Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
ОХУ, Турк, Казакстаны нислэгийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргажээ. Тиймээс нислэг хаахтай холбогдуулан нэн шаардлагатай иргэдийг эхний ээлжинд эх оронд нь авчирахаар болсон байна. Үүнд өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, жирэмсэн эмэгтэйчүүд, эмчилгээнд явсан иргэдийг хамруулж байгаа гэнэ. Мөн нислэгийг МИАТ хийнэ гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.