Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Тэнгэрийн зам 1 км замыг 60 сая ам.доллароор барина

Ц.ХАС

 Нийслэлийн эрх баригчид Францын зээлийн 800 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр “Тэнгэрийн зам” барихаар ярьж эхэлсэн нь олон түмний зүгээс шүүмжлэл дагуулаад эхэллээ. Үнэхээр олон түмэнд хэрэгтэй, ашигтай зүйлийг хамгийн хямд зардлаар богино хугацаанд бариад энэ нь үр дүнгээ өгөөд эхэлбэл зөрүүдлэн мугуйдалж, шүүмжлэх хэрэг юун.

 Гэхдээ л нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулна гэж ярьж байгаа нь зүй боловч өнөө маргаашгүй суудлаасаа ховхрох гэж байгаа энэ хүмүүс хэзээ энэ замаа барьж ашиглалтад оруулах, ингэснээр авто машинтай хүмүүс машинаа гараашид тавиад юм уу, худалдчихаад энэ замаар нь зорчиж ажил амьдралаа зохицуулан замын түгжрэл хэдэн хувиар буурч, авто замуудын нэвтрэх чадвар яаж дээшлэх талаар эрх баригчид ямар ч мэдээлэл өгөхгүй байгаагаас үзэхэд тэдэнд ийм тооцоо судалгаа байхгүй бололтой. Сард, жилд хэдэн хүн зорчих, хэдий хугацаанд хэдий өртөг зардлаа нөхөх, тэр францын өрийг яаж дарах тухай бол манай хотын удирдлагуудад “А” ч үгүй байгаа юм байна.
С.Амарсайхан дарга, түүний албатуудын хэлж байгаа хоёрхон үг нь ердөө л хаанаас хаа хүртэл хэдэн км ийм татлагат зам тавих, үүндээ хэдий хөрөнгө зарцуулах тухай л байна.
Юутай ч тэд 13 км ийм замыг 800 сая ам.доллароор барих юм гэнэ.
Ихэвчлэн уулын цанын баазууд, амралт аяллын газрууд, далай юм уу, уулархаг газар луу ийм татлагат зам, тээврийн хэрэгсэл ашигладаг ч хотын тээвэрт, гэхдээ арлаас арлын хооронд усан дээгүүр голдуу тавьдаг энэ тээврийн хэрэгсэл манайд ашигтай юу, өөрийн өртөг нь ямар байдаг талаар энд тэндээс хайж сурагласан минь энэ.
Татлагат энэ тээврийн хэрэгслийг хотын нийтийн тээвэрт ашигласан нь бас байна аа. Гэхдээ голдуу гол мөрөн, далай давуулан гүүрийн хэлбэрээр, эсвэл өндөр уулан дахь хотод ашигласан нь байдаг юм байна.
Ийм замыг оросын Нижегород хотод, Нью-Йорк хотод Рузвельт арал руу, Портлендад Aerial Tram, Сингапурт Cable Car, Хонконгод мөн л далай дээгүүр Ngong Ping Skyrail, Медельинд Metrocable, Венесуэлийн нийслэл Каракаст уулархаг дүүргүүд рүүгээ Metrocable, Лондонд Темза мөрний дээгүүр Air Line гээд тавьсан байх жишээтэй. Энд дурдсанаас үзэхэд ийм татлагат тээврийн хэрэгслийг ихэвчлэн өндөр уулын бүсэд уул руу өгсөх, хавцал дээгүүр, гол мөрөн, далайн усан дээгүүр, өөрөөр хэлбэл газрын тээвэр явж зорчиход төвөгтэй газруудад тавьдаг юм байна.

Ийм зам ямар өртгөөр босдог
юм бол

 Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан Армян улсад 2010 онд “Татевын далавч” нэртэй татлагат зам барьж ашиглалтад оруулж.
Эртний түүхт Армян улс үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалаараа алдартай. Хаана л бол хаана хуучны сүм, хэрэм цайз. Энэ бүхнийг нь үзэх гэсэн газар газрын аялагч жуулчдын хөл тасрахгүй. Хамгийн их бэрхшээлтэй нь Армян улс уулархаг нутагт байдгаас энэ бүхэн рүү очиход нэн бэрхшээлтэй.
Ийм болохоор аялагч жуулчдын хамгийн их сонирхож очдог Татевийн сүм рүү чиглэсэн замыг хялбар болгохын тулд “Татевын далавч” нэртэй , манай эрх баригчдын хэлдгээр “Тэнгэрийн зам” хэмээх татлагат замын төсөл хэрэгжүүлж.
Энэ зам нийслэл Ереванаас 170 км-ийн зайд армяны Сюник мужид Ализор тосгоноос Воротан голын хавцал дээгүүр явж Татевын сүм хүрдэг. Урт нь 5752 метр. Яг хавцал дээгүүр гарах үеэрээ 320 метрийн өндөрт явдаг.

Армяны “Татевын далавч” ямар өртгөөр боссон бэ.....

