Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Бизнес эрхлэгчдийн орлого 30 хувь, түүнээс ч илүү буурна

 ДЭМБ-ын зүгээс шинэ төрлийн коронавирусийн халдварыг Цар тахлын хэмжээнд хүрсэн гэдгийг энэ сарын 11-нд албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг хамарсан энэхүү тахлын улмаас олон улс эдийн засаг хүндхэн нөхцөл байдалтай нүүр тулж байгаа талаар олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагууд хэдийнэ мэдээлээд эхэлсэн.
Манай улсад шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдэж, хөл хорионы дэглэмийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл сунгаж, 4850 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа билээ. Эдгээр өдрүүдэд жижиг, дунд бизнес эрхлэгчид, хувиараа худалдаа наймаа эрхэлдэг иргэдийн аж амьдрал ямар байгааг сурвалжлахыг зорилоо.
Дэнжийн мянгын Нарантуул-2 худалдаа үйлчилгээний төвд хүүхдийн бэлэн хувцас болон дотуур хувцасны худалдаа эрхлээд жил гаруй болж байгаа талаараа иргэн Д.Долгорсүрэн хэлж байна. Анх бизнесээ эхлүүлэхийн тулд хашаа байшингаа банканд 10 сая төгрөгөөр тавьсан гэнэ.

 Мөн сардаа банкны төлөлтөд 450 мянган төгрөг төлдөг байна. Бизнесээ анх эхлүүлэхэд үйлчлүүлэгчид бага байсан тул энхний хоёр сарын түрээс болон банкны мөнгөө хүнээс зээлж төлсөн бол гуравдугаар сараас нь ямартай ч ашгаараа түрээс болон банкны мөнгөө хийж эхэлжээ.
Ингээд коронавирус гарахаас өмнө удахгүй цагаан сарын баяр болох юм чинь гээд бараагаа ахиухан татахын тулд найзаасаа хоёр сая төгрөг зээлээд ахиухан бараа татаад ирсэн аж. Гэтэл удаа ч үгүй коронавирустэй холбоотойгоор цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх талаар Засгийн газрын шийдвэр гарсан цагаас түүний барааны гүйлгээ муудаж сарын төлбөрүүдээ хийхэд хэцүүхэн болсон гэв. Тэднийх ам бүл зургуулаа бөгөөд 4-17 насны дөрвөн хүүхэдтэй. Худалдаа наймаа хийхэд хүн бүл хэрэгтэй учраас нөхрөө хамгаалагчийн ажлаас нь гаргаж өөртөө туслуулдаг болсон байна. Гэтэл тэдний амьжиргааны эх үүсвэр болсон наймаа нь орлогогүй болсон учраас арга буюу нөхрийгөө хамгаалалтын ажилд оруулаад тав хонож байгаагаа хэлэв. “Цагаан сартай холбоотой хөл хорио тавигдсаны дараа хэсэг хугацаанд орлого муутай байсан. Тэглээ гээд лангуугаа ажиллуулж банкны зээл, түрээсээ төлөх ёстой учраас өдөр бүхэн очдог байлаа. Гэтэл одоо бүр үйл ажиллаагааг маань зогсоочихлоо. Даваа гарагт нээх эсэх нь тодорхой бус байна. Дахиад сунгачихвал бид өрийн дарамтнаас гарах боломжгүй болох нь. Иргэдийн гар дээр ч бэлэн мөнгө алга. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд амарчихсан байгаа болохоор тэр болгон эцэг эхчүүд хүүхдүүддээ шинэ хувцас авахгүй байна. Ингээд бараг үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Хамгийн гол нь банкны мөнгөө яаж хийх вэ гэдэг толгойны өвчин болоод байна. Мөнгөө хийхгүй бол барьцаанд тавьсан хашаа байшингаа хураалгах эрсдэлтэй. Энэ хэцүү цаг үед орох оронгүй болчихвол дөрвөн хүүхдээ дагуулаад хаачих билээ. Тиймээс ядахдаа төр засгаас банкны төлөлтийг эдийн засаг сэргэх хүртэл хэдэн сар ч болов хойшлуулах тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол жирийн иргэд бидний амьдрал, эдийн засаг хүндхэн нөхцөлд орох нь хэмээн ярьсан юм. Тийм дээ. Өнөөдөр иргэн Д.