Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөл хориог цуцлахад 20 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс гарч, 11 мянган тээврийн хэрэгсэл орж иржээ

 Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт ярихдаа, “Сүхбаатар аймагт сум алдсаны улмаас цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай үйл явдал болсон. 2020 оны хоёрдугаар сарын 21-ний өглөө Сүхбаатар аймгийн жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажил хүлээлгэж өгөх явцад сум алдаж, нэг алба хаагч шархадсан. Энэ бол санамсар болгоомжгүйгээс болсон хэрэг. Нисдэг тэргээр шархадсан алба хаагчийг Цэргийн төв эмнэлэгт хүргэж, эмчлүүлсэн боловч гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан. Цагдаагийн байгууллагаас албаны шалгалт хийж тогтооно. Бүх үйл явдал камерын бичлэгт хадгалагдаж үлдсэн байгаа. Буруутай албан тушаалтанд хариуцлага тооцно. Уг хэргийг Авлигатай тэмцэх газар мөн шалгаж байгаа” гэх мэдээллийг өглөө.
Үүний дараа тэрбээр 2020 оны эхний хоёр сард бүртгэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдлын статистик мэдээллийг танилцууллаа. 2020 оны эхний хоёр сард улсын хэмжээнд нийт 6745 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гурван хувиар буурсан үзүүлэлт ажээ.

О.Зоригт: Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82 хувиар буурчээ

 Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 4405 буюу 65 хувь нь нийслэлд үйлдэгдэж, 14 хувиар буурч, 2335 буюу 34 хувь нь орон нутагт үйлдэгдэж, дөрвөн хувиар өссөн бөгөөд нийт хэргийн 81 хувийг хөнгөн, 18 хувийг хүнд ангиллын гэмт хэрэг эзэлж байна.
Гэмт хэргийн гаралт зургаан аймаг, нийслэлийн найман дүүрэгт буурсан боловч 14 аймагт тодорхой хэмжээгээр өссөн дүнтэй байна. Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг буурчээ. Тодруулбал хүнийг алах гэмт хэрэг 40 хувиар буурсан бол гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 82 хувиар буурсан. Бусдыг хүчиндэх гэмт хэрэг 36 хувиар буурч, хулгайлах гэмт хэрэг зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн гэмт хэрэг хоёр хувиар өссөн. Эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 13 хувиар өссөн.
Гэмт хэргийн улмаас 6517 иргэн, 22 хуулийн этгээдийн эрх зөрчигдөж, 291 хүн нас барж, 1529 хүн гэмтэж, 34 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 57 буюу 16 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 36 буюу 2.4 хувиар өсч, эдийн хохирлын 2.6 тэрбум төгрөг буюу 7.8 хувийг нөхөн төлүүлж, 422.5 сая төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хоёрдугаар сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлсэн. Хоёрдугаарт, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 27 хувийг эзэлж байна. Нийт гэмт хэргийн 31 хувь нь гэр орон ахуйд үйлдэгдсэн. Гэмт хэргийг хөнгөн ба хүнд гэж ангилдаг. Бүртгэгдэж буй гэмт хэргийн 81 хувь нь хөнгөн гэмт хэрэг гэж үзэж байна. Улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 19 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оныхоос зургаан хувиар ахисан үзүүлэлттэй байна.
Аймгуудад гэмт хэргийн илрүүлэлт дунджаар 23 хувьтай гарсан. Хоёрдугаар сарын байдлаар гэмт хэрэг 1733 хүн холбогдон шалгагдаж байна. Нийт гэмт хэрэг холбогдогчдын 44.9 хувийг 18-29 хувийн залуус эзэлж байгаа бол тэдний 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна.
Хоёрдугаар сарын байдлаар 383 мянга 26 зөрчил бүртгэгдсэн. Үүний 81 мянга 3912-ыг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн. Нийт зөрчлийн 75 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн. Дийлэнх нь замын хөдөлгөөн, жолоочийн хариуцлагатай холбоотой зөрчил байна. Зөрчил гаргасан 28 мянга 750 аж ахуй нэгжид торгох шийдвэр оногдуулсан. Мөн 2173 хүнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу баривчлуулсан.
Эхний хоёрдугаар сарын байдлаар 17 мянга 430 хүн эрүүлжүүлэгдсэн. Нийт эрүүлжүүлэгдсэн иргэдийн 73.4 нийслэл хотод бүртгэгдсэн бол 91.6 хувийг эрэгтэй хүмүүс эзэлж байна. Харин 1460 нь эмэгтэйчүүд байгаа бол насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ.

Сар шинийн баярын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 5869 дуудлага иржээ

 Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-27-ны өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Нийтдээ 5869 дуудлага хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 186 бүртгэгдсэн. Дийлэнх нь согтуугаар үйлдэгдсэн хэрэг байсан. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн осол хэрэг сар шинийн өдрүүдэд буурсан. Тухайлбал, хүнийг алах гэмт хэрэг дөрөв, хулгайн гэмт хэрэг 53, хүчиндэх гэмт хэрэг тав, дээрмийн гэмт хэрэг нэг бүртгэгджээ.
Хүнийг алах гэмт хэрэг дөрөв бүртгэгдсэний гурав нь ахуйн хүрээнд буюу хамт архи ууж байгаад бие биеэ хутгалан хөнөөсөн тохиолдол байна. Нэг нь шунахайн сэдлээр боож амь насанд нь халдсан хэрэг бүртгэгдсэн. Мөн иргэдийн зүгээс албан үүргээ гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад амны хаалт, халуун хоол цайгаар үйлчилж сэтгэлээрээ тус дэм боллоо” гэлээ.

Э.Энхболд: Хөдөлгөөн нээснээр 31998 тээврийн хэрэгсэл, 18772 иргэн нийслэл рүү орж гарах хөдөлгөөнд оролцжээ

 Харин түүний дараа ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд 2020 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 3-ны 06.00 цагт хөдөлгөөн нээх хүртэл замын хөдөлгөөний талаар мэдээлэл өглөө. Тэрбээр, Хязгаарлалтын хугацаанд 98 цэгт цагдаагийн хяналтын цэгийг байгуулж ажилласан. Хүний амь эрсэдсэн осол бүртгэгдээгүй. Бид зөөврийн хурд хэмжигч байрлуулсан. Энэ хугацаанд хурд хэтрүүлсэн 179, илүү хүн тээвэрлэх 102, хүүхэд буруу тээвэрлэсэн 50 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээг авсан. Хөдөлгөөн хязгаарласан үеэр нийт 5428 тээврийн хэрэгсэл бүхий 11809 хүн хязгаарлалтын бүсээс гарах гэж оролдсон.
 Хөдөлгөөн нээснээр 31998 тээврийн хэрэгсэл, 18772 иргэн нийслэл рүү орж гарах хөдөлгөөнд оролцжээ. 20302 тээврийн хэрэгсэл Нийслэлээс гарч, 11696 тээврийн хэрэгсэл орж ирсэн байна.

эх сурвалж : "Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com