Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Өөр өөрсдийн баялгаа барчихвал Өмнөд, хойд туйл руу дайрах нь

Ц.Хас

 Хүн төрөлхтөн хөгжлийнхөө түүхийн туршид өөр өөрийн хил хязгаар тогтоон улс гүрэн болж оршин тогтносон цагаасаа газар дээрх болон газрын доорх баялгаа ухаж ашигласаар тэр нь нэгэнт хязгаарлагдмал хэмжээтэй юм болохоор заримыг нь барж дуусгасан. Үүнийгээ нөхөхийн тулд өнгөрөгч ХХ зууны дунд үе хүртэл нэг нэгнийгээ колончилж байгалийн баялгийг нь дээрэмдэж байсан бол энэ цаг бас ард хоцорчихлоо. Одоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хязгааргүй хэрэглээг яаж хангах вэ гэдэг асуултын өмнө тулаад ирэхээр дэлхийн бөмбөрцгийн хоёр туйл хойд өмнөд мөсөн далай буюу Арктик, Антрактид хоёр санаанд нь орж эхэлсэн байна. Мөсөөр бүрхэгдсэн энэ хоёр тив байгалийн ямар баялагтай болоод улс орнууд ийшээ анхаарлаа хандуулаад байна вэ.

Арктик

 Арктик тивээс нефть олборлох ажил бүр хэдийнээс эхэлж, өнөө ч олборлож эхлээгүй орд зөндөө. Олборлож эхлээгүй орд газруудын ихэнх нь АНУ-ын эзэмшил нутагт байдаг бол байгалийн хийний ихэнх нь Оросын эзэмшилд байдгийг 2009 онд эрдэмтэд тогтоосон байна. Ер нь Арктик буюу умард туйл байгалийн ямар баялгаар элбэг юм, цаашдаа энэ чиглэлээр ямар төлөв ирээдүй байна вэ.
Бүр 1920-иод оны үеэс Канадын баруун нутгийн хэсгээс Арктикт нефть олборлож эхэлжээ. 1960-аад онд оросын Ямало-Ненецкийн автономит тойргийн харалдаа газраас нүүрс ус төрөгчийн орд илрүүлсэн байна. Сүүлийн хэдэн арван жилд Арктик дахь Орос, АНУ, Норвеги, Канадын эзэмшил газраас хэдэн тэрбум шоо метр нефть, байгалийн хий олборлоод байгаа юм.
Туйлын бүсэд гэхэд л нефть байгалийн хийн газар доорх 400 гаруй орд байгаагийн 60 орчмыг нь ашиглаж байна. Эдний 40 гаруй нь Оросын хэсэгт харьяалагдаж байна. Баренцовын районд 11 орд байгаагийн дөрөв нь нефтийн гурав нь хийн орд байх жишээтэй.
Оросын хэсэгт харьяалагддаг хэсэгт нийтдээ 106 тэрбум тонн нефтийн, 69.5 их наяд шоо метр байгалийн хийн нөөц байна.
Оросууд эднээсээ ганцхан орд газраас л 2014 оноос эхлэн нефть олборлож эхлээд байгаагийн нефтийн сортод Arctic Oil (ARCO) гэж нэрлээд Приразломное төслийн хүрээнд олборлож байна. 1989 онд илрүүлсэн энэ орд 70 сая тонн нефтийн нөөцтэй. Үүний зэрэгцээ оросуудын энэ төсөл бас Арктикаас нүүрс устөрөгч олборлох төлөвлөгөөтэй. Арктикаас анх нүүрс ус төрөгчийг мөсөн дээр байлуулсан цамхгийн тусламжтай олборлож байсан түүх бий.
Гэхдээ одоо олборлолтын иж бүрэн техник технологи, өрмийн цамхаг, олборлох, хадгалах, шатахуун тээвэрлэгч хөлөг онгоцонд ачих байгууламж байгуулахаар төсөл боловсруулаад байгаа юм.
Харин нүүрс устөрөгчийг бол мөн л удахгүй олборлож эхлэхээр төлөвлөж байна. Тухайлбал Баренцовын тэнгис дэх дэлхийд томд орох Штокманов орд бол 3.9 их наяд шоо метр хийн нөөцтэй. Гэхдээ байгалийн хийн өнөөгийн үнэ нь энэ ордыг ашигтай ажиллуулахад хүнд байгаа юм.
2017 онд Оросын Эрчим хүчний яам энэ бүс нутагт нефть, байгалийн хийн хайгуул хийх, олборлох нь нүүрс ус төрөгчийн үнээс хамааралгүй гэж мэдэгдсэн. Ийм том хэмжээний төслүүдэд улс хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Шинжээчдийн хэлж байгаагаар бол 2030-2035 онд олборлох ажил бүрэн эхэлнэ гэнэ.
Шууд өрөм тавих нь мөсөн давхаргад олборлох үед экологийн хувьд аюулгүй, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй юм байна. Харин Арктикт нүүрс устөрөгч олборлох нь байгаль орчинд хөнөөлтэй, цаг агаарын хахир нөхцөлд осол гарах магадлал өндөр гэнэ.
Арктик нь зөвхөн нүүр ус төрөгчөөр элбэг биш, энд зэс, никелийн хүдэр, цагаан тугалга, агрохимийн хүдэр, ховор металл, алт, вольфрам, хар металл, мөнгөн ус, эрдэнийн чулуу, оптикийн түүхий эд бас бий.
Якутын бүс нутагт алмазын бага шиг ордууд бас байгаа. Шинэ газарт марганцын орд, Ямало-Ненецийн автономит тойрог, Мурманск мужийн нутагт хром, Кольскийн хойгт титан бас бий. Чукоткад жил бүр 30 тонн алт олборлож байна. Ер нь Арктикийн бүсэд оросын алтны нөөцийн 40 хувь нь байдаг.
Таймырт 2016 оноос өндөр чанарын нүүрс буюу антрацитын дэлхийд хамгийн томд орох ордыг ашиглаж эхлээд байгаа. Үүнийг Диксоны боомтоос Европт нийлүүлдэг байна.
Арктик бол анх төлөвшсөн төрхөөрөө үлдсэн манай гаргийн сүүлчийн цэг. Ийм болохоор Арктикийн баягийг олборлоход хамгийн анхаарууштай зүйл бол энэ мөсөн тивийн экосистемийг хадгалах явдал. Ялангуяа туйл руу ойртох тутам энэ асуудал чухлаар тавигдана. Энд туйлын ховордсон хонин бух, умрын зэрлэг буга, цасны хонь, цагаан баавгай бий. Уул уурхай ажиллуулж ашигт малтмал олборлоход эдгээр амьтны нутаг, нүүдэллэх замыг хаан дайжуулж тоо толгой нь хорогдох аюул нүүрлэнэ.

