Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“Бусдын нутаг дэвсгэрийг Орос эргүүлж өг”

Ц.Хас

Энэ бол Крымыг оросууд Украинаас булаан авахын өмнөхөн Америкийн “Salon” сонинд 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд бичиж байсан өгүүлэл. Энд дэлхий даяар нийт долоон бүс, газар нутгийг оросууд бусад улс орнуудаас авсан учраас эргүүлж өгөх хэрэгтэй хэмээн Америкийн сэтгүүлчид бичсэн байна. Зохиогчийн бичсэнээр бол Оросын эзэнт гүрэн цэцэглэж байхад, мөн бутарч байх үе, дэлхийн хоёрдугаар дайн, Зөвлөлт холбоот улс задрах үед Европын газар зүйн карт өөрчлөгдөн оросууд бусдын нутгийг булаасаар, өөртөө нэгтгэсээр байжээ. Эднийг өнөөгийн Владимир Путины өөртөө нэгтгэж байгаа газар нутагтай харьцуулбал харьцангуй их. Тэгээд ч В.Путин Крымыг булаан авахдаа “өмнө нь манай газар нутаг байсан”, бүх нийтийн санал асуулга гэсэн үгээр тайлбарлаж байна.
Өмнө нь өөр улс орны газар нутаг байсан ч өнөөдөр Оросын эзэмшилд байгаа долоон нутаг дэвсгэрийг америкийн сэтгүүлчид ингэж нэрлэжээ. Энд Курилын арлууд бол Японы эзэмшил, хятадуудын зээмшилд байсан Уссурын том арал, Карелийн мэдлийн Ивангород, Калининградыг нэрлэсэн байна. Мөн финүүдийн газар нутгаас Оросын эзэнт гүрэн тухайн үед эзлэн авсан, дэлхийн хоёрдугаар дайны үед Финлянд тусгаар тогтносон ч, Зөвлөлт холбоот улс тэр нутгийг хэвээр авч үлдсэн, финий улстөрчид өнөөдөр ч Карелийг эргүүлэн авах тухай ярьдаг гэж Америкийн сэтгүүлчид бичсэн байна.

1. Японы маргалддаг Курилын арлууд

Курилын арлууд нь Японы умард нутагт Зүүн өмнөд Оросыг тусгаарлаж оршдог. Бараг 150 жилийн өмнө Япон, Орос хоёр улс Курилын өмнөд дөрвөн арлыг Японы эзэмшил, түүнээс хойших нь Оросын нутаг хэмээн гэрээ байгуулсан байдаг. Гэтэл Дэлхийн хоёрдугаар дайны дараа Орос бүхий л арлуудыг өөрийн нутаг хэмээн зарласан. Токио болохоор энэ дөрвөн арлыг өөрийн газар нутаг гэж өнөө хүртэл мэдэгдсээр, манай умард нутаг, Москва үүнийг эргүүлж өгөх ёстой гэдэг ч ОХУ байнга татгалзсаар ирсэн. Хоёр улсын Засгийн газар удаа дараа энэ талаар хэлэлцээр хийж байгаа 60 жилийн хугацаанд ямар ч үр дүн гараагүй үргэлжилж байгаа юм.

2. Өмнө нь Хятадын мэдэлд байсан Уссурын том арал

Зүүн хойд Хятад, Дорнод Сибирийн хоорондох гол дээрх энэ арлын талыг оросууд эзэмшиж байсан ч 2008 онд үүнээс дөрвөн жилийн өмнө гарын үсэг зурсан хэлэлцээрийн хүрээнд талыг нь Хятадад шилжүүлэн өгсөн. Энэ хэлэлцээрийг хүртэл Орос Хятадуудын Heixiazi гэж нэрлэдэг энэ бүтэн арлыг бүү хэл зэргэлдээх Тарабаров буюу Yinong, жижиг арлуудыг ч Зөвлөлт холбоот улс 1929 онд эзлэн авсныг Хятад хууль бус гэж үзэн 1960-аад оноос эргүүлж авахаар ярьдаг болсон. Энэ асуудлыг эцэслэхэд хоёр талын түшмэлүүд бие биедээ талархал илэрхийлэн баяр хүргэж байсан ч хоёр талын үндсэрхэг үзэлтнүүд таатай хүлээн аваагүй юм.

