Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хөвсгөл, Архангай, Завхан гэх зэрэг 10 гаруй аймагт хаваржилт хүндрээд байна

 Манай улсын найман  аймгийн 40 суманд цагаан зудын,  12 аймгийн 47 сум цагаанаар зудархуу байдалтай байгаа талаар  ХХААХҮЯ-наас мэдээлсэн. Оны эхэнд 30.8 сая хээлтэгч мал тоологдсон бөгөөд одоогийн байдлаар 209.5 мянган эх мал төллөж, төл бойжилт 98.3 хувьтай, төллөвөл зохих нийт малын 0.7 хувь  нь төллөсөн мэдээтэй байна.  Хөдөө орон нутагт хаваржилт ямар байгаа талаар аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нараас тодруулга авч сурвалжилга бэлдлээ. Ховд аймгийн ХАА-н газартай холбогдоход хаваржилт хэвийн хэмжээнд байгаа гэв. Баруун бүсийн төлөөлөл болсон Ховд аймгийн газрын дарга сумдад ажиллахаар гарах гэж байгаа тул нарийн тоо баримт нэгтгэж хэлэх боломжгүй байгаагаа дуулгасан юм. Хаваржилт хүндрэх төлөвтэй сумдаараа ажиллаж ирээд нарийн мэдээлэл өгч болно гэв. Хөдөө орон нутгийн ХАА-н газрын дарга нар зав зай муутай байгаа бололтой. Өмнөговь, Сүхбаатар аймгийн дарга нар мөн л сумдаар явж байгаа учраас холбогдох мэргэжилтнүүдээс нарийн мэдээлэл авахыг хүслээ. Ингээд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн хаваржилтын байдал ямар байгааг багцлан хүргэе. 

 Өмнөговь аймгийн 15 сумын 58 багт 6108 малчин өрхөд гурван сая толгой мал хаваржиж байна. Тус аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн байгаа гэнэ. Гуравдугаар сар гарсаар Булган, Сэврэй,  Даланзадгад, Ханхонгор сумдаар хоёр удаа бага зэргийн цас орж шуурчээ. Тус шуурганы улмаас уулаараа бага зэргийн цасан бүрхүүлтэй байгаа боловч ямар нэгэн байдлаар мал уруудсан, хаваржилт хүндэрсэн зүйл аймгийн хэмжээнд байхгүй аж. Энэ жил сая 169 мянга 537 хээлтэгч төллөхөөс энэ сарын 11-ний байдлаар нийт 33.635 хээлтэгч төллөжээ. Төллөсөн малын тоог нарийвчилбал, 1019 ингэ, 32 гүү, 111 үнээ, 18241 хонь, 14232 ямаа төллөсөн байна. Нийт 33 608 төл бойжиж, төлийн бойжилт 99.9 хувьтай бойжиж байгаа талаар хэлсэн юм. Одоогоор нийт төллөх хээлтэгчийн 2.9 хувь төллөжээ. Харин том малын зүй бус хорогдол нийт 570 бүртгэгдсэн байна. Аймгийн өвс тэжээлийн нөөцийн хувьд Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөцөд өвс тэжээлийг бүрдүүлснээс сумын малчин өрх, малын тоо, өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан 44.3 тонн эрдэс долооц, 600 боодол ногоон тэжээлийн үнийг 100 хувь, 99 тонн өвсийг 90 хувь, 20 тонн хивгэн тэжээлийг 50 хувь хямдруулан сумдад олгох ажлыг зохион байгуулж байгаа аж. Одоо аймгийн нөөцөд 70.7 тонн хорголжин тэжээлийн үлдэгдэлтэй байна.
Өмнөговь аймгийн худалдаанд байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нөөцөөс танилцуулбал, 2020 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар гурил 120 тонн, мах 77 тонн, төрөл бүрийн будаа 43.9 тонн гэх мэтчилэн өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний нөөц хангалттай сайн байгаа талаар албаныхан танилцуулав. Энэ сарын 18-ны өдрөөс нөөцийн мах худалдаалж эхэлсэн учраас цаашид тус аймагт хүнсний өргөн нэрийн бараа бүтээгдэхүүний хомсдол гарахгүй гэж тооцоолжээ. Харин отор нүүдлийн хувьд аймаг дотроо 209 өрхийн 70.9 мян толгой мал өөрийн аймгийн бусад сумдад оторлон өвөлжөөд хаваржиж байна. Хилийн зурваст 173 өрхийн 62.8 мян толгой мал, тусгай хамгаалалттай газар нутагт 616 өрхийн 260.8 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байгаа аж. Цаг хүнд байгаа Дундговь, Өвөрхангай, Баянхонгор аймгаас хил залгаа сумдын 135 өрхийн 118,3 мянган толгой мал отор нүүдлээр орж иржээ. Тухайлбал, Дундговь аймгаас 75 өрхийн 71536 толгой мал, Өвөрхангай аймгаас 41 өрхийн 38301 толгой мал, Баянхонгор аймгаас 19 өрхийн 8420 мал өвөл орж ирсэн өвөлжөөд хаваржиж байгаа гэнэ. Одоогоор гадны аймгаас орж ирсэн отор нүүдэл буцаагүй байгаа юм байна.
Харин бэлчээр усжуулалтын хувьд аймгийн 6108 малчин өрхийн гурван сая толгой мал 4934 бэлчээрийн худгаас ус ууж байгаа нь малын тоог хонин толгойд шилжүүлснээр нэг худгаас 800 – 2500 толгой мал услаж буй тооцоо гарчээ. Энэ нь нэг худгаас ус уух малын тоо тус аймагт 2-3 дахин хэтэрсэн үзүүлэлт гэнэ. Иймээс бэлчээрт инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах худгийг сонгох, худгийг өмчлөх, эзэмших, ашиглахад баримтлах аймгийн жишиг журам”-ыг аймгийн ИТХ-ын тогтоолоор батлуулан мөрдөж, худаг хариуцагч малчинтай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь худаг усны маргааныг зохицуулах нэг хэлбэр болжээ. Энэ жил аймгийн хэмжээнд шинээр 30 худаг гаргах, 30 худгийг сэргээн засварлах ажил хийх юм байна.

