Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
XXI зуунд анагаах ухааны салбарт гарсан 10 том нээлт

 Энэ шинэ зуун гарснаас хойш анагаах ухааны салбарт 10, 20 жилийн өмнө бол зөвхөн зөгнөлт зохиол бүтээлд л байсан, жирийн өвчтөн бол мөрөөдөж ч чадахгүй байсан маш олон том нээлт гарч өвчин эмгэгт шаналж, эрүүл хүмүүсээс дутуугаа мэдэрч байсан олон хүнд тус болсон. Энэ нээлтүүд клиникийн практикт нэвтрэх гэж урт удаан хугацаа зарцуулсан ч зарим нь өнөө хэр эмнэлгийн практикт олноороо нэвтрээгүй л байна. Эдний гайхамшигт 10 нээлт нь энэ байна.

1. Хиймэл зүрх AbioCor

Энэ зуун дөнгөж эхэлж байсан 2001 оны долдугаар сард АНУ-ын Кентукки мужийн Луисвиллийн хэсэг мэс засалч өвчтөнд шинэ үеийн хиймэл зүрх суулгасан байна. AbioCor хэмээн нэрийдсэн энэ төхөөрөмж зүрхний дутагдалтай хүнд тавихаар бүтээжээ. Өмнө нь ийм хиймэл зүрх ашиглах оролдлого байсан хэдий ч Abiomed, Inc компанийн бүтээсэн энэ AbioCor “зүрх” энэ төрөлдөө илүү боловсронгуй зүйл байлаа.


Үүний өмнөх ийм зүрхнүүдийг өвчтөний биед бэхлээд арьсан доогуур нь оруулсан том гуурс хоолойгоор тэжээдэг байлаа. Нэг үгээр хэлбэл ийм нүсэр төхөөрөгтэй өвчтөн орноосоо босох аргагүй гэсэн үг. Харин AbioCor бол хүний цээжин дотор бие даан байрлаад яг жинхэнэ зүрх шиг ажиллана. Өвчтөний биед илүү дутуу ямар ч гуурс хоолой бэхлэх шаардлагагүй, гаднаас нь харахад эрүүл хүн шиг л харагдана.

2. Био хиймэл элэг

Хүний хамгийн чухал эрхтний нэг элэгний асуудалтай хүмүүст зориулж хиймэл бөөр бүтээх санаа доктор Кенннет Матсумурагийн толгойд анх орсон хэрэг. Эрдэмтэн амьтдаас цуглуулж авсан элэгний эс ашиглан ийм био эрхтэн бүтээсэн байна. Био эрхтэн гэхийн учир нь энэ элгийг биологийн болон хиймэл материал хослуулан ашиглаж бүтээсэн байна. 2001 онд TIME сэтгүүл энэ био хиймэл элгийг “ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ”-ээр нэрлэсэн байдаг.

3. Дурантай эм

Ийм эмийн тусламжтайгаар хорт хавдрыг хамгийн эрт үед нь оношлох боломжтой болсон байна. Энэ эмэнд тодорхой хязгаарлагдмал орчны дүрсийг өнгөтөөр харуулах маш өндөр үзүүлэлттэй камерын дуран суурилуулсан байна. Хүний хумсны хэрийн хэмжээтэй энэ камер хорт хавдрын хэмжээг харуулахаас гадна хавдрын төлжилтийг эмч нарт мэдээлж чадна.

4. Био контакт линз

Дээрээ электрон схем бүхий ийм контакт линзийг Вашингтоны их сургуулийн судлаачид бүтээсэн байна. Энэ линз хэрэглэгчдэд хамгийн чухал мэдээллүүдийг компьютер дээр байгаа шиг харуулах боломжтой.

Өөрөөр хэлбэл, жолооч, нисгэгч нар гэхэд л замын маршрут, чиглэл, цаг агаарын мэдээлэл, тээврийн бусад хэрэгслийн талаарх мэдээллийг ажлаасаа хөндийрөхгүйгээр харж байх боломж олгоно. Үүний зэрэгцээ энэ линзнээсээ хэрэглэгч өөрийнхөө бие организм дахь холестеролын хэмжээ, вирус, бак­тер зэргийг мэдэж болно. Энэ бүхий л мэдээллийг компьютерээс утасгүйгээр эндээ суурилуулж болно.

