголчууд нэг их анхаарал хандуулдаггүй байсан юм.
 Оросын зарим мэдээллийн хэрэгслүүд дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурсныг коронавирустэй хамаатуулсан байх юм. Тэдний үзэж буйгаар Бээжин сүүлийн жилүүдэд дотоодын дэд бүтцээ сайжруулахад маш их хөрөнгө оруулалт хийжээ. Түүний үрд дүнд энэ жилийн Цагаан сараар тээврийн салбар нь гурван тэрбум гаруй юанийн зорчих тийз зарах тооцоо гаргасан. Энэ нь түүхэндээ байгаагүй их орлого олох боломж. Гэтэл коронавирусээс шалтгаалж энэ их хэмжээний тийз борлуулалт буурч, нэгэнт зорчих урсгал буурахаар тээврийн хэрэгслийн түлшний захиалга багассан байна. Үүнээс болж нефтийн үнэ дэлхийн зах зээлд буурсан хэмээн зарим эдийн засагчид үзэж байгаа аж.
 Энэ таамаг үнэн гэдгийг батлах мэт сүүлийн өдрүүдэд Хонконгийн биржийн хувьцаа эрчтэй унаж байна. Мөн оросын талаас дээрх вирустэй тэмцэх вакцин хангалтай бий гэх мэдээлэл тархсан. Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн халдварын оргил үе дуусан байх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байна.
 Харин монголчууд энэ вирусээр давалгаалаад зогссонгүй, тэдэнд Эрүүл мэндийн яам, эмч нарын байдал ямар түвшинд байгааг харах боломж олдов. Манай эмч нарыг техник, тоног төхөөрөмж нь байвал ямар ч түвшний эмчилгээг хийх чадвартай гэж гадныхан дүгнэдэг. Иргэд эмч нараараа бахархдаг. Сүүлийн жилүүдэд эмч нар маань өмнө нь монголд хийх боломжгүй байсан мэс ажилбаруудыг олноор хийж байгаа гэнэ. Энэ хэрээр хувь хүний эдийн засагт сайнаар нөлөөлнө. Дэлхийг түгшүүлээд байгаа шинэ вирусээс сэргийлэхэд нэг их хөрөнгө шаардагдахгүй. Ерөнхийдөө амны хаалт, гар ариутгах хэрэгсэл байхад өртөхгүй байх боломжтой гэсэн сурталчилгааг бүх шатны эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд өгсөөр. Харамсалтай нь ийм хялбархан хамгаалалтыг хийх боломж манай эрүүл мэндийн салбарт байгаа эсэх нь эргэлзээтэй. Учир нь биднийг хамгаалах үүрэг хүлээсэн эмч нар маань биднийг бүү хэл өөрсдийгөө хамгаалах хэрэгсэлгүй байгааг Эрүүл мэндийн царайлаг сайд маань телевизүүдээр зарлаад сууж байх юм. Тэр хамгаалах хэрэгсэл гэдэг нь амны хаалт, гар ариутгах хэрэгсэл төдий. Гэтэл гадны оронд суугаа элэг нэгтнүүд төр хангаж чадахгүй байгаа амны хаалтыг хэдэн арван мянгаар нь нутаг нэгтнүүддээ илгээж байх жишээтэй. Шинэ вирустэй тэмцэж байгаа төрийн ажиллагаа ч заримдаа хошин жүжгээс ялгаагүй харагдана. Монголд шинэ вирус илрээгүй гэсэн мэдэгдэл хийнэ. Араас нь оношлуургүй тухайгаа зарлана. Оношлуур байхгүй байж вирус орж ирээгүй гэдгийг яаж батлаад байгаа нь сонин. Гэнэт япончууд оношлуур бэлэглэв. Өрөвдөлтэй нь оношоо японд