Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
КОРОНАВИРУС БА МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ

 Дэлхийг цочоож буй коронавирусийн тархац, цар хүрээ, ямар хугацаанд үргэлжлэхээс Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд ихээхэн шалтгаалахаар байна. Гадаад худалдааны хэмжээ багасахад татварын төлөвлөгөөт орлого алдагдалд ороод зогсохгүй нэгдсэн төсвийн болон орон нутгийн төсвийн орлого, үйлдвэрлэл, үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа хумигдаж, зээлийн төлбөр, хүүгийн дарамт, түрээсийн төлбөр, татварын асуудал... гээд томоохон бэрхшээл ар араасаа цуварч эхэллээ.

Татварын орлого тасарч, төсвийн алдагдал нэмэгдэх магадлал өндөр байна

 Сангийн яам 2020 оны төсвийн орлогын 84 хувийг татварын орлогоор бүрдүүлэхээр төлөвлөсөн. Гэтэл экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ 5-10 хувиар буураад байна БНХАУ-ын Ухань хот, Хэбэй муж нь ган төмрийн хэрэглээгээр улсдаа хоёрт ордог гол бүс нутаг. Коронавирусийн тархалт БНХАУ-ын коксжих нүүрсний импортыг бууруулах хандлага ажиглагдаж эхэллээ. 2020 онд манай улс Хятадад 42 сая тонн нүүрс борлуулж, 1.5 их наяд төгрөгийн орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Түүхий эдийн үнэ буурч, экспортлогч улсын хэрэглээ багассанаар төсвийн орлого буурч, төсвийн алдагдлын хэмжээг эрс нэмэгдэх нөхцөл байдал үүслээ.
 Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын экспорт, импорт энэ оны нэгдүгээр сард буурчээ. Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оноос 148.3 сая ам.доллар буюу 24.4 хувиар буурав. Монголын экспортын орлогод эрдэсийн бүтээгдэхүүн голлодог.. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард Монгол Улс 2.4 сая тонн нүүрс экспортод гаргасан. Мөн 101.6 мянган тонн зэсийн баяжмал, 815.5 мянган тонн төмрийн хүдэр, 12.8 мянган тонн цайрын баяжмал, 287.0 мянган баррель газрын тосыг экспортолжээ.
 Сангийн яам ирэх жилийн төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлсэн. Орлогын албан татварыг 2019 оныхоос 37.1 хувиар өсгөсөн нь 2,764.7 тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын шимтгэлийн хураамж 41.6 хувиар нэмэгдэж 2,402.7 тэрбум төгрөг төсөвт орох ёстой. Ажлын байр 41 хувиар нэмэгдээгүй байхад Нийгмийн даатгалын шимтгэл төдий хувиар өсөх үү? гэдэг асуудал төсвийн хууль батлагдах үеэр гарч байсныг эрх баригчид огт тоогоогүй. Түүнчлэн Гаалийн албан татварыг 17.7 хувиар, Онцгой албан татварыг 13.8 хувиар, тусгай зориулалтын орлогыг 30.3 хувь, хөрөнгийн албан татварыг 19.3 хувиар тус тус нэмэх шийдвэр гаргасан нь туйлын хариуцлагагүй хийсвэр тооцоолол байсан. Гэтэл короновирусийн аюул нэмэгдлээ. Ийнхүү татварын орлого таамагласан түвшинд хүрэхгүй байх нөхцөл байдал үүсээд байна. Төсвийн орлогын бүтцэд НӨАТ-ын орлого маш өндөр буюу 22 хувь эзэлдэг. Уг татварын орлогын 60-65 хувийг импортын бараа бүтээгдэхүүнээс оруулна. Гэтэл хилийн хориг, хорио цээртэй холбоотойгоор импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ эрс буурч байна. Мөн орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө тасарч болзошгүй байна. Татварын ерөнхий хуулийн дагуу орон нутгийн (нийслэл, аймаг) татварын орлогын 70-80 хувь нь ХХОАТ-ын (хувь хүний орлогын албан татвар) орлогоос бүрддэг. 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд (ялангуяа Улаанбаатар хот) үйлчилгээний байгууллагаас төвлөрүүлэх ХХОАТ-ын орлого буурах нь тодорхой боллоо.
“Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн 19.9-д “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байна” гэсэн заалтыг үндэслэн төсвийн алдагдлыг хамгийн дээд хэмжээнд тулган баталсан. Үүссэн нөхцөл байдал, төсвийн орлогын бууралт, тасалдалтыг нөхөх зорилгоор дотоодын зах зээлд бонд гаргаж нийт мөнгөний эрэлт, зээлийн хүүг өсгөх эрсдэл өндөр байна. Хэрэв коронавирусийн тахал хоёр улирлыг дамнаж үргэлжилбэл гадаад улсаас зээл авч гадаад өр нэмэхээс өөр арга байхгүй.

Үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалт сайжрах ч эрэлттээс шалтгаалж барааны үнэ өснө

 Импортын хүнсний бүтээг­дэхүүний хэмжээ буурснаар үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэх­үүний эрэлт сайжрах боловч нөгөө талдаа хүнсний ногоо, цагаан будаа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ , ялангуяа улирлын чанартай хүнсний ногооны үнэ өсч, хэрэглэгчдэд үнийн дарамт нэмэгдэх төлөв ажиглагдаж байна.