Сүхбаатар аймагт 73 мянган мал төллөөд байна

 Сүхбаатар аймгийн хэмжээнд 4856 малчин, 4670 мал бүхий өрх, 63 аж ахуй нэгж байгууллагад сая 682 мянга 489 толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Энэ жил өвөлжилт, хаваржилтын байдлыг аймгийн хэмжээнд сайн хангасаны хүчинд өвс тэжээлийн хомсдолд орсон өвөлжилт хүндэрсэн зүйл гараагүй хэмээв. Тус аймагт энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй дулаан өвөл болсон нь мал сүрэг өвлийг өнтэй давахад нөлөөлжээ. Гуравдугаар сарын 19-ний байдлаар 788 мянга 835 хээлтэгч мал төллөхөөс 73 мянга 56 мал төллөсөн гэв. Төллөсөн малын дүнг нарийвчилбал 238 гүү, 2867 үхэр, 39212 хонь, 30802 ямаа төллөж, нийт мал төллөлт аймгийн хэмжээнд 9.2 хувьтай байгаа бол төл бойжилт 99.7 хувьтай байгаа аж. Төлийн хорогдол 90, том малын зүй бус хорогдол 164 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс төл мал 1148, том мал 3905 толгойгоор тус тус буурсан үзүүлэлт гэнэ. Харин цаг агаарын хувьд ихэнх сумдад цас багатай энгэр тал газрын цас хайлснаас малын амны ус дутагдаж, малчид хаваржаандаа буужээ. Тус аймаг руу орж ирсэн отор нүүдлийн хувьд говийн болон баруун аймгуудад өнгөрсөн зун зуншилга тааруу, газрын гарц муу байсан зэргээс шалтгаалан Өвөрхангай,Төв, Завхан, Дундговь аймгаас Орхонтуул, Сайхан сумдын нутгийн урд хэсгээр нийт 13 мянга 57О орчим тоо толгой мал отроор өвөлжиж, хаваржсан гэдгийг тус аймгийн ХАА-н газрын дарга Б.Мөнхтөр хэллээ.


