Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Найман аймгийн 32 сум цагаан зудтай байна

Б.Эгшиглэн

 2019 оны эцсийн мал тооллогын дүнгээр малын сүргийн тоо 70.9 сая толгойд хүрч өссөн. Өнөөгийн байдлаар нийт нутгийн 60 хувь нь цастай байгаагаас улсын хэмжээнд найман аймгийн 32 сум цагаан зудын, 15 аймгийн 41 сум цагаанаар зудархуу байдалтай байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлсэн.
Энэ сарын 02-ны өдрийн байдлаар Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Ховдын баруун өмнөд, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 1.0-39.0 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн их нь Завханы Тосонцэнгэлд 39.0 см, Завханы Их Уулд 38.0 см, Увсын Малчин, Завханы Цагаанхайрхан, Улиастай, Баянтэс, Архангайн Өлзийтөд 32-33 см, Завханы Яруу, Түдэвтэй, Тэс, Увсын Түргэн, Хяргас, Хөвсгөлийн Жаргалан, Галтад 24-29 см, Увсын Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Завханы Баянхайрхан, Алдархаан, Идэр, Түдэвтэй, Тэлмэн, Сэлэнгийн Бугат 20-22 см, Хөвсгөлийн Чандагат, Булганы Баян-Агт, Хэнтийн Дадалд 15-17.0 см зузаан цастай байна.
Зудын байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын 20-ны байдлаар Увсын Малчин, Улаангом, Тэс, Түргэн, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Завханы Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Баянхонгорын Галуут, Хөвсгөлийн Цэцэрлэг, Жаргалант, Галт, Өвөрхангайн Хархорин, Булганы Тэшиг, Хэнтийн Баян-Овоо, Өлзийт, Хэрлэн, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Түвшинширээд нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрджээ.
Өнөөгийн байдлаар аймаг, сумын аюулгүй нөөцөд 5862 тн өвс, 4134 тн тэжээл байна. Аюулгүй нөөцийг Баян-Өлгий аймгаас бусад аймгууд малчдад борлуулах ажлыг зохион байгуулж буй ажээ. Аюулгүй нөөцийн өвсийг дунджаар 5500 төгрөг, тэжээлийг 11800 төгрөгөөр малчдад хүргэж байна.

Аймгуудын зах зээл дээр өнөөгийн байдлаар 2379 тн өвс, 1544.5 тн тэжээл худалдаалж байна. Өвсний үнэ 4000-13,000 төгрөг, тэжээлийн үнэ 11,500-26,000 төгрөгийн хооронд аймгаас хамаарч харилцан адилгүй байна. Аймаг, орон нутгаас авсан мэдээгээр хаваржилтад 5500 тн өвс, 3000 тн тэжээл шаардлагатай байна. Одоогийн байдлаар улсын болон орон нутаг, үйлдвэрт байгаа тэжээлийн нөөцийг харахад өвс, тэжээлийн хангамж хүрэлцэнэ гэж салбарын яамныхан тооцоолжээ.
Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаашид цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул мал төллөлт, малын бэлчээрлэлт болон малын хариулга маллагаанд тааламжгүй байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс онцгойлон анхааруулав. Цас ихтэй байгаа зарим аймаг, сумдад мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр мал хаваржилт хүндэрч эхлээд байна.
Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нийт нутгаар дундажийн орчим буюу түүнээс дулаан, харин тунадас нийт нутгийн зүүн хагаст олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дундажийн орчим орохоор байна. Сарын эхээр тал хээр говийн нутгаар, дундуур ихэнх нутгаар, сарын сүүлчээр зарим нутгаар үе үе хүчтэй салхилж, цасан болон шороон шуурга шуурах мэдээ гарчээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com