Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүнсний захууд хөл ихтэй, хүмүүс хүнсээ цуглуулж байна

Т.ЭРДМАА 

 Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр титэм вирусийн талаар мэдээлэл өгч “Монголд илрээгүй” хэмээж буй. Шинэ төрлийн короновирус урд хөршид гарсан мэдээлэл түгж эхлэх үед иргэд “Хил ээ хаа. Урдьчилан сэргийлэх арга хэмжээ яаралтай ав. Маск зүү” хэмээн цахим ертөнцөөр бичиж байсан. Зарим нь бүр гурил, будаа шуудай шуудайгаар нь авч нөөцлөж байсан билээ. Тухайн үед гурил үйлдвэрлэгчид “Бидэнд улаанбуудайн нөөц хангалттай бий. Гурлын үнэ нэмэгдэхгүй, нийлүүлэлт тасалдахгүй” хэмээн мэдэгдэл гаргаж байв. Гэвч аяндаа тайвширч хүнс нөөцлөх нь буурсан. Харин Засгийн газраас шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс өчигдөрөөс (2020.02.13) "Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт (хэсэгчлэн) шилжүүлсүгэй" гэсэн тогтоол гаргаж хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхдээ Цагаан сарын баярт зориулан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр сурталчилгаа явуулахыг хориглосон.
 Үүнээс гадна Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдсан юм. Ингээд уг хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийв. Тэрбээр “Өнөөдрөөс эхлээд (2020.02.14) Монгол Улс, БНХАУ-ын хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээвэрийг бүрэн зогсоох шийдвэр гаргалаа.

 Засгийн газрын өмнөх тогтоолоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 6000 иргэн хилээр нэвтрүүлсэн байна. БНХАУ-тай хиллэдэг боомтуудыг 100 хувь хаасан гэж болно. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал Консулын газраар дамжуулж холбогдоно” хэмээв. ХХЕГ-ийн дарга, генерал Ж.Бямбасүрэн “Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан коронавирусээс урьдчилсан сэргийлэх зорилгоор Монгол Улсын дархан хилийн төмөр замын боомт, Гашуунсухайт боомт, мөн агаарын замын Буян-Ухаа боомтоор нэвтрэхийг хориглолоо. Хоёрдугаар сарын нэгнээс хойш БНХАУ-ын хилээр Хятад улсын болон гуравдагч орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Монгол Улс иргэдээ татаж авсан” гэж мэдээлэв.
Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, хил хаасан зэрэг нь иргэдийг дахиад гурил, будаа, хүн нөөцлөхөд хүргэв. Өчигдөр (2020.02.13) томоохон зах, худалдааны төвүүдээр орвол гурил, будаа, гоймон, мах авсан хүмүүс олон, хөл ихтэй байна. Хамгийн их дараалалтай байгаа лангуу нь ч дээрх төрлийн бүтээгдэхүүнийх байгаа юм. Ингээд гурил, будаа, мах авч буй зарим хүмүүсээс ярилцлага авах хүсэлт тавьхад дургүйцэж “Бид хүнсээ л цуглуулж явна. Үүнийг гайхах хэрэггүй. Зах, худалдааны төвүүдийг хаачихвал тэгээд яах юм бэ. Цагаан сарыг зөвхөн гэр бүлийн хэмжээнд тэмдэглэнэ. Гадуур олуулаа айл хэсч явахгүй. Баяр ёслолоос илүү эрүүл мэнд ээ бодох хэрэгтэй” гэсэн хариулт өгч байв. Гэхдээ бидний ярьж заншсанаар 3, 4-р хорооллын эцсийн “Дүүхээ” худалдааны төвөөр үйлчлүүлж байсан хижээл насны хоёр иргэн зураг авахгүй байхыг хүсээд өөрийн байр сууриа илэрхийлсэнийг дор хүргэе. Тэд гурил, мах худалдан авч байсан билээ.