Хөвсгөлийн нутгаар 40-150 см цасан бүрхүүлтэй байна

 Хөвгөл аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, хаваржилт хүндэрсэн гэдгийг тус аймгийн ХАА-н газрын мэргэжилтэн хэлж байна. Тус аймгийн Цэцэрлэг, Галт, Жаргалант, Шинэ-Идэр сумдад аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг хаваржилт хүндэрсэн сумдын газар дээр нь нөхцөл байдлын судалгаа хийж маш их эрсдэлтэй буюу цагаан зудтай гэж тогтоожээ. Мөн Цагаан-Уул, Их-Уул, Төмөрбулаг, Тосонцэнгэл, Рашаант, Бүрэнтогтох, Тариалан сумдад зудархуу байна. Цагаан зудтай сумдад намраас хойш 16 удаагийн цас орж тал газраа 40-50 см, гуу жалга болон ууландаа 80-150см цастай байна. Намар эрт орсон цас бэлчээртэй хайлж мөсөрснөөс 3-5 см мөсөн бүрхүүл тогтжээ. Бэлчээрийн цас их тул зарим газраа мал бэлчээрлэх боломжгүй хашаатай байгаа талаар мэдээлэл өгч байна. 2020 оны гуравдугаар сарын 16-ны байдлаар 23 сум нэг тосгоны 5514 малчин өрхийн 140548 толгой мал хорогдсоноос адуу 4579, үхэр 9900, хонь 71774, ямаа 54295 толгой мал буюу оны эхний нийт малын 2.3 хувь хорогджээ. Хорогдсон малын үзүүлэлтийг сумдаар нь авч үзвэл, Жаргалант суманд таван багийн 1034 өрхийн 40398 толгой мал хорогдсоноос адуу 1983, үхэр 2681, хонь 22686, ямаа 13048 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 13,8 хувь хорогдсон байна. Тус сумын Цагаанбургас баг оны эхэнд 90499 толгой мал тооллогдсноос одоогийн байдлаар 24020 толгой мал хорогдож сумын нийт хорогдлын 59.5 хувь, аймгийн хорогдсон малын 18.7 хувийг эзэлж байна. Галт суманд таван багийн 957 өрхийн 22376 толгой мал хорогдсоноос адуу 949 толгой, үхэр 1647 толгой, хонь 10462, ямаа 9318 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 5,5 хувь хорогджээ. Шинэ-Идэр суманд дөрвөн багийн 320 өрхийн 21178 толгой мал хорогдсоноос адуу 657, үхэр 1787, хонь 13100, ямаа 5634 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 9.1 хувь хорогдсон аж. Цэцэрлэг суманд долоон багийн 487 өрхийн 19206 толгой мал хорогдсоноос адуу 289, үхэр 745, хонь 8162, ямаа 10010 толгой мал буюу сумын оны эхний нийт малын 6.2 хувь нь хорогджээ.
Аймгийн нөөцөөс нийт 85.8 тн өвс, 29.5 тн тэжээлийг сумдад дансны үнэ буюу боодол өвсийг 8500 төгрөг, нэг уут тэжээлийг 10500 төгрөгөөр тус тус олгосон бол улсын нөөцөөс нийт 600 тн өвс, 430 тн тэжээл олгожээ. Өвсийг үнэгүй, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлтэй үнээр олгож байгаа гэнэ. Мөн Улсын нөөцөөс 150 тн өвсийг татан авч байна. Аймгийн дүнгээр 23 сум нэг тосгоны 126 багийн нутагт 16913 малчин өрхийн 6040.4 мян толгой мал өвөлжиж байна. Үүнээс, тэмээ 2.4 мянган толгой, адуу 281.8 мянган толгой, үхэр 514.5 мянган толгой, хонь 2933 мянган толгой, ямаа 2306.7 мянган толгой байна.
Харин отор нүүдлийн хувьд Архангай, Төв, Баянхонгор, Хэнтий аймгийн нутагт Жаргалант, Рашаант, Галт, Шинэ-Идэр сумаас 55 өрхийн 126 малчин өрхийн 27.2 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байгаа аж. Отроор өвөлжиж, хаваржсан малын 6.9 мянган толгой нь бод, 20.3 мянган толгой бог мал байгаа гэв. Аймаг дотроо 12 сумын 227 өрхийн 743 малчид нийт 111.1 мянган толгой мал отроор өвөлжжээ. Тус аймагт хаваржилт хүндэрсэн учраас Ховд аймгаас 2000 боодол өвсийг татан авч хаваржилт хүндэрсэн Шинэ-Идэр, Жаргалант сумдад олгож байна. Мөн Төмөрбулаг сум, Ховд аймгаас 20 тн тэжээл, 800 боодол өвсийг татаж өвсийг 13000, тэжээлийг 16000 төгрөгөөр хөнгөлттэй үнээр олгож байгаа. Рашаант сум Дархан-Уул аймгийн салбар дахь УБ гурил ХК-аас 40 тн хивэг, Төв аймгийн Баянчандмань сумаас 50 тн бор будааг татаж авч Нутгийн зөвлөл нь тодорхой зардал гарган уут хивгийг 11000 төгрөгөөр, уут будааг 11000-16000 төгрөгөөр олгож байгаа бол тус сумын “Улаан-Од” ХХК Сэлэнгэ аймгаас 10тн тэжээлийг татаж малчиддаа үнэгүй олгоод байна. Цэцэрлэг сум Увс аймгаас 1000 боодол өвсийг татан авч үнийг хөнгөлөн малчдадаа 5750 төгрөгөөр олгожээ. Жаргалант сум нийт 54,1 тн тэжээлийг татан Нутгийн зөвлөлтэй хамтран малчдад үнэгүй олгож байна. Шинэ-Идэр сумын Нутгийн зөвлөл ОУБ-аас нийт 36,3 сая төгрөгийг өвс, тэжээл авахад зарцуулжээ.
Дашрамд дуулгахад, Засгийн газраас улсын нөөцийн 3713 тн өвсийг үнэгүй, 3025 тн тэжээлийг 50 хувь хямдруулан олгох, отор ихтэй долоон аймагт тус бүр 50 сая нийт 350 сая төгрөг, эрүүл мэнд, нийгэм, онцгой байдлын үед үзүүлэх үйлчилгээг дэмжиж 17 автомашин олгоод байна.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com