Долгорсүрэнгийн гэр бүл шиг хүндхэн нөхцөлд өрхийн амьжиргаагаа хэрхэн залгуулж, өрийн дарамтнаас хэрхэн гарах талаар олон мянган иргэн сэтгэлээ чилээж яваа. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор хэнийг ч буруутгах аргагүй боловч аль болох хамтдаа хохирол багатай даван туулахын тулд улс орноос авч хэрэгжүүлэх зөв шийдвэр, дэмжлэг иргэдэд хэрэгтэй байгаа талаар ярьж байна. Дараагийн нэг бизнес эрхлэгч бол Дарь-Эхийн шинэ буудал дээр зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Х.Хүрэлсүхийнх юм. Дэлгүүр нь хэдийгээр архи пиво худалдаалдаггүй жижигхэн боловч ам бүл тавуулаа амьдардаг тус гэр бүлийнхний амьжиргааг залгуулчихдаг байсан талаар гэрийн эзэн ярьж байна. Тэд 30 орчим насны залуу гэр бүл. Түүний эхнэрийг Н.Бадамсүрэн гэдэг бөгөөд бага насны гурван хүүхдээ асрахын хажуугаар нөхөртөө тусалдаг байна. Тэд байшингийнхаа нэг хэсгийг дэлгүүр болгосон бөгөөд цаад хэсэгтээ өөрсдөө амьдардаг. Хэдийгээр дэлгүүр нь том биш боловч ойр хавийнхаа өрхийн хүнсний болон ахуйн хэрэглээг хангадаг байжээ. Гэтэл коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор хүнснээс бусад бараа үйлчилгээ үзүүлдэг иргэдийн худалдаа үйлчилгээг зогсоосон болохоор дэлгүүрийн бараагаа нэмж татах боломжгүй болсон гэдгийг хэлж байна. Мөн цагаан сарын үеэр иргэд боов, буузаа ахиухан хийчихдэг болохоор нэг хэсэгтээ өдөр тутам хэрэглэдэг талх,гурилын борлуулалт муу байсан гэв. Харин дахин хориг тавихаас хэд хоногийн өмнө борлуулалт сайжирч байсан боловч эргээд муу болсныг хэлж байна. Учир нь иргэд дахин гурил будаа, есийн тос гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлснөөс болсон байх гэж байв. Өмнө нь тус дэлгүүрийн өдрийн орлого 500 орчим мянган төгрөг байсан бол одоо 150-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна гэсэн юм. Иргэд өдөрт шаардлагатай гэсэн хүнсний бүтээгдэхүүнээ худалдаж авдаг болсон нь анзаарагдаж байгаа бөгөөд чихэр, жимс, компот гэх мэт элдэв барааны гүйлгээ муудсаныг хэлж байна. Цаашид ч иргэдийн худалдан авах чадвар муудах төлөвтэй байгааг хэлж байна. Тус дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэд үнэн учраа хэлээд өр зээл тавих, эргүүлж өгөх явдал байдаг боловч сүүлийн үед зээл авах хүсэлтэй иргэд их болсноос иргэдийн эдийн засаг хүнд байгаа нь харагдаж байна гэсэн юм. Үнэхээр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд гуйгаад орж ирсэн хүмүүст үгүй гэж хэлж чадахгүй юм. Тэгэхдээ хүн бүрт зээл өгөөд байвал өөрсдөө эргэлтийн мөнгөгүй болчих гээд хэцүүхэн байгаа талаараа учирлав. Одоогоор тэдний өрийн дэвтэрт 800 орчим мянган төгрөгийн авлага бүртгэлтэй байгаа бөгөөд зарим иргэд өр тавьчхаад ор сураггүй алга болчихдог бол зарим нь хэлсэн хугацаандаа оруулаад ирчихдэг гэдгийг хэлж байна. Үнэхээр цалин мөнгө нь цагтаа буувал хэлсэн хугацаандаа оруулаад ирдэг. Харин цалин нь хойшлоод байвал манайд өгөх төлбөр нь ч давхар хойшилдог гэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байхад Монгол Улсын Засгийн газрын зүгээс эдийн засаг, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн арга хэмжээ авахаа зарлаад байгаа ч одоогоор бидэн шиг жирийн ард иргэдийн бизнес эрхлэх орчин сайжирч хөрсөн дээр буух эсэхэд эргэлзэж байгаа талаар хэлсэн.


