Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Ганболд: Цэцэрлэг суманд Могойн голын уурхайг түшиглэж цахилгаан станц барина

-Дархадын хотгорт 370 гаруй га газарт цөлжиж эхэлсэн-

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой тус аймагт ажиллаж буй уурхайнуудын талаар ярилцлаа.

-Хөвсгөл аймагт цэвэр усны нөөцтэй газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулах гэж байна гэсэн эсэргүүцэл гарсан. Шинээр уурхай нээх гэж байгаа юм уу?
-Манай аймаг уул уурхайн талаар баримтлах бодлого гаргаад ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг хайгуул, ашиглалтын лиценз өгөөгүй. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газартай лиценз олгохгүй байх талаар ярилцсан.
-Тэгвэл одоо ашигт малтмалын хүчинтэй байгаа лиценз бий юү?
-Хөвсгөл аймагт өнөөдөр хүчинтэй байгаа хайгуулын болон ашиглалтын 27 лиценз бий. Эдгээр лицензийн хугацаа дуусвал сунгахгүй байх бодлого баримтална. Нийт лицензийн талбай нь 20 мянга гаруй га юм. Бид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй хүчинтэй лицензийг шууд хүчингүй болгох боломж байхгүй. “Аспайр майнинг” компанийн хувьд уул уурхайн ашиглалттай холбоотой асуудлаар аймаг орон нутгийн засаг захиргаанд санал тавьсан зүйл одоогоор алга. Өмнө хоёр гурван удаа төмөр зам болон бусад асуудлаар санал солилцож байсан. Гэхдээ бид УИХ, Засгийн газрын урт хугацааны бодлого төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн чиг хандлагтай уялдуулж бодлого шийдвэрээ гаргана. Үүнд нийцэж байвал бид бүх үйл ажиллагааг дэмжинэ. Мөн аймгийн удирдлагын түвшинд “Аспайр майнинг” компани болон Могойн голын уурхайтай холбоотой бодлого, төлөвлөлт хийж байгаа.
-Тэгэхээр Могойн голын уурхайг ямархуу байдлаар ашиглах юм бэ?
-Могойн голын уурхайг түшиглэж аймагтаа цахилгаан станц барих шийдвэр гаргасан. Хөвсгөл аймаг өнөөдөр улсын төсвөөс хамгийн их татаас авдаг. Өөрийн орлого хамгийн муу аймаг. Ийм учраас томоохон үйлдвэрлэл бий болгож байж орлогоо нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа. Энэ цахилгаан станцыг баривал баруун аймгуудыг эрчим хүчээр хангах бүрэн боломжтой. Үүнийг дагаад олон ажлын байр бий болно. Энэ хэрээр орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх юм. Үүнээс гадна баруун бүсийн аймгуудыг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэр байгуулахаар төлөвлөөд байна. Хөвсгөл аймаг цаашид Жилчиг булгын болон Могойн голын уурхай орчмын бүс нутагт нүүрс олборлож ашиглах бодлого баримталж байгаа. Эдгээр уурхайгаас өөр ямар нэг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахгүй. Аялал жуулчлалын бүс нутаг учраас байгалийн унаган төрхийг хадгалж үлдэхэд анхаарал тавих болно. Аймгийнхаа бүх газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.
-Орон нутгийн иргэд дээрх хоёр уурхайг ажиллуулах талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-Цэцэрлэг сумын иргэд уул уурхай ашиглах, ашиглахгүй асуудалд маргаантай ханддаг. Сумын засаг захиргаанаас уул уурхай ашиглах эсэх талаар санал асуулга явуулсан байна лээ. Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь бид хөгжих ёстой. Иймд одоо ажиллаж байгаа уурхайн үйл ажиллагааг дэмжинэ гэсэн шийдвэр гаргасан байгаа. Хөвсгөл аймаг өнөөдөр 23 сум, нэг тосгонтой. Аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжих бодлого баримталж буй. Иймд дэд бүтцийн асуудлаа шийдэх шаардлага бий. Мөн олон улсын стандартад нийцсэн, иргэдийн ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах ёстой. Хөвсгөл аймагт ирсэн жуулчдад олон улсын чанарт хүрсэн үйлчилгээ үзүүлэх нь бидний гол зорилго юм.