уншуулж хариу гарна гэх. Хэдхэн амны хаалт нийлүүлэх чадалгүй төрдөө зусардах байгууллага олшров. Мэргэжлийн хяналтынхан эмийн сангуудаас худалдаанд гаргахгүй байсан амны хаалт, ариутгах бодисыг илрүүлэв. Бараагаа худалдаагүй эмийн сангуудыг хаана гэнэ. Үнэ нэмсэн эмийн сангуудад арга хэмжээ авна ч гэх шиг. Үнэн хэрэгтээ амны хаалтнаас илүүтэйгээр махны үнэ нэмэгдсэн. Малчдаас билчээрийг хурааж авах шийдвэр Улаан сайд гаргасан гэнэ. Харин энэ нь наргиа байсан гэнэ. Гэтэл “Оношлуургүй байж вирус орж иргээгүй яаж мэдсэн бэ” гэж асуусан сэтгүүлчийг “хоёр саядах” (Зөрчлийн хуулиар) анхааруулга гарав. Түүгээрч зогсохгүй хэн нэгэн этгээдийг халуурсан гэж мэдээллийн хэрэгслээр тараавал төрийн эсрэг гэмт хэрэг болох бололтой юм. Төр энэ хугацаанд коронавирусээс хамгаалах арга хэмжээ авсангүй гэж үзэж болно. Харин өөрсдийн зурагтаар гарах боломжийг л нэмсэн гэхэд болно.
 Харин вирусээс сэргийл гэртээ хоригдсон хүүхдүүдийн цөөнгүй нь ямар нөхцөлд байгаа нь эргэлзээтэй байна. Зарим эцэг эхчүүдийн ярьсанаар хүүхдүүд гэртээ өнжих нь эрсдэл дагуулахаас гадна эдийн засагт хохиролтой. Хоол унднаас эхлээд түлээ түлшинд ч мэдрэгдэж байгаа гэнэ. Нэгэнт сургууль цэцэрлэг хаагдсан тул хүүхдүүдийг гэрт хорих арга байхгүй. Гэртээ өнжих нь хүүхдүүд илүү их зардал гарч байгаа аж. Дэлгүүр, цайны газруудын орлого ч буурсан тухай яриа дэгдэж байна. Харин ийм нөхцөлд телевизүүдээр хичээл заах шинэ үйчилгээ гарч байгаа бололтой юм. Гэхдээ үнэхээр хүүхдүүд теле хичээлдээ сууж байгаа эсэх нь чухал. Хэрэв энэ ажиллагаа нь үр дүнгээ өгвөл цаашид танхимийн сургалтыг багасгах боломж бүрдэх аж. Санхүү эдийн засгийн их сургууль хоёр жилийн өмнөөс онлайн сургуулиа нээсэн. Тухайн үедээ англи, солонгос, хятад, япон хэл дээр сургалт явуулах зорилт тавьж байсан. Энэ сургууль олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломын сургалтаа онлайнаар явуулж байна. Эстон, Латвийн төрийн байгууллагууд төрийн үйлчилгээг цахимжуулсанаар халдвар өвчин тархахаас биш, хахуулиас салэж чадсан тухай олон баримт байна. Хэрэв төр хүсвэл коронавирусийг эдийн засагтаа ашиглаж болно гэнэ. Боловсролыг цахимжуулахаас эхлээд төрийг ч цахимжуулах боломж байгаа. Олон хуудас цаас хэвлэж, оочер дугаарлалт үүсгэдэг хүнд суртлаа ч нимгэлэх боломжтой. Коронавирус эдийн засагт хэрхэн нөлөөлөх тооцоо судалгаа, прогноз ч эрхгүй үгүйлэгдэж байна.
 Саявтар Турк улс Монгол руу зорчихгүй байхыг иргэддээ уриалсан. Аялал жуулчлалын салбарт энэ мэтээр сөрөг нөлөөлөл үзүүлж буй жилдээ 17 тэрбумын татаастай яам анхаарч байгаа болов уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com