 Хамгийн сонирхолтой асуулт бол ийм татлагат зам ямар өртгөөр боссон болоо гэдэг. Манай нийслэлийн эрх баригчид бол 13 км ийм замыг 800 сая ам.доллароор барина гээд байгаа. Нэг км-ийг нь 61.5 сая ам.доллароор барина гэсэн үг.
Тэгвэл армяны “Татевын далавч” гэдэг гиннесийн номд орсон 5752 метр урт энэ гайхамшигт татлагат замыг Австри-Швейцарийн Doppelmayr/Garaventa компани нийтдээ 22,8 сая ам.доллароор барьж ашиглалтад өгчээ.
Гэхдээ зөвхөн татлагат замыг барихад 16 сая ам.доллар зарцуулсан байна. Бусад нэг сая ам.доллароор жуулчдад үйлчлэх “Татеватун” зоогийн газар барьж, 1.5 сая доллароор дэд бүтэц, 670 мянган долларыг орчны тохижилт, мод бут тарихад зориулсан гэнэ.
Тэгэхээр одоо тоо бодъё. Нийт замын урт нь 5752 метр гэхээр 5.7 км гэсэн үг. Зөвхөн зам барихад 16 сая доллар зарцуулсан юм чинь. Хувааж үзвэл нэг км замыг 2.8 сая ам.доллароор босгосон байна. Дахин хэлье. Нэг км ийм татлагат зам 2.8 сая доллароор босдог байх нь.

Манайд ямар өртгөөр босгох гээд байгаа юм

 Манай нийслэлийн эрх баригчид 13 км замаа нийт 800 сая ам.долларын хөрөнгөөр буюу нэг км-ийг нь 61.5 сая доллароор буюу армяны энэ татлагат замаас 21.9 дахин их өртгөөр барих гээд байгаа юм байна. Энд мэдээж армянчууд шиг зоогийн газар барьж, мод зүлэг тарихгүй, ямар нэг шинэ дэд бүтэц байгуулахгүй.....Байгуулъя ч гэсэн тэр бүх талбайг нь Улаанбаатар хотын мэр асан М.Энхболдоос эхлүүлээд үе үеийн МАН-ын эрх баригчид худалдаад идчихсэн.
Тэгэхээр нэг км ийм татлагат зам 2.8 сая, за 3.0 сая доллароор босдог гэж үзвэл манай нийслэлийн эрх баригчдын яриад байгаа 13 км, тэгэхээр “Тэнгэрийн зам”-ыг сайндаа л 40, за бүр үсрээд 50 сая ам.доллароор босгож болох нь.
Гэхдээ бас армяны энэ зам дундаа өртөө зогсоолгүйг бас тооцох нь зүйтэй. Манай С.Амарсайхан тэргүүтэй ухаантнуудын “Тэнгэрийн зам” мэдээж дундаа өртөө зогсоолтой зорчигчид бууж суудаг байх нь мэдээж. Түүнд мэдээж зохих хэмжээний хөрөнгө орно. Нэгэнт л нийтийн тээвэр юм чинь зорчигчдын кабин л нэлээн олон байж таарна.
За ингээд бодит үнэлгээ гаргаад ирэхээр хотын удирдагчид, барьж байгуулах компани, зуучлагч гээд хэсэг хүн дундаас нь идэж завшихгүй яаж зүгээр өнгөрөх вэ. Энэ бүхнийг тооцоход энэ 13 км замыг үсрээд 50, бүр 60 сая ам.доллароор барьчих боломжтой юм байна.

Эцэст өгүүлэх нь буюу хардлага

 Гэтэл нэг км-ийг нь 61.5 сая доллароор барина гэдэг юу вэ....Биднийгээ арай л юу ч мэдэхгүй, мулгуу тэнэг гэж бодоод байгаа юм биш биз гэсэн хар төрөх юун.
Ингээд бодохоор энэ эрх баригчид С.Амарсайхан тэргүүтэй нөхөд нийслэлийн иргэдийг тэнгэрийн диваажинд хүргэнэ хэмээн цонхны цаанаас чихэр долоолгож байгаад францын тэр зээлээр сонгуулиа санхүүжүүлчих гэж байгаа юм биш байгаа гэсэн хардлага төрж байна.
Үүний өмнө Нийслэлийн Засаг дарга Су.Батболд байхад түүний орлогч дарга байсан н.Баярхүү гэгч энэ өндөр албан тушаалд очсоныхоо дараа хотын нийтийн тээврийн автобусуудыг замын голоор явуулдаг болгож, зам дээгүүр гүүрэн гарц гаргаад түүгээр зорчигчид нь очиж суудаг болно гэсэн үлгэр ярьж байгаад хэрэгжүүлсэн ч юмгүй сураг алдарсан.
Түүн лүгээ нийслэлийн замын түгжрэлийг бууруулна гэсэн сайхан юм ярьж байгаад биднийг харанхуй бүдүүлэг гэж бодон тэн бангүй хөрөнгө мөнгө ярьж байгаад францын 800 сая ам.доллароор УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулиа хийчих гэж байгаа бололтой.
Армяны дээрх “Татевын далавч” татлагат замыг австри-швейцарийн тэр компани 10 сарын хугацаанд барьж 2010 оны аравдугаар сард ашиглалтад оруулсан гэдэг.
Манай нийслэлийн эрх баригчид энэ алдарт “Тэнгэрийн зам”-аа хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулах тухай нэг ч үг дуугарахгүй л байна. Тэгэхээр өмнө дурдсанчлан замын урт, зарцуулах хөрөнгө гэсэн хоёрхон зүйл ярьсаар байгаад бидний тархийг эргүүлэн энэ их хөрөнгө ард түмний аманд ч үгүй, хамарт ч үгүй замхруулчих л гээд байх шиг санагдана.

