Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хугацаа нь дууссан ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧИД

- Томилох гэхээр тэнцдэггүй, түдгэлзүүлэх гэхээр болдоггүй “шахааны” албатууд -

 Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж, УИХ-аас баталж өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болсон. Төрийн албатай холбоотой элдэв маргааны эцэс болгохын зэрэгцээ Төрийн албаны залгамж чанарыг хадгалуулж чадна гэсэн пайзтай байсан энэ хуулийг БСШУСЯ лав хэрэгжүүлэхгүй нь. Ё.Баатарбилэг сайдын харьяалдаг яаманд 15 алба хэлтэс бий. Түүнийх нь хоёр нь даргагүй, найм нь түр орлон гүйцэтгэгч даргатай оршин тогтнож буй. Байгуулагдсан цагаасаа л ийм байсан ч ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ нар нь тэр хэвээрээ ажлаа хийсээр “хугацаагаа дуусгах бололтой”. Өнгөрсөн жил 13 яам, 23 агентлаг, 330 сум, Нийслэлийн есөн дүүргийн 44576 албан хаагчийг хамруулсан судалгааны дүнд түр орлон гүйцэтгэгчийн тоо 1000 хол давсныг мэдээлж байсан.

 Түр томилогдсон атлаа “жинхэнэ”-ээс нь дутахгүй тушаал, шийдвэр гаргадаг ч үүрэг, хариуцлага хүлээхдээ тулбал “хагас, дутуу” нэгэн болж хувирдаг “түр орлон гүйцэтгэгч” гээчийг шинэ хуулиар хэрхэн зохицуулах вэ гэдэгт албаны хүн “Тодорхойгүй” хэмээн хариулсан. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Өмнөх хуулийн хүрээнд түр орлон гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгэгчээр томилсон албан хаагч багагүй бий. Үүнийг хэрхэн зохицуулах талаар шинэ хуульд тодорхой заагаагүй. Гэхдээ шинэ хуулиа мөрдөөд эхэлчихсэн учраас холбогдох зүйл, заалтыг дагана. Тиймээс Төрийн албан хаагчдад тавих тусгай шаардлагын болон Төрийн албан хаагчдад тавих албан тушаалын тодорхойлолтын нийтлэг журам, тодорхойлолтыг баталж, мөрдөж эхэлсэн. Ингэснээр албан тушаалын тодорхойлолтыг шаардлага хангахгүй байгаа албан хаагчийг чөлөөлөхөөс өөр аргагүй” хэмээн жилийн өмнө ярьж байжээ. Үнэхээр ч төрийг төвхнүүлэх бус, түйвээдгээрээ танигдсан түр орлон гүйцэтгэгч “оршин тогтнох” орон зай шинэ хуульд байхгүйг холбогдох зүйл, заалтаас нь харж болохоор. Гэвч төрийн албаны шалгалт өгч тэнцсэн ч тангараг өргөөгүй, сонгон шалгаруулалтгүй буюу шалгалт өгөөгүй томилогдсон албан хаагч болон гэрээт ажилтан, түр орлон гүйцэтгэгч гээд нийт 5300 хүн шинэ хуулийн хүрээнд “амьдарсаар” байна. Тэднээс шаардлага хангасныг нь жинхэлж, үлдсэнийг нь төрийн албанаас чөлөөлөх ажлыг яаравчлах ёстой ч энэ хэвээр нь зүтгүүлсээр сонгуультай золгох нь. Угтаа бол ялсан нам өөрийн хүнээ яам руу “чихдэг” байдлыг үгүй хийхийн тулд л Төрийн албаны тухай хуулийг шинэчилсэн.
Одоо БСШУСЯ-нд байгаа ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ ДАРГА нар нь шинэ хуулийнхаа босгонд бүдрээд буй учраас тухайн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулж чадахгүй байгаа гэх хардлага буй. Учир нь 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд Төрийн албан тушаалд тавих тусгай шаардлагыг дурджээ.

23.2-т нь “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно:
23.2.2.эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх гэжээ
Эндээс харахад яамны аливаа алба хэлтсийн дарга хийхийн тулд төрийн албанд 12 жил, ахлах ажилтнаар дөрвөн жил ажилласан байх босготой аж. БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн л гэхэд ДБЭТ-ын захирлаар ажиллаж байснаас биш ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаагүй тул тохирохгүй нь. Хуулинд дурдагдсан эрхэлсэн түшмэлийн тоонд яамны газар, хэлтсийн дарга болон тэдгээртэй адилтгах бусад албан тушаал багтдаг юм билээ.
Түр орлон гүйцэтгэгч нарыг 14 хоногийн дотор томилоод энэ ажлын байран дээр сонгон шалгаруулалт хийх учиртай. Хамгийн ихдээ энэ мэт “орлогч” нар зургаан сар ажиллах ёстой ч эдүгээ хоёр жил гаруй ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ хийсээр буй нь гайхалтай.

 Өмнөх Төрийн албаны тухай хуулийн дагуу ажлын байранд сонгон шалгаруулалт хийхдээ тухайн яамнаас захиалга хийдэг байжээ. Тухайлбал ДБЭТ-ын захирлыг сонгон шалгаруулахдаа өөрийнхөө хүнийг томилуулахын тулд захиалгадаа “сэтгүүлч” мэргэжлийг хүртэл хавчуулж байсан удаатай. Энэ бол аль ч намын үед байсан завхрал. Тэгвэл шинэ хуулиар энэ боломжийг үгүй хийсэн учраас хаданд хавчуулагдсан халиуны зулзага болсон ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ нар ажлаа хийсээр л явна. Бүр томилчих гэхээр босгоо давдаггүй, болиулчихъя гэхээр бүлтгэнээд суугаад байгаа гэх үү дээ. “Албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу томилох, эрх бүхий этгээд тухайн байгууллагаас болон нөөцөд байгаа иргэдээс нөхнө” гээд хуулинд заачихсан. Гэхдээ шахааны хүмүүс дарга сэтэр зүүж, харин энэ ажлаа олон жил хийж, төрийн албандаа зүтгэж буй хүмүүс байрандаа үлддэг нь монголд л байдаг гажууд ёс биз ээ.
БСШУСЯ-нд дараах албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч нар эзэгнэж байгаа. Дээд боловсролын бодлогын газрын дарга, Сургуулийн өмнөх бага боловсролын бодлогын газрын дарга, Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга, Инновацын хэлтсийн дарга, Соёл, урлагийн бодлогын газрын дарга, Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга, Мэдээллийн технологи, статистикийн хэлтсийн дарга, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нар хангаж буйг тус яамны албан ёсны сайтаас нь ороод үзчихэж болно. “Миний эх орон есөн эрдэнийн орон билээ” гэдэг шиг л Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам минь ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ нарын өлгий билээ гэж шүлэглэхээр болчихжээ. Үүрэг гүйцэтгэгч нар “чичирч”, Төрийн албаны зөвлөлийнхөн “гацаж”, вирусээр далимдуулан тэнцээгүй ажлаа хийж яваа дарга нар төрийн албыг самраад мордох вий, ай халаг.
Ё.Баатарбилэг сайд ч гэсэн яамаар дүүрсэн орлогчдоо нэг тийш нь болгож, нэр цэвэр, зөв ажиллаасай. 

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com