3. Голын зүүн эргийн 64 тосгон өмнө нь Хятадынх байсан

Өнөөдөр Транс-Зее гэж нэрлэдэг энэ хэсгийг Оросын эзэнт гүрэн бас өөрийн болгосон. Зея голын зүүн эрэг буюу Оросын Благовещенск хотын эсрэг талд байрлах стратегийн чухал энэ байрлал эхлээд Хятадын нэг хэсэг байлаа. Цин гүрний дайны үеэр 1858 онд Оросын мэдэлд орсон ч эндхийн 64 тосгон нь 40 жилийн туршид Хятадын үндэсний үзэлтнүүд гадаад орны эсрэг бослого гаргах хүртэл Хятадын хамгаалалтад байсаар иржээ. Босогчид энэ орчимд Оросын хөлгүүд рүү дайрч оросын цэргийн эсрэг дайран эмх журам тогтоон босогчдыг живүүлсэн байна. Ингээд энэ нутаг дэвсгэр өнөө хүртэл Оросын захиргаанд байгаа юм.
Бээжин энэ талаар асуудал үүсгээгүй ч Тайвань дахь Хятадын бүгд найрамдах улс хэзээ ч үүнийг зөвшөөрөхгүй байсаар байгаа юм. Өнөөдөр ч гэсэн Тайваньд үйлдвэрлэсэн зарим газрын зураг дээр энэ хэсэг газрыг Хятадын газар нутаг гэж тэмдэглэсээр байдаг.

4. Өмнө нь Латвийн нутаг байсан Пыталовын район

Латви улс 1920 онд тусгаар тогтнолоо зарлах хүртэл өөрийн хил хязгаараа тогтооход зуу зуун жилд ихээхэн бэрхшээлтэй явсаар ирж. Харин 1920 онд хил тогтооход Латвийн дорнод хилийн дагуух оросууд латвийн талд үлдэж хоцорсон байна. Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт холбоот улс Латвийг эзлэхдээ энэ оршин суугчдыг ашиглан тухайн үедээ Латвийн Абрений районд байсан 400 хавтгай дөрвөлжин миль газрыг оршин суугчид нь бүгд оросууд хэмээн Зөвлөлт холбоот улсын мэдэлд авчихсан байна. Латви улс Зөвлөлт холбоот улсаас салан тусгаарлаж тусгаар тогтнолоо зарласны дараа энэ газар нутгийг эргүүлэн өгөхийг шаардахад Оросууд удаа дараа энэ бол Оросын Пыталовын районы нэг хэсэг хэмээн татгалзсаар ирсэн. Олон жилийн гомдол тэмцлийн дараа Латви аргагүй болж хилийн хэлэлцээрээ 2007 онд үзэглэсэн билээ.

5. Өмнө нь Эстонийн нутаг байсан Ивангород

Нарва голын хоёр эрэг дээр байсан Эстонийн Нарва хотоос өнөөгийн Ивангород 1945 онд тусгаарлагдаж Оросын мэдэлд шилжсэн байна. Ингээд Эстоний нэг хот байсан захиргааны нэг хоёр улсад хуваагдан энэ хооронд зорчиход гүүр төдийгүй хил нэвтрэх виз хэрэгтэй болох нь тэр. Уг нь Зөвлөлт холбоот улс дэлхийн хоёрдугаар дайны үед Нарва гол бол Эстони, Оросын хил гээд хотын наад талыг өөрийн мэдэлд авсан нь энэ. Эстони улс Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс гарсан цагаас эхлэн үүнийг залруулахыг шаардсаар байгаа ч оросууд хүлээн зөвшөөрөхгүй өнөө хүрч эцсийн эцэст Москва Таллин хоёр хэлэлцээр хийж гарын үсэг зурснаар голын наад хэсэг Ивангород Оросын мэдэлд үлдсэн байна.

6. Өмнө нь Финляндын мэдэлд байсан Карел

Нутгийнх нь баруун хойд буланд байдаг финийн тэр газар нутаг маш ашигтай байрлал гэдгийг оросууд хэдийнээс мэдэж байлаа. Оросын эзэнт гүрэн улмаар түүнийг эзлэн авч автономит болгон хөршийнхөө эсрэг завсрын бүс болгосон байна. Ингэж байтал Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж Финлянд тусгаар тогтносон ч Зөвлөлт холбоот улс өнөөх завсрын бүсийг эргүүлж өгсөнгүй. Харин ч Ленинградын эсрэг талд байх, Финляндын өмнөд хилийн зарим газрыг нэхэв. Финлянд мэдээж татгалзсан.
Ингээд 1939 онд Зөвлөлт холбоот улс Финляндад дайн зарлаж, финүүд хүчтэй эсэргүүцэн хэдэн зуун мянган хүний амь үрэгдсэн. Финлянд нэхсэн газар нутгийнх нь дөнгөж 10 хувийг өгөхөөр зөвшөөрсөн байна. Энэ нутгийн ихэнх хэсэгт финийн зүүн өмнөд нутгийн Karjala муж буюу Карелийн ихэнх хэсэг, финляндын хоёр дахь том хот Виипурийн хамт орж байгаа юм. Оросууд одоо энэ хотыг Выборг хэмээн нэрлэсэн. Нацистуудын ажиллагааны үеэр энэ нутгийг Финлянд хэсэгхэн зуур эзэмшилдээ авсан ч 1944 оноос Зөвлөлт холбоот улс хяналтдаа авчээ. Финлянд улс энэ газар нутгаа эргүүлэн авах найдлагаа бүр алдсан ч зарим улстөрч, хэсэг бүлэг идэвхтнүүд энэ асуудлыг сөхөн ярьсаар Карелийг эргүүлэн авна гэсэн яриа гаргасаар байдаг юм.

