Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Баатархүү: Нийслэлчүүд ямар бизнес хийхээ шийддэг, төлөвлөдөг байх боломжтой байх ёстой

НИТХ дахь АН-ын бүлэг өнгөрсөн жилүүдийнхээ ажлыг дүгнэж байна. Тэд зөвхөн өөрсдийн биш МАН бүлгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгнө. Энэ талаар НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

-Өнгөрсөн жил нийслэлчүүдэд ямар жил болж өнгөрөв гэж үзэж байна?
-Нийслэлчүүд маань өнгөрсөн жилд олон сорилтуудтай туллаа. Маш их хүлээлттэй жил байсан.
-Нийслэлчүүд маань юу хүлээсэн юм бол?
-Иргэд сонгуулийн өмнөх жил бодлогын реформ, томоохон бүтээн байгуулалтыг хүсдэг. Эрх барьж байгаа нам сонгуулийн жилд томоохон бэлэг барьдаг гэсэн ойлголттой байсан. Харамсалтай нь нийслэлийн хэмжээнд бодлогын реформ, том бүтээн байгуулалтын аль нь ч хийгдсэнгүй.

-Ямар нэгэн өөрчлөлт гарсангүй гэсэн үг үү?
-Яг ч тийм биш. Өөрчлөлтийн чанартай хөдөлгөөн байсан.
-Жишээлбэл?
-НИТХ-ын дарга гурван удаа, Засаг дарга хоёр удаа солигдсон. Энэ бол нийслэлийн түүхэнд тохиолдож байгаагүй үзэгдэл. Нийслэл Засаг даргагүй хоёр сар болж байсан тохиолдол байхгүй. Сонгуулийн дараа тогтвортой ажиллах ёстой төрийн аппаратын зарим дарга нар өнөөдрийг хүртэл үүрэг гүйцэтгэгч нэртэй алба залгуулж байна. Төр маш тогтворгүй болсон. Халаа, сэлгээ хийхийн тулд агентлагуудын нэрийг сольсон. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн удирдлагууд ийм л өөрчлөлт хийлээ.
-Нийслэлчүүд Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг үүрдэг. Ирэх жилээс их өрүүд төлж эхэлнэ. Нийслэлчүүдийн ачаа хэр нэмэгдэх бол?
-Нийслэлийн эдийн засаг, төсвийн орлого цаасан дээр сайхан өсөлттэй гарсан. Гэхдээ судалгаагаар иргэдийн амьдрал сайжрах нь бүү хэл дордсон. Иргэдэд амьжиргааны өсөлт хэрэгтэй юү, цаасан өсөлт хэрэгтэй юү. Өнгөрсөн хугацаанд нийслэлд ядуурал нэмэгдэж 25.9 хувь нь нэн ядуу зэрэглэлд орчихлоо. Ядуурал өсөх магадлал өндөр байна.
-Юунаас болж ядуурал нэмэгдээд байна?
-Гол шалтгаан нь ажилгүйдэл. Хөдөлмөрийн зах зээлийн оновчтой бодлого алга. Халамжийн бодлого хөдөлмөрийн зах зээлийг тэлэх биш, хумиад байгаа юм.
-Хөдөлмөрийн зах зээлийг тэлэх боломж байсан уу?
-Байсан. Нийслэлийн хэмжээнд олон жил яригдсан үйлдвэрлэл технологийн паркууд байна. Энэ бол хөдөлмөрийн том зах зээл. Багануур, Налайх, Эмээлтэд паркууд байгуулахаар төлөвлөсөн. Энэ паркуудын судалгаа, тооцоонууд бэлэн болсон. ТЭЗҮ нь 2016 онд бэлэн болсон. Гэтэл энэ ажлыг зогсоосон.
-Яагаад?
-Нийслэлийн удирдлагын үйл ажиллагаа тогтворгүй байгаатай холбоотой. BRT гээд нийслэлийн нийтийн тээврийг тусгай замаар явуулах төсөл 2016 онд ТЭЗҮ нь хийгдээд ажил нь эхэлсэн байсан. Гэтэл энэ төслийг ямар дарга эзэмшилдээ авах вэ гэдэг тулаан өрнөсний улмаас энэ ажил зогссон.
-Ойлгосонгүй.