Антарктид

 Антарктид буюу өмнөд туйл бол бүхэлдээ мөсөөр хучигдсан, манай гаргийн хамгийн бага температуртай бүс. Гэсэн хэрнээ энэ тивд идэвхтэй болон унтаа галт уулууд ч бий. Антарктидад манай дэлхийн хамгийн цэнгэг ус Уэдделлын тэнгист байдаг. Энд илээс авхуулаад 70 метрийн гүнд хүртэл усанд өчнөөн олон ургамал амьтны төрөл зүйл байдаг гэнэ.
Хүн байнга суурьшдаггүй энэ мөсөн тивд байгалийн бүхий л төрлийн ашигт малтмал бий. Эндхийн газар нутгийн 170 гаруй газарт төрөл бүрийн байгалийн баялаг, ашигт малтмалын илэрц илэрсэн. Энд титан, төмөр, марганц, хром, зэс, никель, алт, цагаан алт, үнэт чулуу, нүүрс, гянт болд ч байгаа. Нефтийн тодорхой хэмжээний нөөц ч байдаг.
Хамгийн гол нь энэ тивийн мөсөн гадаргууд манай гаргийн цэвэр усны 80 хувь нь байгаа юм шүү дээ. Энэ бол цэвэр усны нөөц хомстож байгаа өнөө үед юугаар ч сольшгүй үнэт баялаг.
Гадаргуугийн мөсөн бүрхүүлээс гадна мөсөн доорх 140 нуур байгаа, хамгийн том ийм нуурын гүн гэхэд л 1200 метр шүү дээ.
Харин энэ тив цаг агаарын хэт хатуу ширүүн уур амьсгалтайгаас болоод ургамал амьтны хувьд тун ховор. Жилийн дундаж температур нь хасах 60 градус. Хамгийн дээд үзүүлэлт нь 1982 онд хасах 89.2 градус хүрсэн байдаг. Өвөлдөө 60-75 градус хүрч хүйтэрдэг бол зундаа хасах 50 градус болж “дулаарна”.
Бүрэн хайгуул хийж тодорхойлоогүй болохоор тодорхой хэлэхэд хэцүү ч Австралийн сектор дахь Росса тэнгисийн бүсэд 50 тэрбум баррель нефть, 100 гаруй их наяд шоо метр байгалийн хийн орд байгаа гэдэг.


