Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Дарь.Сүхбаатар: Ардчилагчид зорилгынхоо 50 хувьд хүрсэн

МоАХ-ны анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. Түүний аав нь зарлаад байдаггүй ч МАХН-тай үзэл нийлдэггүй байсан аж. Энэ үзэл нь Сүхбаатарт ч багагүй нөлөөлж, МоАХ байгуулахад хүргэсэн гэнэ.

-МоАХ байгуулахад аавын тань үзэл нөлөөлсөн үү?
-Мэдээж нөлөөлсөн. Аав маш сайн, хөдөлмөрч, илүү дутуу үггүй хүн байсан. 1970-аад оны дундуур манай аймагт айхтар зуд болсон. Тэр үеэр хөдөө ажилласан хүмүүсийг доод тал хөдөлмөрийн хүндэт, дээд тал нь алтан гадасаар шагначхаад, ганцхан аавд маань баярын бичиг өгсөн байдаг. Манай багш нар бас нөлөөлсөн.
-Германд сурч байсан гэдэг.
-1980-1984 онд Германд сурч байсан. Тэндээ Эвлэлийн үүрийн дарга хийж байлаа. Харамсалтай НАХЯ-ны төлөөлөгч тэнд байгаа оюутнуудыг тагнах үүрэг өгөхөөр нь би татгалзаад даргын ажлаа өгсөн.
-Тэр үеийн Эвлэлийн хороодын дарга нар бүгд ийм ажил хийдэг байсан уу?
-Бусдыг нь мэдэхгүй намайг тагна, чагна гэсэн үүрэг өгөхөөр чадахгүй гэж хэлээд ажлаа өгсөн дөө.
-Даргаа өгөөд л салсан уу?
-Намайг сургуулиас хөөсөн. Хүн тагнаагүй учраас НАХЯ-ны саналаар хөөж бөйгаа юм. Тэгээд Монголдоо ирсний дараа хөдөө нутаг заагдсан. 1987 он хүртэл хөдөө модны үйлдвэр, барилга гээд олон ажил хийсэн дээ. Энэ хооронд сургуульдаа явах гэж олон удаа намд өргөдөл өгсөн. Намын хянан шалгах газрын дарга намайг дуудаад одоогийн ШУТИС буюу тэр үеийн нэрээр политехникийн сургуульд оруулсан. Яг МоАХ биш ч гэсэн Германд байхын л ямар нэгэн бүлэг холбоо байгуулах санаа төрөөд байсан юм. Хожим анзаарахад баруунд сурч байсан залуус тийм бодолтой болчихдог юм билээ. Мэдээлэлд арай ойрхон байсан гэдэг утгаараа өөрчлөлтийн явцыг ойлгохоос гадна түргэтгэх хэрэгтэй байсан. Гэхдээ яг байгуулах болохоор хөдөлдөггүй байсан. Дотоодын оюутнууд намаас айна. Тэдэнд улс оронд олон намууд байгуулж, сонгуульд олон хүн өрсөлдөнө гэх ойлголт угаас байхгүй.
-Та МАХН бодлого бүтэхгүй гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Бага байхдаа гэж болно доо. Манай аав намтай үзэл бодол нийлэхгүй байгаа нь энэ нам бүтэхгүй гэсэн үг биз дээ. Тэгээд намыг нэг их тоодоггүй байсан. Харин Германд очоод бараг ардчилсан үзэл төлөвшсөн гэхэд болно.
-Юу тэгтлээ их таалагдсан бэ?
-Жирийн монгол хөдөөний хүүхэд социалист орнууддаа хөгжлөөрөө тэргүүлдэг Ардчилсан Германд очихоор зөвхөн үзэл бодлоор зогсохгүй, нийгмийн асар их ялгаа харагдаж байгаа юм. Хэдийгээр Ардчилсан Герман социализм ярьдаг. Түүндээ бараг итгэхгүй. Нам гэж улайрч хуйлраад байдаггүй улсууд. Баруун Германаасаа мэдээлэл их авна. Миний үзсэн зүүн Герман асар өндөр хөгжилтэй харагдаж байгаа юм. Гэтэл ганцхан хананы цаана байгаа Герман бүр илүү хөгжилтэй гэж бодохоор нүд бүлтийнэ биз дээ. Эндээс эхлээд үзэл төлөвших гэдэг юм гарч байгаа юм. Германууд сайхан амьдарч байхад бид яагаад хөгжлөөс ийм хол хоцорсон бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө яриад байдаг коммунизм хаана байна гээд л хүний үзэл төлөвшиж эхэлж байгаа юм.
-Тэгээд л улс төр ярьж эхэлсэн үү?
-Яагаад хоцрогдов гэхээр л улс төр болж хувирна. Аль ч орны залуус өөрийн үедээ хөгжих дэвжих дэврүүн сэтгэлтэй байдаг. Гэхдээ тэр их оргилуун хүсэл биелэх хүртлээ хол замыг туулна. Зориг, ухаан шаардана. Эхний ээлжид мэдээлэл сонирхдог байсан бол сүүлд нь авсан мэдээллээ боловсруулж сурна. Болвсруулсан бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэтэл юм ярихыг бүү хэл бодохыг хориглодог нийгэмд амьдарч байгаагаа мэдэрч эхэлдэг байхгүй юу. Тэгээд л тэмцэх ялах тухай ярьж эхэлнэ. Гэтэл улс орныг удирдаж байгаа нам шинэчлэл хийхийн оронд шинэлэг зүйл ярьсан залуусаа бурутгаж эхэлж байгаа юм. Тэснэ тэснэ гэхэд яаж ингэж удаан тэсэх вэ гэж бодогдож байгаа юм.