-Нийслэлд хоёр төсөл хэрэгжүүлэх байгууллага байгуулагдсан. Нийслэлд “Улаанбаатар бизнес” корпорац гэдэг хувийн хэвшилтэй хамтран төсөл хэрэгжүүлэх байгууллага байгаа. Гэтэл нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Хөрөнгө оруулалт менежментийн нэртэй байгууллага байгуулсан. Тэгэхээр НИТХ-ын дарга, Засаг дарга хоёр хоёулаа дэргэдээ том компанитай болчхож байгаа юм. Том төслийг аль дарга нь ивээлдээ авч, өөрийн хүнийг захирлаар тавих вэ гэдэг өрсөлдөөнөөс хамаараад нийслэлчүүдийн хамгийн том эрх ашиг болсон нийтийн тээврийн шинэчлэл зогсчхоод байна л даа. Хөрөнгө нь шийдэгдсэн асуудал шүү дээ.
-Хэрэв төслүүд зогсоогүй бол хэр их байр нэмэгдэх байсан бэ?
-Үйлдвэр технологийн төслүүд хэрэгжсэн миний тооцоогоор 20-оод мянган ажлын байр нэмэгдэх байсан.
-НИТХ дахь АН-ын бүлэг бараг дөрвөн жил МАН-ын бүлгийг шүүмжилж байна. Ямар нэгэн хариу авч чадсан уу?
-Гэр хорооллыг хөгжүүлэх ёстой гэдэг дээр санал нэг гэдгээ илэрхийлээд байгаа юм. Зарчмын асуудал дээр зөрөлдөөд байгаа.
-Ямар?
-Эрх баригчид зөв, буруу ярих нь харьцангуй асуудал. Асуултад хариу өгч байгаа. Гэхдээ хариулт нь үйлдэлтэйгээ зөрөлдөөд байгаа юм. Хэрэв гэр хорооллын асуудал дээр бидэнтэй санал нэгдэж байгаа бол гурван жилийн хугацаанд тодорхой хэмжээний үр дүн гарах ёстой биз дээ. Үр дүн гараагүй учраас мөрийн хөтөлбөртөө ч, иргэдийн төлөөлөгчийн асуултад хариуулахдаа ч худлаа амлалт өгсөн болж таараад байгаа юм. Сонгуулийн маргааш гэр хорооллын дахин төлөвлөлтийг урагшлуулах тухай ярьсан. Өнөөдөр нөгөө асуудал нь нэг алхам ахиагүй байна. Нийтийн тээвэр, гэр хорооллын асуудал дээр ямар ч ахиц гарсангүй.
-Ахиц гараагүй шалтгаан?
-Төрийн ажлыг зөвхөн сонгуульд зориулж хийж байна. Зарим үед иргэдэд таалагдахгүй байсан ужгирсан асуудлыг зоригтой шийдэх ёстой. Ингэхгүй бол нийслэл хөгжихгүй. Хоноцын сэтгэлгээгээр асуудалд хандвал ямар нэгэн ахиц, дэвшил гарахгүй.
-Яагаад танай бүлэг МАН-ын бүлгийг ямар ч бодлогогүй гэж дөрвөн жил шахам шүүмжлэв?
-Эхний хоёр жил хагас юу хийх нь мэдэгдэхгүй өнгөрсөн. Дараа жил нь шинэ Засаг дарга өмнөх Засаг даргынхаа хийсэн ажлуудыг үгүйсгэх ажил хийсэн.
-Жишээлбэл?
-Авто замын зүүн эргэхийг хориглосон, төв талбай дээр чулуу жагсаасан, бүсчлэлийг эхлүүлээд больсон гээд олон шийдвэрүүдийг цуцалсан. Төсвийг 18 удаа тодотгосон. Яг энэ асуудлыг энэ дөрвөн жилд шийдэх зам мөр байхгүй байсан. Аргаа ядаад түрүүчийн хурал дээр “Нийслэлийн хөгжлийн зүг чигийг бүү алдаач ээ” гээд луужин дурсгасан. Хөгжлийн бодлого хэрэгжүүлэх баг ч байсангүй.
-Эрх баригчдыг шүүмжлэх амархан. Танай бүлэгт бодлого, баг байна уу?
-Бид аливаа асуудалд шүүмжлэх байр суурингаас хандаагүй. Жижиг ч асуудлын гарц, шийдлийг харуулахыг зорьж ирсэн.
-Жишээлбэл?
-Бид нийслэлийг хуванцар хог хаягдалгүй болгох шийдэл хэрэгжүүлж байна. Энэ төслийг хувийн хэвшилтэй хамтраад хэрэгжүүлж эхэлсэн. Гэртээ байгаа ундааны саваар автобусны төлбөр хийх боломжтой болсон. Эхнээсээ хог хаягдлыг худалдаж авдаг сүлжээ ажиллаж эхэлсэн. Иргэд хог хаягдлаа тушаагаад түүгээрээ нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг нь зөв биз дээ. Хог зөөвөрлөх зардал, автобусаар зорчих зардал хэмнэгдэнэ.
-Үр дүн гарсан уу?