Эрх баригчид 800 сая ам.долларын “найрнаасаа”
булзаж эхэллээ

Нийслэлийн эрх баригчдын бараг тэрбус шахам долларын зээлээр барина гээд байгаа энэ “Тэнгэрийн зам”-ын талаар иргэд ингэж үзэл бодлоо илэрхийлж байна.

Алтангэрэл Жаргал:
-МАН 800 сая ам.доллараар 13 км “Тэнгэрийн зам” барина гэнэ. Тэгэхээр нэг км зам нь 61.5 сая ам.доллар буюу 170 тэрбум төгрөгөөр босох нь. Энэ замаар хүн зорчоод өртгөө нөхлөө юу? Нэг км хатуу хучилттай замыг өнөөдөр 1.2 тэрбум төгрөг буюу 0.45 сая амдоллараар барьдаг.
АН 2012-2016 хооронд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар 3387 км хатуу хучилттай зам тавьж, 80 мянган айлын орон сууцны дэд бүтэц, Амгалан дулааны цахилгаан станцыг барьж, 1000 гаруй компанид хүү багатай урт хугацаатай зээл өгчээ. Монгол Улс 1921-2012 оны хооронд 2900 километр хатуу хучилттай зам тавьсан бол 2012-2015 онд түүнээс илүү километр хатуу хучилттай зам барьж ашиглалтад оруулсан.

Saran saran:
-Манайхан шооч муу золигнууд шүү. Тэнгэрийн замын зорчигчид Агаарын тээврийнхэнтэй мөргөлдөх вий гэхээс л айж байна гэнэ.

Buyanbadrakh Maadai:
-Энэ саадуудаас салах хугацаа ойртоод байдаг наана нь улсаа самарчих гээд байх юм....

Bayanmandakh Sanjaa:
-Амьдралгүй юм ярьдаг авилгачдыг төрөөс зайлуулж,ахиж бүү сонго! Сонговол улс өрөнд орж, сүйрнэ!!!

Jargal Dorj:
-Юуны түрүүнд өрөө төлөө. Тусгаар тогтнолоо алдмааргүй байна гэжээ. Мөн зарим нь “Тэнгэрлэг монголчууд тэнгэрт ч түгжирнэ. Тэнгэрээр дүүлэх мөрөөдлөө "түр" хаяад 800 сая ам.доллараараа газар дээрх дэд бүтцээ хөгжүүлэх ёстой. Ядаж л үерийн устай холилдож ил урсдаг жорлонгоо засая. Нийтийн тээврээ төвхнүүл” хэмээн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Мөн “800 сая ам.доллараар 13 км дүүжин замтай болох уу, эсвэл 50 мянган айлын орон сууц барих уу” гэсэн хэлэлцүүлэг ч цахим орчинд өрнөв. Үүнд оролцсон иргэдийн дийлэнх нь “орон сууц” гэсэн хариулт өгсөн байна. Иймд иргэдийн энэ эсэргүүцлээс айсан эрх баригчид “Засгийн газар Тэнгэрийн зам төслийг дэмжээгүй. Зүгээр л компанийн төслийг танилцуулсан юм” гэсэн мэдээлэл цацаж сурсан зангаараа хэлсэн үгнээсээ булзаж эхлээд байна. өөрөөр хэлбэл 800 сая ам.долларын “найрын ширээгээ” түрдээ хойш нь тавих бололтой. Энэ төслийг хотын мэр С.Амарсайханы компани хэрэгжүүлэхээр санаачилсан гэдэг мэдээлэл бий. Тэгэхээр хотын мэр хувийн компанийнхаа өртөгөө нөхөж чадахгүй хаягдсан төслийг төрд шахах гэсэн оролдлого байх нь гэж хардах өнцөг гарч ирж байгаа юм. Монгол Улс ирэх онд нэг тэрбум гаруй ам.долларын гадаад өр төлнө. Төрд, тэр дундаа ЗТХ-ийн сайдын халаасанд байгаа л юм байна гэхэд хилсдэхгүй нь. Мөн 800 сая ам.доллараар авто замаа засаад, нийтийн тээврийн асуудлаа цэгцэлбэл үр ашигаа хурдан өгнө гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Энэ бүгдээс харвал өнөөгийн эрх баригч МАН хий хоосон сүржигнэдэг, попордог, ажил хийж буй дүр эсгэдэг, хэлсэн ярьсан асуудал нь буруу тийш эргэвэл булзадаг, эргэж бухдаг болох нь улам бүр тодорч байна.

 

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com