Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Ц.Сүхбаатар: 1990 оноос монголчууд гадагшаа гарах эрхийг нийтээрээ эдэлж эхэлсэн юм

АН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар нь Монголд анх удаа төрийн байгууллага болох гадаад харилцааны яаманд МоАХ-ны салбарыг байгуулж явсан түүхтэй.

-Та хэзээ МоАХ-нд элссэн бэ?
-1985 онд М.Горбачёв Р.Рейгантэй гарын үсэг зурсан бидний хэсэг дипломат залуучууд энэ бүхнийг сайн ойлгож байсан. Тэр үед гадаад харилцааны яаманд анх удаа төрийн байгууллагад бид МоАХ-ны салбр байгуулсан юм.
-Дарамт шахалт хэр ирсэн бэ?
-Тэр үед харилцааны сайд Ц.Гомбосүрэн гуай байсан. Гомбосүрэн гуай тэр үед МАХН-ын шинэчлэлийг эхлүүлсэн. Ардчилсан хүчнийг дэмждэг байсан. Биднийг зохион байгуулалтад орсны дараа сайд өөрөө хүлээж авч уулзсан. “Та бүхэн ямар шаардлага тавьж байна” гэж асуусан. Бид хариуд нь Монгол төрийн гадаад бодлого нэг намаас хараат байж болохгүй. Гадаад бодлогоо нэг намын хараат байдлаас гаргах ёстой гэсэн шаардлага тавьсан. Бид зөвхөн ОХУ-тай биш бусад улсуудтай харьцдаг, иргэд маань гадаадад явдаг байх ёстой гэх мэтийг ярьсан. Зөвхөн социалист орнуудад биш бусад орнуудад ч иргэд маань зорчдог байх ёстой гэсэн.
-Тэр үед иргэд гадагшаа зорчдоггүй байса юм уу?
-Жирийн иргэн гадагшаа зорчих нь бүү хэл социалист оронд суралцаж байгаа оюутнууд Монгол улсаасаа виз авдаг байлаа шүү дээ. ЗХУ болон бусад социалист оронд л оюутнууд сурна.
-Барууны оронд гарах хориотой юу?
-Хориотой. Цөөн тооны дипломатууд, намын дээд шатны албан тушаалтнууд л баруунд гарна. Тэр үед гадагшаа явах нь ховор тохиолдол төмөр замаар Москва явахад хамаатан садан нь бараг цөмөөрөө гаргаж өгнө. Гэтэл өнөөдөр утсааар ярьчхаад л нисэж, буудаг болчхоод байна.
-Өнөөдөр хэн ч гадагшаа явах эрхтэй болсон байна. Энэ хэзээнээс эхэлсэн бэ?
-Гадагшаа гарах эрхийг манай яамны МоАХ-ны салбар санаачилж АН-ын хөтөлбөрт суулгаж дараа нь үндсэн хуулиар баталгаажуулсан. 1990 оноос монголчууд гадагшаа гарах эрхийг нийтээрэээ эдэлж эхэлсэн юм.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com