Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
"Цар тахал яах вэ, цаана чинь сонгууль" гэнэ

"Булган сүүл"-гүй францад талархах шалтгаан

 

 Анхдагч гэдгээрээ бахархдаг булганчууд энэ удаа коронавирусийн халдвар тээгч францад атаархахгүй нь лав. Бас мөнөөх франц эр “булган сүүл” чирээгүй нь бидний зол. Тэр бас “туршилтын туулай” болсон. Эмч нарт монголчууд коронавирусийг эмчилж чадна гэдгээ харуулах боломж олдлоо. Вирус судлаачид маань ч коронавирусийг “амьд”-аар нь хараа биз. Дараагийн халдвар тээгчид илрэхэд монголчууд цочирдох нь гайгүй байлгүй дээ. Аав, ээжийнхээ үглэхийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлдэг хүүхдүүд шиг л манайхан Эрүүл мэндийн яамныхны өдөр бүр “Маскаа зүү, гараа угаа, гадаадаас ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарла” гэдэг зөвлөгөөнөөс дөжирч орхисон байлаа. Харин эхний тохиолдол биднийг “сэрээв”. Мах, гурил, будаа хямралын үеийн бестселлер хүнс болох нь аанай л батлагдаж, бидний цочирдлыг илтгэв. Мөнөөх францын явсан маршрут, уулзсан хүний тоо, орсон гарсан газрын мэдээлэл нэг нь нийтэд хэр их гай дагуулж болохыг мэдрүүллээ.

Асуудал хариуцсан албаныхан бидний найдсан шиг “бэхлэлт” байгуулж чадаагүйг тэр л монголчуудад “илчилсэн”. Гадаадаас ирж байгаа хүмүүсийг 14 хоногийн турш хөл хорионд оруулдаг хэмээн найдаж байтал халдвар гарсан орнуудаас ирсэн хүмүүсийг “өөрийгөө тусгаарлахыг” зөвлөөд тааваар нь явуулдаг болж таарав. Өөрийгөө тусгаарлах зөвлөмжийг биелүүлэх эсэхийг тухайн хүний ухамсарт даатгаж.
БНХАУ-ын халдвар судлаачид “Covid-19” нь 30 минут хүртэл хугацаанд 4.5 метр зайд агаарт тархах боломжтойг тогтоожээ. Уг вирус цельсийн 37 хэмийн орчинд шил, бөс даавуу, төмөр, хуванцар, цаасан гадаргуу дээр 2-3 хоног амьдрах боломжтой байна. Мөн хүний биеэс ялгарч буй шингэн болон өтгөнд тав хүртэл хоног амьдрах чадвартайг судлаачид анхааруулсныг Тагнуулын ерөнхий газрын вэб сайтад сэрэмжлүүлсэн байна лээ.
Ийнхүү иргэдийн сонор сэрэмж дээшлэхтэй зэрэгцэн “Бурууд нүд хурц” болж байна. Нийтийн тээврийн автобусуудыг угааж ариутгаж байгаа гэх ч урьдын адил халтар харагдана. Супермаркетуудад хайрцагнаас нь гаргаж ил задгай тавьсан бялуунууд хаалт халхавчгүй дэлгээтэй хэвээр. Үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид энэ мэтийг тоохгүй бол худалдан авагчид шүлс үсэрсэн байх магадлалтай, шууд хэрэглэх хүнс худалдаж авахаас татгалзсан нь өлзийтэй. Дэлгүүр, үйлчилгээний газруудын бохир нийтийн жорлонгууд ч “айдас хүйдэс” төрүүлнэ. Нийтийн хоолны газрууд аяга таваг, ширээ сандлаа найдвартай угааж ариутгаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Иргэд ийнхүү өөрийгөө хамгаалах гэж хичээж байх зуур эрх баригчдын үг, үйлдэл эргэлзээ төрүүлж эхлэв.


