Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Улстөрч 1072

Х.БАТ

 Монголчууд зах зээлийн эдийн засгийг замнасаар 30-аад жилийн нүүрийг үзэв. Энэ хугацаанд оросуудын мэдэлд байсан Заамарын алтны, Асгатын мөнгөний ордуудыг өөрсдийн мэдэлд авсан. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголдоо оруулж ирсэн боловч өнөөдөртөө төрийнх, хувийнхийг ялгах аргагүй. Учир нь Улсын дээд шүүх Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн өмч гэдэг бол УИХ ,Монгол Улсын Засгийн газрын өмч гэсэн шийдвэр гаргасан. Хэнийх нь зөв юм бүү мэд. Гаднаас харахад гуравхан сая иргэнтэй энэ улсад булаалдах нь бүү хэл, хэдэн биендээ бэлэглээд барахгүй их баялаг бий.
Дэлхийд тэргүүлэх гурван томоохон орд Монголд бий. Тэр нь Оюу толгой, Эрдэнэтийн зэсийн, Тавантолгойн нүүрсний ордууд юм. Үүнээс Оюу толгой орд үндсэндээ Рио тинтогийн мэдэлд. Харин Эрдэнэт, Тавантолгойн ордууд Эрдэнэс монгол компанийн мэдэлд байгаа бололтой. Засгийн газрын тайлбараар бол дээрх ордуудаас иргэд хувь хүртэх боломжтой. Гэхдээ энэ ордуудаас ашиг горьдсоор цөөнгүй иргэн нөгөө ертөнцөд очсон. Иргэддээ амалсан Тавантолгойн 1072 ширхэг хувьцааны нэг эзэмшигч тэнгэрт халих бүр тэдний хувьцаа Засгийн газарт шилжнэ. Учир нь уг хувьцааг эзэмшигч иргэн өвлүүлэх, худалдах эрхгүй. Эрдэнэт үйлдвэр олон жил улсын төсөвт багагүй хэмжээний өгөөж өгсөөр ирсэн. Харин Эрдэнэс Тавантолгой сүүлийн хоёр жилээс өгөөж өгч эхэлж байна. Өнгөрсөн онд тус компани нэг тэрбум долларын орлого олж, нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан гэнэ. Улмаар энэ ашгаасаа иргэддээ хүртээхээр шийдсэн. Тавантолгойн ордыг үнэн хэрэгтээ үхдэггүй бас сэхдэггүй орд гэж болно. Учир нь үхсэн гэхээр нэг тэрбум долларын орлого олоод байгаа гэх. Сэхсэн гэхээр нэг иргэнд 300 орчим долларын ашиг тараана гэнэ. Энэ нь зах зээл хөгжсөн оронд том ордын хувьцааны ашиг гэхээсээ гар утасны нэг сарын ярианы төлбөр мэт санагдана.

 Засгийн газар маань энэ жил маш өгөөмөр төсөв баталсан. Сумын Засаг дарга нарын контор, улаан булан барихад зориулж 2-3 мянган хүнтэй суманд тэрбум тэрбумаар хаясан. Саяхан тэтгэвэр, цалингийн доод түвшинг нэмсэн. Өндөр зээлтэй ахмадууд зургаан сая төгрөгийн тэтгэврийн зээлээ тэглүүлсэн. Ерөнхий сайд маань татвар төлөгчдийн мөнгийг лусын хаан шиг л цацаж байгаа. Саяхан зургаан сая төгрөгийн тэтгэврийн зээлээ тэглүүлсэн ахмадууд зуун мянган төгрөгийг тоох болов уу. Гэсэн ч өгнө гээд байгаа юм чинь мөнгө илүүдэхгүй гээд авах л байлгүй. Харин эрх баригчдын үрэлгэн зангийн үрээр төгрөгийн ханш унаж, хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ суга өссөнийг мэдвэл настанууд баярлах уу.