5. Био гар iLIMB

Дэвид Глоугийн 2007 онд зохион бүтээсэн био гар iLIMB бол дэлхий дээр бүтээсэн хүний хамгийн анхны төгсгөлийн эрхтэн. Энэ гар механикаар хөдөлдөг таван хуруутай болохоор хүн үзэг, аяга зэрэг төрөл бүрийн эд зүйлсийг барьж чадна. iLIMB гар үндсэн гурван хэсгээс бүрдэнэ, эрхий хуруу, бусад дөрвөн хуруу, гарын алга. Энэ хэсэг бүр өөрийн удирдлагын системтэй.

6. Мэс заслын робот туслагч

Мэс засалчид роботжуулсан гарыг аль хэдийнээс ашиглаж байсан бол одоо бие даагаад мэс засал хийж чадах робот хүн ашигладаг болоод байна. Чухам ийм робот туслагчийг Дьюкийн Их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ робот ыг бүтээхдээ хүний биеийн бүтэцтэй хамгийн ойр төстэй байдаг гургуулыг тулгуур болгосон гэдэг. Энэ роботын үйл ажиллагааны үр ашиг 93 хувьтай гарсан байна. Бие даан ажиллаж чадах робот мэс засалчийн тухай эртнээс ярьсан ч яг бодит зүйл болсон энэ робот энэ салбарт том алхам болсон юм.

7. Бодол уншигч төхөөрөмж

“Бодол уншигч” гэдэг хүний хэл ярианы бус, өөрөөр хэлбэл нүүрний хувирал, толгойн хөдөлгөөн зэргийг ашиглан бодлыг нь тааварлах гэсэн утгаар сэтгэлзүйчдийн ашигладаг нэр томьёо. Ийм биеийн хэл нь хүмүүс бие биеийнхээ сэтгэл хөдлөлийг ойлгож болдог. Энэ шинэ бүтээл “бодол уншигч”-ийг MIT Media Lab-ын эрдэмтэд бүтээжээ. Энэ машин хүний тархины дохиог ашиглан тэднийг харилцагчид нь дамжуулдаг.

8. Elekta Axesse

Энэ бол хорт хавдартай тэмцэх орчин үеийн төхөөрөг. Үүнийг хүний биед, элэг бөөр, нуруу нугас гээд хаана ч үүссэн хавдрыг эмчлэхэд зориулан бүтээсэн байна.


Elekta Axesse зүгээр ч үгүй хэд хэдэн үүрэг гүйцэтгэх чадвартай. Энэ төхөөрөмж туяаны радио мэс засал, туяаны эмчилгээ хийж чадна. Эмчилгээний үед эмч өвчтөний биеийн тэр хэсэг дэх хавдрын байдлыг 3D дүрсээр харж байх боломжтой.

9. Экзо араг яс eLEGS

Экзо араг яс eLEGS бол энэ зууны яах аргагүй шилдэг бүтээлийн нэг. Нуруу нугас, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн энэ “араг яс”-ыг зөвхөн эмнэлэгт төдийгүй гэртээ ашиглаж, босч явж, шатаар өгсч ч болно. Экзо “араг яс”-ыг 157-193 см өндөртэй дээд тал нь 100 кг жинтэй хүн ашиглаж болохоор бүтээжээ

10. Нүдээр бичигч

Энэ бол хэвтэрт байгаа хүмүүс харилцахад зориулж Ebeling Group, Not Impossible Foundation и Graffiti Research Lab-ын судлаачдын бүтээсэн төхөөрөмж. Энэ нь тухайн хүний зүүсэн нүдний шил нь нүдний хөдөлгөөнийг дагуулан хөдөлж тусгай код, зураас дүрсэлж харилцах боломж олгоно. Ийм нүдээр бичигчийг мэдрэлийн булчингийн саажилттай хүмүүс нүднийхээ хөдөлгөөнийг ашиглан дэлгэц дээр дүрс зурж ашиглана.

эх сурвалж: "Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com