Энэ байгалийн баялаг, ашигт малтмал ашиглах боломжийн талаар 1988 онд Антарктидын гэрээ байгуулан конвенц өргөн барьсан ч батлалгүй байсаар 1991 онд талууд Мадридын протокол байгуулсан нь 1998 онд хүчин төгөлдөр болсон. Энэ баримт бичгээр Антарктид тивийн нутагт ямар ч ашигт малтмал олборлохыг хориглосон байна. Гэхдээ энэ протоколын үйлчлэх хугацаа 50 жил болохоор 2048 онд эргэн харна гэсэн байна.
Антарктид хэний эзэмшил вэ гэдэг асуудал бүр эртнээс эхлэлтэй. Эцэст нь зургаан орон энд өөрийн гэсэн эзэмшил сектортой болж байна.
Гэхдээ эндхийн газар нутгийг эзэмшдэг зарим орныг Антарктидын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн дэвшлийн дүнд тивийг эзэмшихийг зөвшөөрсөн гэдэг.
Үүнээс үүдээд улс орнууд Антарктид тивийг манайх гэж зүтгэх явдал гарах болжээ. Энд НҮБ-ын Далайн эрхийн талаар 1994 онд баталсан конвенц үйлчилж энэ тивийг эзэмших улсуудад хил хязгаар тогтоон сектор болгож өгсөн нь бий. Ингээд өнөөдөр мөсөн тивийг Австрали, Аргентин, Норвеги, Шинэ Зеланд Франц, Их Британи улсууд өөр өөрийн сектороо хиллэж авчээ. Дээр нь нэмээд энэ тив хамгийн ойр байдаг Чили улс бас байгаа.
Үүнээс гадна Орос, АНУ, Япон, Нидерланд, Энэтхэг, өөр бусад улсууд ч адил тэгш эрхтэй хэмээн өмнөд туйлаас газар нутаг “эзэмших” сонирхолтойгоо илэрхийлдэг байна..
Хэдийгээр улс орнууд мөсөн тивийг хиллэж хуваан өөр өөрийн эзэмшил гэж байгаа ч энд ашигт малтмал ашиглах, олборлохыг хэн ч шийдээгүй, энэ сонирхол яриа нь улам ширүүсч байгаа гэж болно.
Юутай ч өнөөдөр манай гаргийн өмнөд туйл, энэ мөсөн тивд цаг агаарын хамгийн хүнд нөхцөлд дэлхийн 29 орны эрдэм шинжилгээний 89 станц ажиллаж байгаагийн 40 нь бүтэн жилээр ажиллаж байна. Эдний зарим нь зөвхөн Антарктидын байгаль цаг уур, үүсэл хөгжил зэргийг судалдаг байж болох ч бас өөр өөрийн сонирхол, алсын хараатай судалгаа шинжилгээний ажил хийж байгаа нь мэдээж.
Орос гэхэд л 2010 онд гаргасан Засгийн газрын 2020 он хүртэлх хэтийн төлөвтөө “Оросын эрчим хүчний болон эдийн засгийн аюулгүй байдлын төлөөнөө Антарктидын нөөц баялгийн ач холбогдол хэмээсэн байдаг.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com