Уншиж байна...
 
УДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоожээ

Коронавирусын халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцоор, зэрэгцээ суудалд зорчиж ирсэн Англи улсын, 67 настай иргэн энэ сарын 5-ны өдөр Увс аймагт очсон байна. Тэрбээр гэрэл зурагчин бөгөөд тухайн ажлаар явж байгаагаа хэлжээ. Түүнийг Бөхмөрөн сумын Ямаат гэдэг газар тусгаарласан байна. Мөн тэрбээр Увс аймагт 50 гаруй хүнтэй уулзсанаа хэлжээ.

Үүний дагуу Увс аймгийн онцгой комисс хуралдлаа. Хурлын шийдвэрийн талаар аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайхан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Гуравдугаар сарын 2-нд Монголд ирсэн Франц улсын иргэнээс коронавирусын халдвар илэрсэн. Тэр хүнтэй онгоцонд зэрэгцэн сууж ирсэн Англи улсын 67 настай ирсэн гуравдугаар сарын 5-нд Улаанбаатар-Улаангом чиглэлийн “Аэро Монголиа”-гийн онгоцоор Увс аймагт ирсэн байна. Ингээд Улаангомд нэг хоноод Бөхмөрөн сумын Хар алтат багийн нутаг Ямаат гэдэг газар зураг авч, дөрвөн хоног ажилласан. 

Тиймээс аймгийн онцгой комиссоос Улаангомд бүхэлд нь хөл хорио тогтоож байна. Гуравдугаар сарын 5-нд тухайн хүнтэй хамт ирсэн зорчигчид, онгоцны буудал, зочид буудал, ресторан болон үйлчлүүлсэн хоёр дэлгүүрт нь түр хугацаагаар хөл хорио тогтоон, ариутгал хийж байна. Мөн уулзсан, хавьтсан хүмүүсийг тогтоож, зураглал хийгээд байж байна. 

 Тухайн иргэн нь Ямаат гэдэг газар очоод Эрдэнэбаатар гэдэг айлын хажуу гэрт дөрвөн хоног байрласан байна. Тэрээр байгалийн зураг авдаг, зурагчин хүн юм байна. 

Тухайн хүн нь Франц улсын иргэнтэй зэрэгцэж сууж ирсэн нь тогтоогдсон учраас халдвар авсан байх өндөр магадлалтай гэж үзэж байгаа юм. Тиймээс Улаангомын иргэд болгоомжтой байх шаардлагатай. 

Тухайн иргэн нь Баян-Өлгий аймгийн Хотгорын уурхай гэдэг суурингаар дамжиж, бензин авч, дэлгүүрээр үйлчлүүлсэн. Тиймээс тус аймгийн ард иргэд болгоомжилж, өөрсдийгөө тусгаарлах нь зөв байх. Хэрэв халуурч, бие нь тавгүй болсон иргэд байвал Эрүүл мэндийн газрын 70453149 гэдэг утсаар холбогдох хэрэгтэй. 

Одоогоор тухайн иргэн жолооч, орчуулагчийн хамт дөрвүүлээ байгаа. Биеийн байдал нь хэвийн байгаа гэсэн мэдээлэл ирсэн” гэж хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com