 Өнөөдөр их хэмжээний баялагтай ч монголчуудын 30 хувь нь ядуу байгаа шалтгаан нь бараа, үйлчилгээгээр баталгаажаагүй мөнгө эдийн засагт нийлүүлснээс үүдэлтэй. Уул уурхайн экспорт нэмэгдэх тусам нийгмийн ядуурлын хүрээ тэлсээр. Эрдэнэтийн өрмийг дарга нар хүртэж, хусам нь эгэл ардад ногдож ирсэн. Энэ байдал өнөөдөр Тавантолгойн хувьцааны ашгийн хуваарилалт дээр давтагдана. Цаашдаа сонгуулиар амилдаг хувьцаа нэмэгдэх тусам баян, хоосны ялгаа өсөх вий. Олон улсын санхүүгийн байгууллагууд манайхтай өнөөдөр харилцаагаа тасалсан гэж болно. Социалист эдийн засгийг засварлах биш орвонгоор эргүүлэх төлөвлөгөө бидэнд санал болгосон ч бид түүнийг нь хүлээж авсангүй. Иргэддээ тараах 1072 хувьцааны ашиг гэх 100 мянган төгрөг үнэндээ сонгууль угтсан улс төр. Түүнээс хэн ч, юу ч хожихгүй. Ядуурал буурахад нөлөөлөхгүй. Энэ хувьцаа бэлэнчлэн сэтгэлгээнээс өөр олигтой үр дүн авчрахгүй. Харин бэлэнчлэх сэтгэлгээ авлигчдыг төрүүлдэг бэлэн жишээ бидэнд бий. Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд Монголбанкны ерөнхийлөгч төгрөгийн ханш унахгүй гэж мэдэгдсэн. Монголбанкны ерөнхийлөгч банк дампуурахгүй, төгрөгийн ханш унахгүй, инфляц тогтворжно гэж төлөг тавих тусам эсрэг үр дүн гарч ирсэн. Магадгүй тэдний төлөг нэг удаа онож болно. Гэхдээ иргэдэд тараах мөнгийг эдийн засагт нэрмээс биш нэмэр болгох ганц арга бий гэнэ. Энэ нь сан байгуулах. Иргэдийг хэдэн бор төгрөгөөр хуурахын оронд сан байгуулж, мэргэжлийн хүмүүс удирдвал Монголоос мөнгө босгох олон суваг бий. Харин Засгийн газар бэлэн мөнгө тараагаад, Монголбанк мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд, гадаадын хөрөнгө оруулалт зогссон нөхцөл Тавантолгойн ашиг гэх хэдэн төгрөг иргэн бүр дээр 300 шахам долларын өр болж тусах магадлалтай. Ашиг хэмээн бэлэн мөнгө зах зээлд гаргах биш, харин тодорхой хөрөнгө оруулалт болгож чадвал ирээдүйн саалийн үнээ нэгээр нэмэгдэх боломжтой.

 Монголд хөрөнгө оруулах шаардлагатай цөөнгүй том төсөл бий. Гэхдээ хөрөнгө оруулалтыг хувьцаа хэлбэрээр хийх нь хэн хэндээ өлзийтэй аж. Санхүүжилтгүй зогсоо нефть боловсруулах үйлдвэр, V цахилгаан станц гэх мэт төсөл хэрэгжвэл ирээдүйд иргэд нь чинээлэг амьдрахад тустай юмсан. Гэвч цөөн ч болов хэдэн төгрөг иргэдийн гар дээр тавьж хуурдаг эрх баригчдад иргэд нь ядуу байх тусмаа ашигтай биз. Тавантолгойн хувьцааг улс төрийн тоглолтоос ангижруулахгүй бол бид саарал жагсаалтаас гарна гэж зүүдлэх ч аргагүй. Нэгэнт саарал жагсаалтаас гарахгүй бол ОУВС, АХБ, Дэлхийн банк зэрэг санхүүгийн байгууллагуудтай харьцана гэж горьдохын ч хэрэггүй. Нэгэнт дээрх байгууллагууд Монголыг “хялайж” байхад Япон, Энэтхэг тэргүүтэй донорууд амласнаа хэрэгжүүлэхгүй. Учир нь бид гуйж байгаа болохоос тэд бидэнд өргүй. Америкуудын таг чиг болсон тарифын гэрээгээр тэд дутаагүй. Хэрэгжвэл бидний ядуурал л арван хувиар буурна. Энэ бүхнийг олон улсын санхүүгийн байгууллагууд 20 жил номлосоор ирсэн. Номлох бүрд нь бид молигдсоор ирсэн. Гадныхныг бид хуурч дөнгөхгүй. Өөрсдийгөө л хуурсан. Үр дүнд нь хүн амын 30 хувь нь ядуурсан. Монголд хуулийн засаглал бус цөөн тооны эрх мэдэлтний засаглал ноёрхлоо. Тэдний хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон ч мөнгөөр асуудлыг шийддэг болсон. Энэ бол улстөрч хувьцааны гай. Хувьцаа гэдэг бол эдийн ашиг олох хэрэгсэл. Гэтэл Монголын анхны уул уурхайн хувьцаа иргэддээ ашиг нэртэй ч ардаа сэлэмтэй ирж байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com