-Та Могойн голын уурхайг түшиглээд цахилгаан станц барих болсон гэлээ. Уг уурхайг түшиглээд Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт цахилгаан станц барих шийдвэр Засгийн газраас гаргасан байгаа шүү дээ?
-Бид цахилгаан станц барих талаар Засгийн газарт санал тавьж байгаа. Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барих цахилгаан станцын ажил удаашралтай байна. Ийм учраас бид аймгийнхаа нутаг дэвсгэр дээр ашигт малтмалаа түшиглэж цахилгаан станц барих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэлмэн сумын нутагт цахилгаан станц баривал нүүрс тээврийн асуудал гарч ирнэ. Иймд авто зам тавих ёстой. Нүүрс тээврийн үйл ажиллагаа явбал байгаль орчинд сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр үүнийг зөвшөөрөх боломжгүй юм. Мөн Эрдэнэт, Замын-Үүд чиглэлд нүүрс тээвэрлэхийг дэмжээгүй. Түүнийг зогсоох шийдвэр гаргаад байна.
-Завхан аймгийн Тэлмэн суманд цахилгаан станц барих ажил нь эхэлсэн гэж байсан. Тэгэхээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт барих цахилгаан станцыг Засгийн газар дэмжих болов уу?
-Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барих цахилгаан станцын ажил эхэлсэн гэсэн албан ёсны мэдээлэл алга байна.
-Та жуулчдад үзүүлэх үйлчилгээг олон улсын жишигт хүргэнэ гэлээ. Аялал жуулчлал хөгжүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Дэд бүтцээ сайжруулах, байгаль орчноо хамгаалах талаар маш олон ажил хийж байгаа. Жишээлбэл, өнгөрсөн онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 55 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэх болсон. Энэ төсөл бол тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой. Хөвсгөл нуурийн байгалийн цогцолборт газарт уг төслийг хэрэгжүүлж байгаль хамгаалах, аялал жуулчлалыг дэмжих юм. Хүн бүр байгаль хамгаалах талаар мэдлэг мэдээлэлтэй хандлага нь зөв байх ёстой гэж үзэж байгаа.
-Хөвсгөл нуурын эрэг дэх жуулчны баазууд хог хаягдал ихтэй, боловсон жорлон байхгүй гэсэн шүүмжлэл их гардаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Энэ асуудлыг шийдээд явж байгаа. Одоо Хөвсгөл нуурын эрэг орчимд байгаа жуулчны баазууд нүхэн жорлон ашиглахгүй болсон. Бүгд био бөгөөд соруулдаг жорлон ашиглах үүрэг даалгавар өгсөн. Энэ талаар холбогдох байгууллагууд байнга хяналт тавьдаг.
-Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлт гэдэг асуудал гарч ирсэн. Хөвсгөл аймгийн хувьд цөлжилт хэр байна вэ?
-Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө Хөвсгөл аймагт тод мэдрэгдэж байна. Гэвч одоогоор аймгийн хэмжээнд цөлжсөн газрын тооцоо судалгааг гаргаагүй. Дархадын хотгорт цөлжилт ажиглагдаж байгаа. Энд 370 гаруй га газарт цөлжиж эхэлсэн. Монгол Улсын цэвэр усны гол нөөц нь Хөвсгөл аймагт бий. Усны эх үүсвэрүүдийг хамгаалах арга хэмжээ авч байна. Ийм учраас байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх талаар олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Мөн бэлчээрийн даац хэтрэх асуудал бас гарч байна. Таван жилийн өмнө өвс халиурдаг байсан газар өнөөдөр тачирхан ургамалтай болсон. Зарим газарт өвс ургахгүй болсон нь ч бий. Манай аймагт хорих 461-р анги уурхай ажиллуулж байсан. Энэ уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх асуудал тулгамдаж байна. Үүнийг холбогдох байгууллагуудтай хамтарч нөхөн сэргээхээр ажиллаж байгаа.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com