Уншиж байна...
 
УДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Ё.Баатарбилэг: Эмнэлгийн үйл ажиллагаа жигд хэвийн явагдана

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын (БСШУС) сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Монгол-Япон улсын хамтарсан Сургалтын эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа. Тус эмнэлгийг энэ сарын 18-нд Засгийн газрын хуралдаанаар БСШУСЯ-ны харьяа болгон шилжүүлсэн билээ.

Сургалтын эмнэлэг бүрэн үйл ажиллагаа явуулахад нийт 14.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай бөгөөд гуравдугаар сард хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн зардлыг нэмж тооцоход 800 гаруй сая төгрөгийн өр үүсээд буй юм.

Энэ талаар БСШУС-ын Сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ “Эмнэлгийн үйл ажиллагаа жигд хэвийн явагдана. ЭМЯ, Сангийн яам, БСШУСЯ хамтран тулгарч буй асуудлыг шийднэ. Нэгдүгээрт хууль эрх зүйн орчны асуудал байгаа учир Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулна. Хоёрдугаарт эмнэлгийг АШУҮИС-ийн дэргэдэх Сургалтын эмнэлэг гэдэг чиг үүргээр шинэчлэн байгуулна. Энэ эмнэлгээс Монголын томоохон эмнэлгүүдэд ажиллах сайн боловсон хүчин гарах учиртай. Дэлхийн банкны санхүүжилтээр 10 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авахаар болсон. Сангийн яам хэлэлцээр хийж байгаа. Дөрөв, тавдугаар сард худалдан авах ажиллагаа зохион байгуулна. Тендер зарлаж удаахгүй. Та бүхний өгсөн жагсаалтад буй тоног төхөөрөмжүүдийг авна. 1.2 тэрбум төгрөгийн өр бий гэсэн. Эхний ээлжийн өрийг дарах 800 сая төгрөгийг Сангийн яам ирэх долоо хоногт хуваарьт өөрчлөлт оруулж шийднэ.ИЭмнэлэг 2.3 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төсөвт суусан. Худалдан авах эрх нь эмнэлэгт шилжсэн тул Дэлхийн банкны тоног төхөөрөмжтэй давхардуулахгүйгээр тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй. Нэн тэргүүнд шаардлагатай байгаа үйл ажиллагааны нэг тэрбум орчим төгрөгийг шийдвэрлэнэ. Цаашид шаардагдах үйл ажиллагааны зардлыг Сангийн яам, ЭМЯ-тай хамтран шийднэ” гэв.

Эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 150 мянга орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, гадаадад хийдэг нарийн мэс заслууд хийх боломжтой. 2019 онд 514 ажилтантай байсан уг Сургалтын эмнэлэгт энэ жил дахин 14 эмч, 52 сувилагч хэрэгтэй байна. Хэрэв үйл ажиллагаа явуулж чадахгүй бол бэлтгэгдсэн эмч, мэргэжилтэн, хүний нөөцөө алдах эрсдэл гарч байгаа аж.

Өнөөдрийн арга хэмжээнд ороолцож, эмнэлэгтэй танилцсан Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюки “Өнөөдөр анх удаа энэ эмнэлэгтэй танилцлаа. Би эмч, эмнэлэг түүний ач холбогдлыг сайн мэддэг учраас Монголын ард түмэнд энэ сайхан эмнэлгийн өндөр түвшний эмчилгээ хүрээсэй гэж хүсэж байна. Би олон эмнэлэгт очиж байсан ч энэ эмнэлгийн ариун цэвэр, тоног төхөөрөмж, байшингийн бүтэц зэрэг нь их сайн юм. Тиймээс цаашид эмнэлгийг хэвийн ажиллана гэж найдаж байна” хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com