 Түүний ярианаас гэр хорооллын иргэдийн аж амьдрал одоогоор хэцүүхэн байгаа нь тодорхой харагдаж байсан. Хэрвээ коронавирусийн нөхцөл байдал цаашид хүндэрч, хөл хорио дөрөв болон тавдугаар сар хүртэл үргэлжилбэл манай улсын дундаж давахрга сөхөрч унах дээрээ тулаад байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бизнес эрхлэгчдийн дунд 14 хоногийн өмнө нэгэн судалгаа явуулсныг энд онцлохыг хүсч байна.Тус судалгаанд 1100 аж ахуйн нэгжийг хамруулсан байна. Судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь Улаанбаатар хот, 33 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байна.
Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хөл хорио нь судалгаанд хамрагдсан ААН-ын 57.4 хувьд нь маш их, 32 хувь нь дунд зэргийн нөлөө үзүүлсэн гэсэн бол,8.3 хувь одоогоор хэлэхэд эрт байна, 2.2 хувь нь нөлөөлөөгүй хэмээн хариулсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг салбараар нь авч үзвэл боловсрол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, үйлчилгээ, барилгын салбарын бизнес эрхлэгчдэд хамгийн их нөлөөтэй гэж үзжээ. Харин тээвэр, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгчдийн 69 хувь нь тэдний бизнест нөлөөлсөн гэж хариулжээ. Харин нийт дүнгээр нь харвал бүх салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд 65 хувиас
дээш дүнгээр нөлөө үзүүлжээ.
 Мөн судалгаагаар таны бизнест яг ямар чиглэлээр сөрөг нөлөө үзүүлсэн талаар асуухад судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 57.7 хувь нь бараа үйлчилгээний эрэлт буурсан буюу худалдан авалт буурсан, 40 хувь нь тээвэр ложистик доголдсоноос бараа үйлчилгээг хугацаанд нь нийлүүлж чадахгүй болсон, 14 хувь нь бизнес хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхойгүй байдал бий болсон, 8.8 хувь нь түүхий эдийн нийлүүлэлт тасалдсанаас үйлдвэрлэл доголдсон гэсэн хариулт өгсөн байна. Мөн 14 хувь нь бэлэн мөнгөний эрэлтийн хөрөнгө хомсодсон гэсэн бол дөрвөн хувь нь ажилтнуудаа түр болон бүрмөсөн ажлаас нь чөлөөлсөн гэж хариулсан байна.
 Мөн коронавирусээс сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилийн тухайн компанийн орлогод хэрхэн нөлөөлж байгаа талаар асуухад 46.4 хувь нь “орлого 30 ба түүнээс дээш хэмжээгээр буурна”, 23.5 хувь нь одоо хэлэхэд эрт байна, 21 хувь нь орлого 10-30 хувиар буурна, 6.3 хувь 10 хувь хүртэл хэмжээгээр буурна гэж үзсэн бол дөнгөж гурван хувь нь нөлөөгүй байна гэжээ. Орлогын нөлөөг салбараар тодруулан авч үзвэл аялал жуулчлал, боловсрол, тээвэр, үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, худалдаа, хүнсний үйлдвэрлэлүүдийн салбарын бизнес эрхлэгчдийн 55 хувь нь орлогын хэмжээ 30 хувь ба түүнээс дээш хэмжээгээр буурна гэж үзсэн байна. Бизнес эрхлэгчдэд үүсээд буй хүндрэлийн талаар тодруулад судалгаанд оролцогсдын 66 хувь нь зээлийн эргэн төлөлт, зээлийн хугацаа, зээлийн хүү нь хамгийн их хүндрэлийг бий болгож байна гэж хариулжээ. Мөн 22 хувь нь түрээсийн төлбөр,
 Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулан асуухад судалгаанд оролцогсодын 42.6 хувь нь түрээсийн төлбөр бууруулах зэрэг үйл ажиллагааны зардал бууруулах арга хэмжээ, 36.3 хувь хувь нь ААН-ын татвар, НДШ-ыг хойшлуулах, 20.3 хувь нь хориг цуцлагдсаны дараа бизнесийг сэргээж хэвийн үйл ажиллагаа явуулахад нэгдсэн зохицуулалтаар ханган төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ипотекийн зээлийг 3-6 сарын хугацаанд түр зогоох эргэлзэ нөлөөлөл хамгийн их байна гэж хариулжээ.
 Мөн 14.8 хувь нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад тодорхойгүй байдал үүссэн, 14.5 хувь нь бэлэн мөнгөний хомсдолд орсон зэрэг санхүүжилттэй холбогдох нөлөөтэй байгааг дурджээ. Иймээс цаашид бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, өнөөдөр байгаа ажлын байраа хамгаалж үлдэхийн тулд Засгийн газраас зоримог алхам авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com