Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Жаргалан: ХҮНД НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАМТДАА ТУУЛЪЯ

Дэлхий даяар дэгдээд байгаа COVID-19 вирустэй холбогдуулан хил хааж хөл хорио тогтоогоод байгаа. Хөл хорио тогтоосноор худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн орлого буурч зардлуудаа төлж чадахгүйд хүрч, хүнд байдалд ороод байна. Иймээс Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо энэ хүнд үед аж ахуйн нэгжүүд бие биенээ дэмжих уриалга гаргаад байна. Энэ талаар тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалантай ярилцлаа.

-Шинэ коронавирусын дэгдэлт эдийн засагт ямар нөлөө үзүүлэх төлөвтэй байна вэ? Хөл хорионы хугацааг сунгасан, цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй гэж байгаа.

-Тийм ээ. COVID-19 вирус гарсантай холбогдуулан Монгол Улс төдийгүй дэлхий даяар эдийн засгийн зогсонги төлөвт шилжиж, ээдрээтэй нөхцөл байдал үүсээд байна. БНХАУ-д гарсан өвчний улмаас Хятадын эдийн засаг огцом удааширсан. Үүнээс шалтгаалан Зүүн өмнөд Азийн улс орнуудын эдийн засаг хүндэрч, тэр битгий хэл дэлхийд тэргүүлэгч Apple компанийн борлуулалт хүртэл буурч байгаа тухай мэдээлж байна. Манай улсын хувьд саяхнаас нүүрсний экпортоо зогсоож хилээ хаалаа. Дотоод эдийн засгийн нөхцөл хүндэрч байна. Энэ нь ялангуяа худалдаа, үйлчилгээний салбар, тэр дундаа жижиглэн худалдаа эрхлэгчдэд хүнд тусч байна. Уг нь Цагаан сарын өмнөх энэ үе худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай үе байдаг. Гэтэл Цагаан сар тэмдэглэхгүй хөл хорио тогтоосноор хөл хөдөлгөөн саарч борлуулалтгүй болсон байна. Энэ нь эргээд цалин хөлс, зээлийн хүү, түрээсийн төлбөр төлдөг, ажлын байр бий болгодог жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болж байна. Мөн үзвэр үйлчилгээ, нийтийн хоолны салбарууд ч нөлөөлж байна.

-Засгийн газар болон хариуцсан яам, агентлагуудын зүгээс энэ асуудалд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа нь харагдаж байгаа л даа?

-Коронавирусын улмаас дэлхий даяар нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа учир Засгийн газар эдийн засгийн төлөвлөгөө боловсруулж бизнесүүдийн богино хугацааны мөнгөн урсгалыг дэмжих арга хэмжээг авах ёстой. Бусад улс орнуудын хувьд бүгд өөр өөрийн онцлогтоо тохируулан арга хэмжээ авч эхлээд байна. Тухайлбал, Малайзын Засгийн газар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан 3.5 тэрбум ам.долларын эдийн засгийн хөтөлбөр гаргаж ирсэн. Сингапурын ЗГ ч мөн хувийн хэвшлээ дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Хонгконгийн томоохон үл хөдлөх түрээслэгч эздүүд түрээсийн төлбөрөө 50-60 хувиар бууруулсан гэсэн мэдээ байна. Манайд иймэрхүү төрлийн санаачлагыг уриалж хамтын ажиллагаа өрнүүлэх шаардлагатай байна. Эдийн засгийн хүндрэлийг хамтдаа л давж гарна шүү дээ.

-Энэ талаар Засгийн газар ямар нэг шаардлага хүргүүлсэн үү?

-Эхний ээлжинд бусад төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна. МҮХАҮТ болон бусад холбоодууд нэгдээд төр засагт шаардлага тавъя. Энэ бол зөвхөн аль нэг нам эвслийн асуудал бус бүх нийтийн асуудал юм. Тиймээс нэгдсэн байдлаар асуудлыг шийдэх нь чухал. Эрх баригчдын зүгээс иргэдийн өдөр тутмын амьжиргаатай холбоотой асуудлаар дорвитой алхам хийхгүй байна. Засгийн газраас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч байгаа арга хэмжээ алга, цаашид ч арга хэмжээ авахгүй гэдгээ мэдэгдэх шиг боллоо. Гэвч эрүүл мэндийн том асуудлаас гадна нөгөө талд эдийн засгийн том асуудал үүсээд байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Вирус гарсан, хөл хорио тогтоосны улмаас борлуулалт хийж чадахгүй байгаа хүмүүсийн буруу биш шүү дээ. Үүнийг хэн ч яаж ч төлөвлөх боломжгүй байсан. Энэ бол форс мажор буюу давагдашгүй хүчин зүйл мөн.  

ЖДҮ, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг?

-Тэгэлгүй яах вэ. Эмэгтэйчүүд, гэр бүлүүдэд маань давхар давхар ачаалал ирж байна. Нэгт, сургууль цэцэрлэг амарсантай холбоотойгоор хүүхэд харах, хичээлийг нь давтуулах асуудал үнэхээр их цаг авч байгаа. Нөгөө талаас, ажлын байр, бизнесийн эргэлт, өдөр тутмын орлого буурч байна. Ар гэр, аж амьдралын хувьд давхар цохилт ирж байна гэсэн үг. Тиймээс амьдралынхаа төлөө зүтгэж байгаа тэр хүмүүсийг дэмжих ёстой. Энэ тал дээр зарим байгууллагууд санаачлага гаргаж, ажилтнууддаа гэрээсээ ажиллах боломжийг олгож, дэмжиж байгаа нь олзуурхууштай. Аливаа хүндрэл бэрхшээл ямагт шинэ боломж бололцоог нээж байдаг гэдгийг мартаж болохгүй.

-Эдийн засагч хүний нүдээр харахад манай улсын ойрын хэдэн сарын эдийн засгийн төлөв хэрхэн харагдаж байна вэ?

-БНХАУ-ын эдийн засаг зогсонги байдалд орсон нь богино хугацаанд манайд шууд нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Үүнээс шалтгаалан 2020 оны 1 дүгээр улирлын гадаад худалдааны алдагдал өндөр орж ирнэ. Гадаад нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч бид дотоодынхоо худалдан авалтыг сайжруулах, эрэлтийг нэмэгдүүлэх байдлаар эдийн засгийн эргэлтийг сайжруулах бодлого хэрэгжүүлбэл үр өгөөжөө өгөх боломжтой. Цаашдаа Засгийн газрын зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж бодит ажил болгож хамтран ажиллах хэрэгтэй байна. Нөхцөл байдал хаана хаанаа хүнд байгаа ч ямар ч асуудалд шийдэх боломж, гарц байдаг. Өвчний тархалт саармагжиж эхлэх үеэс БНХАУ-ын зүгээс эдийн засгаа дэмжих, нөөц бололцоогоо дайчлан ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлого барих болов уу. Энэ нь магадгүй дунд хугацаандаа манай бизнесүүдэд илүү өргөн боломжийг нээж мэдэх юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com