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны иргэн С.Пүрэв:
-Хүмүүс мэдээлэл авч байгаа учраас Цагаан сар тэмдэглээд олон айл хэсээд явахгүй байх гэж бодож байна. Өөрийн болоод өрөөл бусдын, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг бодно шүү дээ. Гэр гэртээ цомхон тэмдэглэж болно. Миний хувьд энэ жил хамаатан санаараа ороод олон айл хэсэхгүй. Гэртээ л байна гэж бодож байгаа. Хүмүүс гурил, будаа, мах их л авч байна. Гэхдээ Цагаан сард бэлтгээд, эсвэл нөөцлөөд байгаа нь юу л бол. Яахав сэргийлж сэрэмжилсэн тал байж болох юм. Олон удаа нааш цааш яваад байхгүй, хэд хоногоор тооцоод ахиухан авах нь зүгээр болов уу даа. Миний хувьд өдөр тутмынхаа хүнсийг л базааж явна. Их хэмжээгээр нөөцлөөгүй. Би тэтгэвэр буухаар хоёр долоо хоногийн хүнсээ базааж авдаг. Тэгэхдээ дандаа л энэ “Дүүхээ төв”-өөс авдаг. Үнэ нь арай хямд байдаг юм. Хүмүүсийн байр байдлыг харахад ердийн хэрэглээнээсээ арай илүү авдаг ч юм уу гэж бодогдож байна. Үнэ ханшийн хувьд нэмэгдээгүй байна. Зарим зах, худалдааны төв үнэ нэмсэн асуудал гарсан тухай мэдээлэл яваад л байна лээ гэв.

Баянгол дүүргийн16-р хорооны иргэн Г.Баяр:
-Ахуйн хүрээндээ Цагаан сар тэмдэглэнэ гэж бодож байна. Цагаан сарын бэлтгэл гэж сүйдтэй зүйл базаасан юм алга. Өнөө маргаашдаа хэрэглэх хүнс, мах аваад л явж байна. Би эндээс байнга хүнс цуглуулдаг. Энгийн үеэс арай л их хөл хөдөлгөөнтэй болчихож. Үнэ ханш нэмэгдээгүй байна. Тухайлбал, хонины нэг кг мах 6900 төгрөг байсан нь хэвээрээ байна. Манай гэр бүл нэг хонины гулууз махаар 25-26 хонодог. Дээр нь гурил, будаа аваад л сарын хэрэгцээгээ хангадаг гэсэн юм. Ер нь зах худалдааны төвөөр хөл хөдөлгөөн ихтэй ч хүнс цуглуулсан хүмүүс хаа сайгүй байна. Гэхдээ уулзсан хүмүүс ярилцлага өгөхөөс татгалзсан ч гэсэн “Үнэ ханш өсөөгүй, ердийн үед цуглуулдаг хүнсээ л авч байна” гэж байлаа.

Харин фейсбүүкийн цахим хуудсаар дараах мэдээлэл нэлээд явсан билээ.
Altanbaatar Naranbyamba:
Цагаан сарыг хориглосон ч юм шиг хориглоогүй ч юм шиг.
Гашуун сухайтын боомтыг хаасан ч юм шиг хаагаагүй ч юм шиг.
Короновирус манайд орж ирсэн ч юм шиг огт ирээгүй ч юм шиг.
Эрүүл мэндийн сайд ажиллаад байгаа ч юм шиг амраад байгаа ч юм шиг.
Энэ улс Ерөнхий сайдтай ч юм шиг үгүй ч юм шиг.
УОК шийдвэр гаргаад байгаа ч юм шиг гаргахгүй бөөрөнхийлөөд байгаа ч юм шиг.
Зарим дарга нар ажлаа хийдэг ч юм шиг хийдэггүй ч юм шиг
Өнөөдөр л гэхэд цаг агаар өвөл ч юм шиг хавар ч юм шиг бүү мэдээ хэмээсэн байна.

Гамшгаас хамгаалах хуульд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед дараах байдлаар ажиллахыг заажээ.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын үед “Тодорхой нутаг дэвсгэр, объектод гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж дараах арга хэмжээг авна” гэж заажээ.
10.4.1. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог хүн амд хүргэх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийх, хэрэгжүүлэх;
10.4.2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэх;
10.4.3. Гамшгийн зарлан мэдээллийг хүн амд шуурхай, хүртээмжтэй хүргэх;
10.4.4. Хорио цээрийн дэглэм тогтоох, хүч хэрэгсэл, гамшгийн болон орон нутгийн нөөцийг дайчлах;
10.4.5. Гамшгийн нөөцийг улсын хэмжээнд Засгийн газрын шийдвэрээр, орон нутагт тухайн шатны Засаг даргын шийдвэрээр нэмэгдүүлж ажиллана гэж заасан байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com