-Одоохондоо цөөн газар тавигдсан гэхдээ туршилт үр дүнд хүрсэн.
-Яг хаана байна?
-Улаанбаатарын “Хангарьд” ордонд байгаа. Тохиргоонууд хийгдээд яваандаа жигдэрнэ. Ашиглаж болох хогийг ангилсан байхад нөгөө хог ачдаг машинууд нь нэгтгээд хогийн цэг дээр булчхаж байгаа юм. Тиймээс ангилсан хог зөөвөрлөдөг машинуудыг үйлчилгээнд гаргахаар бэлдэж байгаа. Хөрсний бохирдолтой тэмцэх хэрэгтэй. Хөрс хамгаалах өдөртэй болсон. Хөрсний бохирдлыг олон нийтийн анхааралд аваачих ёстой.
-Нийслэлийг хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Нийслэлийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл байх ёстой. Их урт үлгэрийн жагсаалт хэрэггүй. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг сайн ашиглах ёстой. Түүнийг нь дарга нар биш иргэд ашиглаж үйлдвэрлэлээ эрхэлж болно. Жилд үсчин гоо сайхан, тогооч, мужаан бэлдсээр ирсэн. Энэ тэргүүлэх чиглэл биш. Шинэ эдийн засгийн бодлого гаргах хэрэгтэй. Бүхнийг татвар төлөгчийн мөнгөөр биш. Хувийн хэвшилд тулгуурласан, техник технологийн дэвшилд тулгуурласан, инновацыг ашигласан, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тэргүүлэх чиглэлээ гаргаад олон нийтэд зарладаг тогтолцоо байх хэрэгтэй. “Энэ салбарыг дэмжинэ. Энэ салбарт хөрөнгө оруулсан хувь хүн, компаниудыг нийслэлийн зүгээс дэмжинэ” гэдгээ зарладаг тогтолцоо байх ёстой байхгүй юу.
-Тэгээд нийслэл хөгжөөд эхлэх үү?
-Хөгжөөд эхэлнэ. Төр бүх юмыг хийнэ гэж амласаар өнөөг хүрлээ. Тэгвэл иргэд төрийн бодлого ил тод байвал өөрсдөө хийгээд эхэлнэ шүү дээ.
-Яаж?
-Жишээлбэл та өнгөрсөн хугацаанд юу хийхээ мэдэхгүй байсан. Тэгвэл төр ийм юм хийвэл дэмжинэ, ийм юм хийвэл дэмжихгүй гээд зарлачихаар та юу хийхээ шийдэх, төлөвлөх боломжтой болно биз дээ. Хувийн хэвшил асуудлыг шийдэж чаддаг байхгүй юу.
-Би ирэх жилүүдэд юу хийвэл төрөөс дэмжих бол?
-Жишээ байж болно. Ногоон байгууламж, эко барилга, нөхөн сэргээгдэх эрчим хүч гэх мэтээр байж болно л доо.
-Төр дэмжинэ гэдэг нь?
-Гаднаас хөрөнгө оруулах байж болно. Дэмжинэ гэхээр зөвхөн мөнгө ярих биш. Олон талын дэмжлэг байдаг.
-Жишээ татах чиглэл байна уу?
-Миний харж байгаагаар нэгдүгээрт хүнсний аюулгүй байдал байна. Улс орон хүнсний 50-аас дээш хувь нь импортоор хангагдаж байгаа бол Үндэсний аюулгүй байдал алдагдсан гэж үздэг. Наад зах нь хүнсний ногоогоо дотоодоосоо хэрэглэдэг болох шаардлагатай. Нөөцтэй байх хэрэгтэй. Ингээд гол чиглэлүүдээ тодорхойлчихвол хөрөнгө оруулах нөхцөл бүрддэг.
-Би Долоон буудлын хогийг үйлдвэр байгуулаад шийдэхийг хүсвэл зөвшөөрөх үү?
-Одоо дарга нар хажуудаа үйлдвэр байгуулж шийдэх гээд улам асуудал үүсгээд байгаа. Бид хувийн хэвшил дангаараа хариуцвал асуудал төгс шийдэгдэнэ гэж үздэг.
-Та хөдөө явж золгодог уу?
-Аав, ээж маань бурхан болсон. Гэхдээ хөдөө ах, эгч нар маань байгаа.
-Очиж золгох уу?
-Жил бүр очиж золгодог. Энэ жилдээ өөр хэлбэрээр золгохоор шийдсэн. Нийслэлчүүддээ бас Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж цагаан сарыг цомхон хүрээнд тэмдэглэхийг уриалж байна. Нэг удаагийн асуудал шүү дээ. Бидэндцаана нь олон цагаан сар бий шүү дээ.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com