Уншиж байна...
 
Сумдын номын санд “Сонгогчийн булан” ажиллаж эхэллээХүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 55.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй байвTestЭлчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилна
Амаараа бүү амьсгалаарай

 Хүүхдийн нүүр ам судлаач эмч З.Дөлсайханы цуврал зөвлөгөөг энэ дугаараас эхлэн уншигчдадаа хүргэхээр боллоо. Тэрбээр хүүхдийн шүдний эрүүл ахуйг хамгаалах ажилд голчлон анхаарлаа хандуулдаг учраас манай сониноор дамжуулан 14 хоног нэг удаа “Цахиурхан эмчийн зөвлөгөө”-г хүргэх юм.
Бид ам, хамрынхаа алиар нь ихэвчлэн амьсгалдаг бол. Мэдээж аль алинаар нь бид амьсгалж чадна. Хүн биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх болон ярьж байхдаа хамар, амаараа зэрэг амьсгалдаг гэж үздэг. Харин тайван байх үедээ буюу зурагт үзэх, ном унших, явган алхах, тоглохдоо хамраараа ихэвчлэн амьсгалдаг. Хүний эрхтнүүдээс хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг нь ТАРХИ юм. Тэр бол удирдлагын төв. Хүчилтөрөгчийн хамгийн том эх үүсвэр бол бидний амьсгалах АГААР, түүнийг биед нэвтрүүлж байгаа гол эрхтэн нь ХАМАР юм. Гэтэл зарим хүүхэд тайван үедээ ч амаа хагас нээлттэй байлгаж, амаараа амьсгалдаг. Хамар битүү байх эсвэл ам тойрсон болон уруулын булчин сул хөгжсөнөөр ийм эмгэг бий болдог. Олон жилийн турш ам нь ангайдаг байсан хүний доод уруул гадагшаа дарвайж, хуурайшсан байдаг.

Амаар амьсгалахын дутагдалтай тал

•Амаар амьсгалах ХУГАЦАА богино. Тиймээс хүчилтөрөгчийн хэмжээ бага, уушгинд явагдах агаарын солилцоо гүйцэд үргэлжлэхгүй.
•Хүйтэн агаар шууд цагаан мөгөөрсөн хоолой, уушги руу ордог.
•Уушги чийглэг, дулаан эрхтэн бөгөөд амаар амьсгалахад хуурай агаар уушги руу орно.
•Агаарт байгаа тоос, хог, нян, вирус ямар нэгэн шүүлтүүргүйгээр шууд уушгинд очно.
Амаа удаан хугацаанд ангайж явсан хүүхдүүд зуйван царайтай, унтамхай, нуруу нь бөгтөр, анхаарал төвлөрөл муу, хэт хөдөлгөөнтэй байдаг. Тиймээс та бүхэн Японы эмч Казүоки Имайн бий болгосон уруулын эргэн тойрны булчин чангалах дасгалыг хийгээрэй.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Test
9 өдрийн өмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com