Эрх баригчдыг цар тахал бус сонгууль айлгаж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкуудын захирлуудыг цуглуулж, хамтарч ажиллахыг хүссэн тухай бичлэг харлаа. “Та бүхэнд Засгийн газар, Ерөнхий сайд хүсэлт тавьж байгаа юм. Улс орны чинь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Коронавирус гээд асуудал үүслээ. Бизнесүүд чинь зогсч эхэллээ. Жижиг дунд үйлдвэрлэгчид, худалдаачид зогсч байна. Ийм үед та бүхэн нэг сэтгэл гарга аа. Зээл санхүүгийн дарамтаас бизнес эрхлэгчдээ аврахад туслаач ээ гэж хүсч байгаа юм. Надад хувийн өмчид халдах боломжгүй. Тийм учраас та бүхэнтэй ярьж хэлэлцэж, харилцан ойлголцож, ард иргэддээ туслаач, бизнес эрхлэгчдээ дэмжээч ээ. Нөхцөл байдлыг аль аль талдаа алдагдалгүй, бүгдээрээ эрсдэл багатай давж гарах шаардлага байна” хэмээн У.Хүрэлсүх учирлаж байх юм.
Сэтгэл нэхээд байгаа банкууд нь ч бас бизнесийн байгууллага гэдгийг Ерөнхий сайд умартсан бололтой. “200 мянган зээлдэгчийн асуудал яригдаж байгаа бол гурван сая хадгаламж эзэмшигчийн асуудал нөгөө талд нь хөндөгдөж байдаг” гэж Монголын банкуудын холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нэгэнтээ хэлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт Засгийн газар өч төчнөөн мөнгө зарцуулж байж мах, гурилын үнийг хэсэг барьсан шүү дээ. Угаас тооцоотой банкируудаас сэтгэл нэхээд нэмэргүй нь тодорхой. Эдийн засагч Б.Лакшми “Эрсдэлийг даван туулах цогц төлөвлөгөө хэрэгжүүлэхгүй бол хоцрох гээд байна” гэсэн. Ерөнхий сайд “уянгын халилтай” тууж явахыг бодоход МАНгарууд “байлдааны төлөвлөгөө” ч үгүй явсаар дуусах вий. Эдийн засагч Б.Дөлгөөн “Эдийн засгийн сэргэлтийг V хэлбэртэй буюу маш хурдан хугацаанд сэргэнэ гэсэн хүлээлт байсан. Европын холбоо, АНУ, Японыг харлаа. Эд илүү удаан хугацаанд сэргэх төлөв рүү бэлтгэл ажлаа хийж эхэллээ” гэж онцолсон. Харин манайхан байлдааны төлөвлөгөөгөө хэзээ бэлэн болгох вэ?
Сонгуулийн жилийн хөвсгөр төсвөө танахаар оролдоо ч үгүй Ерөнхий сайд бизнес эрхлэгчдэд дарамт үзүүлж, ачааг нь нэмэхээс цааргалсангүй.
Эмнэлгүүдийн ачаалалтай ажиллаж байгааг мэддэг хэрнээ тэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан, орчин үеийн стандарт хангасан Анагаахын их сургуулийн эмнэлгийн төсвийг танаж, ялгаварлан гадуурхав. Анагаахын сургалтын эмнэлэгт 17 тэрбумыг төсөвлөөгүй ч театр, музей барихад 40 тэрбумыг зарцуулахаар төсөвлөснийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Ардчиллаар овоглогдсон хүмүүс энэ эмнэлгийн ажлыг эхлүүлсэн хэмээн гадуурхав уу эсвэл зарим хүмүүсийн хардсан шиг үйл ажиллагааг нь гацааж байгаад хувьчлах далд санаархал байв уу.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Бусад орнуудын хувьд төсвийн бодлогодоо өөрчлөлт оруулаад, эдийн засгаа тэтгэх хэмжээгээр төсвийнхөө зардлыг нэмэх чиглэлийн бодлогуудыг авч эхэлж байна. Манайд бол зарим хүмүүс зардал хасах тухай ярьдаг. Үүнийг би Сангийн сайдын хувьд хэзээ ч хийхгүй” гээд “гүрийж” байгаа. Иргэдийнх нь амь нас, эрүүл мэнд, амь амьжиргааны асуудал яригдаж байхад эрх баригчид юуг танаж, юуг тэтгэхээ ч шийдэж чадахгүй байгаа нь эмгэнэлтэй.
Дарханы замаа барьж хүчрэхгүй байж, тэнгэрийн зам барина гэж иргэдээ гайхашруулав. Сонгууль хаяанд тулсан үед том бүтээн байгуулалт хийж дуусгах хугацаа байхгүй нь тодорхой. Тэнгэрийн зам нь сонгуулийн сурталчилгаа төдийхөн байх вий.
Сонгуулийн өмнө эрх баригчдын бас нэг анхаарал хандуулсан асуудал нь сөрөг хүчний лидерүүд, өндөр албан тушаал хашиж байсан хүмүүст хэрэг тохохоор зүтгэж байгаа явдал. Ах намууд хоёулаа адилхан хар хэрээ болчихвол боломж бий гэж найдсан бололтой. Ерөнхий сайд асан С.Баярын тодорхойлсончлон “дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт” гардуулах болжээ. ЖДҮ-чин, тендерчин эрх баригчдад тэдгээрийг нь саармагжуулах хэмжээний дуулиантай үлгэр хэрэгтэй болсон бололтой. Юутай ч эрх баригчдын алхмууд “Цар тахал яах вэ, цаана чинь сонгууль дөхлөө” гэж уншигдах боллоо.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com