-МоАХ байгуулах санааг хэзээ гаргасан бэ?
-Намайг Германд байхад М.Гарбочёвын өөрчлөн байгуулалт эхэлсэн. Ардчилсан Герман баруун Германтайгаа нэлээд ойр. Монголыг бодоход мэдээлэл арай нээлттэй. Герман, Польшид байсан оюутнууд ардчиллын тухай арай илүү мэдээлэлтэй байсан.1980-аад оны дундаас манай хэвлэлүүдээр бага ч гэсэн ардчилал, шударга ёсны юм цухуйгаа эхэлсэн. Улаан од сөнин дээр нэлээд юм гарч байсан. 1988 онд Багшийн дээдэд орсны намар сангийн аж ахуйгаас бууж ирээд Сөүлийн олимп болох жил зурагтаар солонгосын тухай кинонууд гарсан. Өмнөд Солонгос яаж үүсэн, оюутнууд хэрхэн тэмцэж байсан түүхийг үзүүлсэн. Энэ бүхэн чинь маш их сонирхол татна. Дээр нь “Цагийн толь” нэртэй сонин гаргасан.
-Зөвшөөрөл авсан уу?
-1988 оны арвадугаар сард гаргасан. Гаргахад хэн ч, юу ч яриагүй. Харин гуравхан дугаар гаргаж байтал НАХЯ-наас хаачихсан. Төв хорооноос танай сонинг хаа гэж үүрэг өгсөн гээд л хаачихсан. Юунаас болж хааснаа хэлээгүй.
-Юу бичсэний төлөө хаасан гэж бодож байна?
-Өөрлөн байгуулалтыг өнөөгийн оюутнууд буюу ирээдийн сэхээтнүүд хийх ёстой гэж бичсэн.
-Сонингоо хаалгачхаад юу хийсэн бэ?
-1989 оны дөрөвдүгээр сард оюутны чуулган болсон. Түүн дээр анхны дугааруудаа үзүүлээд хаагдсан тухайгаа ярьсан. Тэр чуулганд намын төв хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Ц.Балхаажав оролцсон юм. Би оюутнуудад биеэ даасан чөлөөт хэвлэл байх ёстойг анхааруулсан. Гэтэл Балхаажав дарга “МХЗЭ-ийн сонинд нүүр ав” гэсэн. Тэгсэн ч оюутнууд хөдөлж өгөөгүй. Тэр чуулганд Де факто Жаргалсайхан, Алтан тариагийн Цэнгүүн нар оролцож байсныг санаж байна. Намар нь Залуу уран бүтээлчдийн II зөвлөгөөн болсон. Тэр зөвлөгөөн дээр МоАХ байгуулснаа зарласан. 1989 онд болсон зөвлөгөөнөөс үр гарахгүй нь тодорхой болсон учраас би нэгдэж тэмцэхийг уриалсан чинь нөгөө үг хэлээд сүржигнээд байсан улсуудаас арваадхан хүн үлдсэн. Тэгээд бид ардчилсан хөдөлгөөнийг нийтйиг хамруулах хамруулахаар шийдсэн. Тухайн үед эвлэлийн төв хороо нэг өрөө гаргаж өгсөн. Тэгэхдээ тагнах төхөөрөмж тавьсан байсан учраас бид татгалзсан.
-Анх ямар улсууд байсан бэ?
-Одоогийн яригдаад байгаа улсуудаас Элбэг, Амарсанаа хоёр байсан.
-Зориг, Үүл байгаагүй юм уу?
-Тэд цуглааны өмнөхөн орж ирсэн юм. Үүл орохгүй гээд Цогтсайхан бид хоёр хүчилж байж оруулсан.
-Үүл яагаад орохгүй байсан юм бол?
-Яахав дээ. Түрүүнд нь ухуулах хуудас нааж яваад НАХЯ-ныханд баригдаад дахин иймэрхүү юманд оролцохгүй гээд гарын үсэг зурчихсан юм билээ.
-Та бүхэн тэр үед тавьсан зорилгодоо хүрсэн үү?
-50 хувьд л хүрсэн гэж бодож байна. Энэ бүхэн бидний л буруу.
-МАХН буруутай биш үү?
-МАХН нь ямар ч буруугүй. Өөг гаднаас биш. Өөрсдөөсөө хайх хэрэгтэй. С.Зориг, Цогтсайхан хоёр маань нас барсан.
-Тэд байсан бол бас л адлуулах байсан байх даа.
-Гэхдээ алдаа бага байх байсан гэж боддог. Элбэг, Үүл, Гончигдорж гээд хүн алдаа гаргасан. Бид залуу, гэнэн, хүн таньдаггүй байж. Түүнээс өнөөгийн олон алдаа гарсан.
-Яг юунаас үүдэлтэй алдаа гэж бодож байна?
-Суурь хүмүүжил муутай улсууд гэнэт өндөр эрх мэдэл, албан тушаалд хүрэхээрээ толгой нь манардаг юм байна. Түүгээр ч зогсохгүй алдаж байгаагаа мэдэхээ больдог юм байна.
-Та яруу найрагч хэвээрээ юу?
-Би ямарч байсан яруу найрагч. Яруу найрагч нар эх оронч байдаг юм шүү. Хувьсгал ч байдаг. Би багаасаа яруу найрагч байсан.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com