Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Төр засаг Коронавирусийн эдийн засаг дахь сөрөг нөлөөг яаж буурУулах гэж байна вэ?

 2020 он гараад дэлхий нийт даяар тархана чинээ төсөөлөө ч үгүй байсан коронавирусийн халдвар гараад хоёр сар болжээ. Засгийн газар эрүүл мэндийн салбарт авч буй ажлууд их боловч эдийн засгаа огт хайхрахгүй хаяснаас ялгаагүй байгаа юм. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд уг вирусийн эдийн засагт учруулаад амжсан хор хохирол болоод улс орнууд үүний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар энд тоймлохыг оролдлоо. Төр засаг минь бусдаас санаа аваасай.
 2008 оны санхүүгийн хямралаас хойш унаж байгаагүйгээрээ Америкийн хөрөнгийн зах зээлийн хувьцаа унаад байна. Хоёрдугаар сарын 27-ны баасан гаргийн арилжаа хаагдахаас өмнө Dow Jones Industrial Average-ны үнэ 11.5 хувиар унав. Удалгүй Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч Жером Пауэл эдийн засгаа удаашрахаас сэргийлж бодлогын хүүгээ бууруулж болзошгүй утгатай мэдэгдэл хийсэн. Вирус цаашид хэр их тархах нь тодорхойгүй байгаа ч хувьцааны үнэ богино хугацаанд буцаж сэргэхэд итгэх нь эрсдэлтэй алхам гэдгийг шинжээчид хэлж байна. Улмаар хөрөнгө оруулагчид эрсдэлгүй хөрөнгө рүү шуурцгааснаар Америкийн Засгийн газрын бондууд эрэлттэй болж хүү буураад буй.
 Уг вирусээс болж үйл ажиллагаа нь хамгийн ихээр доголдож буй өөр нэгэн салбар бол үйлдвэрлэл, тэр дундаа нийлүүлэлт. Хятад болон Зүүн Өмнөд Азийн орнуудаас хамгийн ихээр хамааралтайгаараа технологийн компаниуд хохирч буй. Бүтээгдэхүүнийхээ зарим хэсгийг татаж авч чадахгүйд хүрээд байгаа нь компаниудын зөвхөн үйлдвэрлэлд бус тэдний орлогод шууд сөргөөр нөлөөлж байгаа юм. Хоёрдугаар сарын 27-нд Goldman Sachs-аас Америкийн бизнесүүдийн ашгийн өсөлтийн таамаглалыг тэг болгож бууруулжээ. Шинжээчдийн анх үзэж байснаар коронавирусийн тархалт Хятадаас гарахгүй тохиолдолд дэлхийн нийт ДНБ 0.5 хувиар буурах байсан ч өдгөө вирусийн тархалт бидний бодож байснаас ч өргөн хүрээг хамраад байна.
Эцэст нь шинэ вирусийн хор хохирлыг хамгийн ихээр амсч буй улс бол Хятад. Биднийг ойлгож амжаагүй байхад Хятадын эдийн засаг улам бүр хэцүүдсээр буй. Өмнөд хөршийн албаныхны хүлээн зөвшөөрч байгаагаас хурдтайгаар уг вирус эдийн засагт нь нөлөөлж байна. China Beige Book-ын хоёрдугаар сард Хятадын 1400 хувийн компаниас авсан судалгаагаар тэдний 31 хувь нь Хятадын цагаан сараас хойш хаалттай хэвээр байна. Харин буцаад ажиллаж эхэлсэн байгууллагуудын нийт ажилтнуудын 29 хувь нь гэрээсээ ажиллаж, долоон хувь нь хэвийн ажиллахаа хүлээгээд сууцгааж буй. Ингэхээр нийт бизнесүүдийн ердөө гуравны нэг нь л эргээд хэвийн ажиллаж байгаа болж таарав.

Хятад юу хийж байгаа вэ?

 Шинэ коронавирусээс болж хамгийн ихээр хохирч буй хоёр дахь улс бол Өмнөд Солонгос бөгөөд хоёрдугаар сарын 28-ны байдлаар нийт 2337 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Тэгвэл эл өдөр сангийн сайд нь хүнд байдалд буй бизнесүүд болон хувь хүмүүсийг дэмжихээр 13 тэрбум ам.долларыг зарцуулахаа мэдэгдэв. Мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Үндэсний зөвлөлтэй уулзаж шинэ коронавирус илрээд буй Даегу хотын ойролцоох жижиг бизнесүүдийг санхүүгээр дэмжих талаар ярилцсан.
 Хятад улс нь газрын тосны импортоороо дээгүүрт ордог бөгөөд уг вирусийн улмаас газрын тосны үнэ оны эхэнтэй харьцуулахад 20 хувиар унаад байна. Тиймээс ч энэ сарын 5-нд OPEC-ийн улс орнууд уулзаж коронавирусийн эдийн засагт учруулах хохиролтой холбогдуулан газрын тосны квотоо бууруулах эсэх талаар ярилцана.
Харин Засгийн газар хүнд байдал ороод байгаа бизнес эрхлэгчид, ажил олгогчид, ажилчид иргэдээ яаж дэмжиж энэхүү хямралыг хохирол багатайгаар давах вэ гэж асуумаар байна. Эцэст нь хэлэхэд, давхар алдагдал буюу төлбөрийн тэнцлийн алдагдал болон төсвийн алдагдал зэрэг хүлээж авч болохгүй. Хэрэв энэ хэвээр явбал манай эдийн засаг хямрал руу орох бүрэн эрсдэлд унах болно. Тиймээс яаралтай бодлогоо тодорхойлж, УИХ-д танилцуулах шаардлагатай хэмээн Сангийн яаманд зөвлөмөөр байна.

эх сурвалж : "Ардчилал таймс" сонин

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com