Жижиг дунд бизнес эрхлэгчид зээл, төлбөр тооцооны дарамтад орно

 Арилжааны банкнуудаас ЖДҮ эрхлэгч ААН, иргэдэд олгосон зээлийг салбарын ангиллаар нь авч үзвэл, 32.4 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ, 8.5 хувь нь үйлчилгээ, 27.4 хувь нь бусад салбарт олгосон зээл байна.

Малчдын орлого буурч, мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлалтай

 Малчин өрхийн жилийн дундаж орлого 2016 оны байдлаар 10.5 сая төгрөг байснаас 45.3 хувь ноос, ноолуур, 39.0 хувь нь мал, мах борлуулсны орлого бүрдүүлж байжээ. Өвчний тархалт I улиралд намжиж, буурах хандлага ажиглагдахгүй байна. Энэхүү нөхцөл байдал II улиралд дамжин үргэлжилбэл дотоодын үйлдвэрлэгчид хямд ноолуур бэлтгэх боломж гарах боловч экспортын хэмжээ буурч малчин өрхийн орлогод хүндрэл учирч болзошгүй. Малчдын орлогын тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа боловч энэ нь махны үнийн өсөлтийг төдийлөн бууруулахгүй байна. 2020 оны нэгдүгээр сарын байдлаар 17 аймгийн 97 суманд зудын эрсдэл нэн их, үүнээс зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байгаа нь хаврын улиралд мах, махан бүтээгдэхүүний үнэ буурахгүй байх гэсэн таамаглал өндөр байна.

 Эдийн засгийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийн хувьд дараах байдал ажиглагдаж байна. 2019 онд Хятад улсын импорт дэлхийн импортын 41.8 хувийг эзэлсэн. Бид өмнөд хөршөөсөө 101 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд стратегийн хүнсний бүтээгдэхүүн импортлоогүй. Харин стратегийн нөөц болох бензин, дизель түлш, эм, эмийн бүтээгдэхүүнүүдийг ОХУ, АНУ, Европын Холбоо, Япон зэрэг орнуудаас импортолж байна. Гэвч цэвэр усны хуванцар сав баглаа боодол, тахиа шувууны махыг Хятадаас авсан импортын хэмжээ сүүлийн таван жилд эрс өсчээ.
2019 онд манай нийт экспортын 93.8 хувийг уул уурхайн болон хөдөө аж ахуйн түүхий эд зонхилсон. Энэ хоёр салбарын орлого гадаад худалдааны тэнцэл, валютын ханш, төсвийн бүрдүүлэлт, валютын нөөцөд голлох нөлөө үзүүлдэг. Валютын нөөц 2019 оны 12 сарын байдлаар 4348.6 сая ам.доллар байна. Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам дотоодын хэрэгцээнд 354.8 мянган тонн мах, 251.5 мянган тонн хүнсний ногоо болон хүн амын зохистой хэрэгцээг хангах 158 хоногийн гурил, 908.6 сая литр сүүний нөөцтэй байна хэмээн мэдээлсэн. (2020.01.29) Шатахууны 90 хувийг ОХУ-аас импортолдог, дотооддоо нүүрсний эх үүсвэрээр ажилладаг цахилгаан станцтай тул өмнөд хөршөөс үзүүлэх хамаарал бага байх нь.
Дээр дурдсан нөхцөл байдал, УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж нэгдсэн төсөвт тодотгол хийх, хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг танах, төсвийн алдагдлыг бууруулах, төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх асуудлуудыг хэлэлцэх цаг болсон гэдгийг нотолж байна. Мөн Засгийн газрын анхаарлын төвд байх асуудлууд ч нэлээдгүй бий. Тухайлбал, хаврын үнийн хөөрөгдлөөс өмнө мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногооны нөөцийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний импортын урсгалыг хэвийн үргэлжлүүлж үнийн хэт өсөлтөөс урьдчилан сэргийлэх ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой байна. Хөл хорио тогтоосноор өрхийн зарлага (хүнс хоол, цахилгаан, түлш) нэмэгдэж орлого эрс багасах тул бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлтөд хяналт тавьж ажиллах шаардлагатай юм.
Ийнхүү Коронавирус гэх мэт нийгмийг хамарсан тахалд манай улсын эдийн засгийн хүчин чадал бэлэн байна уу? Онц ноцтой байдлыг дотоод хүчин чадлаараа шийдвэрлэх боломж ямар хэмжээнд байна вэ? зэрэг олон сорилтууд бидний өмнө тулгарлаа. Эдийн засаг нь зөвхөн нэг худалдан авагчаас хамаарч байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улсын эдийн засаг төдийгүй үндэсний аюулгүй байдалд бодит аюул заналхийлэл оршиж байна. Монгол Улс зөвхөн газрын баялгаас хараат байх бус харин хувиараа бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих замаар үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай. Эрдэс бүтээгдэхүүний борлуулалтаар үндэсний орлогынхоо дийлэнх хувийг бүрдүүлэх бус, харин өрсөлдөх чадварынхаа давуу талыг бүрэн ашиглаж, дэлхийн эдийн засгийн нэг хэсэг болох ёстой гэдгийг Коронавирусийн аюул бидэнд сануулж байна.

эх сурвалж :"Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com