7. Өмнө нь Германы Дорнод Пруссын мэдэлд байсан Калининград

Калининград нь Оросын газар нутгаас бүр тусдаа, хуурай газраар холбогддоггүй, шинэхэн үеийн түүхэнд ч холбоогүй газар. Өнөөгийн Литва, Польш улсуудын дунд Балтийн тэнгисийн эрэг дээр оршдог, герман хэлтнүүд бүхий Кенигсберг хэмээх энэ боомт хэдэн зууны туршид герман соёл ноёрхож ирж. Дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнууд хэдэн өдрийн турш бөмбөгдөж байсан хот. Харин Зөвлөлт холбоот улс 1945 онд хотыг эзлэн дайны дараах хэлэлцээрээр хот болоод эргэн тойрных нутаг нь Зөвлөлт холбоот улсын мэдэлд үлдсэн байна.
Зөвлөлтийнхөн герман хэлтэй оршин суугчдыг яаралтай хөөн гаргаж оронд нь орос хэлтэй цагаачдыг суурьшуулан хотын нэрийг Зөвлөлтийн коммунист удирдагчдын нэг Калинины дурсгалд зориулан Калининград болгон өөрчилсөн байна. Зөвлөлт холбоот улс тарж бутрахад ч Оросын мэдэлд үлдэж Европын холбоотой хил залгах нутаг болж үлджээ. Сүүлийн жилүүдэд оросууд хотын барилгуудыг орос хэв загвараар өөрчилж байгаа ч германы жуулчид байнга ирж очин, олны дунд Герман улс алдагдсан хотоо эргүүлэн авах оронд нь Оросын өрийг цайруулах тухай яриа гарсаар байдаг байна. Гэлээ ч Калининград өнөөдөр Оросын мэдлийн “арал” хэвээр үлдсэн.

 Оросын булаан эзэлсэн газар нутгийн хамгийн сүүлийн жишээ бол Крым. Украин Зөвлөлт холбоот улсын нэг бүрэлдэхүүн бүгд найрамдах улс нь байх үед орос хэлтэн олноороо суурьшиж байсныг далимдуулан Оросын холбоот улс 2014 онд эндхийн ард иргэдийг турхиран бүх нийтийн санал асуулга гэгчийг зохион байгуулснаар Крым нь Оросын бүрэлдэхүүнд орох санал өгсөн. Оросын албаныхан энэ хойгийг угаасаа Оросын мэдлийн газар нутаг, Никита Хрущев нам төрийн тэргүүн байхдаа Зөвлөлт бүгд найрамдах Украины нутаг дэвсгэрт шилжүүлсэн хэмээн тайлбарладаг. Украин улс гурван Ерөнхийлөгчийн засаглал дамжин энэ хойгийг эргүүлэн авах тухай ярьсаар байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Энэ асуудал хэдийнээ эцэслэн шийдэгдсэн” гэдэг хариу өгдөг. Крымын хойгийг Орост нэгтгэхийн төлөө хүчин зүтгэсэн тэр үеийн улстөрч, албан тушаалтнууд, прокурор Поклонскаягаас эхлээд ОХУ-ын Төрийн Дум, сенатын гишүүн болж дэвшин Владимир Путины хайр хишгийг хүртээд байгаа билээ.
Оросын дараагийн хараандаа аваад байгаа газар нутаг бол Украины зүүн өмнөд нутгийн Донецк. Нүүрсээр баялаг энэ нутагт мөн л Зөвлөлт холбоот улсын үед орос иргэд олноор оршин сууж байсан нь оросуудын олз болж дотроос нь турхиран энд Донецкийн бүгд найрамдах улс, Луганскийн бүгд найрамдах улс гэгчийг орос иргэдээр өөрсдөөр нь тунхаглуулсан. Улмаар энэ шинэ “улсууд” Украинтай дайн зарлаж өнөө болтол зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр байна. Москва удаа дараа няцаасаар байгаа ч энэ улсуудын талд оросын сайн дурынхан төдийгүй зэвсэгт хүчин байлдаж хүн хүч, зэвсэг техник, цэргийн мэргэжилтнүүдээр тусалсаар байгааг олон улсын хэвлэлүүд төдийгүй улстөрчид баримт сэлтээр баталгаажуулан зарласаар байгаа. Тулалдааны талбараас ч оросын цэрэг дайчид украины талд олзлогдон үүнийгээ хүлээн зөвшөөрсөн нь хэвлэлээр тарсаар байна. Юутай ч нүүрс, ашигт малтмал элбэгтэй энэ газар нутаг ОХУ-ын, В.Путины сонирхлыг татсаар байгаа нь нууц биш.

Эх сурвалж
https://www.liveinternet.ru/
users/1600703/rubric/2646916/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com