Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Мөнхтөр: Яг одоогоор гэртээ хөл хорионд хүүхдүүдээ харж байна

“Ардчилал таймс” сонин, Монсудар хэвлэлийн газартай хамтран “Аавуудын яриа”-г хүргэж байна. СТА, жүжигчин Э.Мөнхтөртэй “Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакцын зураач Б.Төрмөнх “Аавуудын яриа” өрнүүлсэн юм.

-Та хоёр хүүхэдтэй байх аа. Уран бүтээлчид цаг наргүй ажилладаг шүү дээ. Та хүүхэддээ хэр их цаг зарцуулж чаддаг вэ?
-Янз бүр байдаг. Уран бүтээлтэй үедээ сар, 14 хоног гэрийн бараа харахгүй ажиллах үе ч гардаг. Амралттай үедээ гэртээ байдаг. Яг одоогоор хөл хорионд гэртээ хүүхдээ харж байна.
-Та жүжигчин найруулагч хүн, хүүхэдтэйгээ арай өөрөөр харьцдаг байх. Та бас хүүхдийн жүжиг хийсэн. Таныг хүүхдийн сэтгэл зүрх рүү өнгийж байгаа гэж бодоод ярилцахаар урьсан юм.
-Ноднин “Питер Пэн” гээд хүүхдийн жүжиг хийсэн. Зургаа, долоон сарын турш хүүхдүүдтэй ажилласан даа. Хүүхдүүдтэй ажиллахад надад маш гоё санагдсан. Хүүхэд бидний ирээдүй гэдэг шүү дээ. Хүүхдээ яаж хүмүүжүүлэхээс ирээдүй шалтгаална. Хүүхэддээ аль болох анхаарал хандуулж, юу уншиж үзэж байна гэж хардаг. Ном бол хүүхдэд хамгийн гоё бэлэг байдаг. Хүүхэд номын дэлгүүрт ороод нүд нь гялалзаад, үүнийг ч авчих юм сан, түүнийг ч үзчих юм сан гээд “асдаг” шүү дээ. Ном уншвал хүүхдийн тархи хөгждөг. Зурагт бол бүх юмыг харуулчихдаг. Номон дотор бичсэнийг хүүхэд тархиндаа ургуулдаг. Тэр л номын гайхамшиг. Би багадаа ном унших дуртай байсан. Ялангуяа хүүхэд байхдаа ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх нь чухал гэж боддог.
-Монгол ээж, аав нар хүүхэддээ тэр бүр цаг гаргаж чаддаггүй. Ялангуяа аав нар маш их ажилтай байдаг шүү дээ. Хааяа цаг гаргахаараа зарим нь бүтээлчээр ханддаг бол зарим нь өөрийнхөөрөө эрхлүүлж байгаа юм л даа. Таны хувьд хамгийн сүүлд хүүхэддээ ямар ном уншиж өгөв?
-Манай хоёр хүүхэд унтахаасаа өмнө үлгэр нэхдэг. Аав үлгэр ярьж өгөх үү, шинэ үлгэр сурсан уу гэдэг. Мэддэг хэдэн үлгэрээ яриад дуусчихсан. Багадаа сонсч байсан домог, хууч яриаг сүүлдээ ярьж өгсөн. Үлгэр ярьж өгөхдөө аль болох тухайн амьтан шиг дуугарч, төсөөлөл хөгжихөд нь нэмэр болгох гэж хичээдэг. Сүүлд “Ер бусын хүний бие”, “Байгалийн гайхамшгууд” цувралаас хүүхдүүддээ авч өгсөн. Хүүхдүүд сайн үздэг.
-Хүүхдийн ном гэхээр зөвхөн үлгэр гэж болохгүй л дээ. Танин мэдэхүйн хэрэгцээ байна. Төсөөлөн бодох хэрэгцээ байна. Зарим ээж аав нар олон үлгэртэй ном хайгаад явдаг?
-Сүүлийн үеийн номууд их гоё болсон юм билээ. Хүүхдүүд ямар хүн болохоо одоохондоо тогтоогүй. Асуухаар цагдаа гээд явж байгаа шүү дээ. Харин ямар ном сонирхож байна, юунд илүү анхаарал нь төвлөрч байна гэдгээс ирээдүйд хэн болохыг нь харж болох юм шиг санагддаг.
-“Жангар” хүүхдийн номын редакц хэдэн жилийн өмнө “365 үдэш” гэж ном гаргасан. Энд жилийн турш өдөр болгон уншиж өгөх 365 үлгэр бий. Дэлхийн сонгодог үлгэрүүд байна, монгол үлгэрүүд ч байна. Урьд нь үдэш оройн цагаар монголчууд үлгэр, тууль ярьдаг байлаа гэж хүмүүс дурсдаг шүү дээ. Бид оройдоо хүүхэддээ үлгэр уншиж өгч, ярилцдаг дадал хэвшил бий болгоё гэсэн юм. Зарим том үлгэрийг ердөө 15 минут уншихаар товчхон болгоод энэ номд оруулсан. Дараа нь хүмүүсээс лавлахад зарим нь “Ёстой ядаргаатай юм байна”гэсэн. Долоо хоног үлгэр уншаад өгчихөөр хүүхдүүд хүлээж эхэлдэг. Ажил чинь тарж байна уу гээд ярьдаг юм байна л даа. Зарим хүн бүр номоо хүүхдээсээ нуусан гэсэн. Та бол том номыг тасалж уншдаг уу?
-Би нэг ном барьж авбал таслахгүй уншиж дуусгахыг хичээдэг. Том номыг мэдээж хэдэн өдөр уншина л даа. Хүүхэд бол том үлгэрийг удаан хугацаагаар сонсч чадахгүй л дээ. Хүүхдийн анхаарал төвлөрөх хугацаа гэж бий.
-Хүүхэдтэйгээ зураг зурдаг уу?
-Зураг зурна аа.
-Гурав, дөрвөн настай хүүхдийн хэл бол зураг шүү дээ. Аавыгаа, ээжийгээ гэрийнхнээ зурдаг. Аавыгаа илүү ойрхон эсвэл хол зурна. Энэ чинь хайрын мэдрэмжээ илэрхийлж байгаа хэлбэр шүү дээ.
-Тийм ээ. Манай том бол их зурна. Ер нь хичээл хийхээсээ илүү зурах сонирхолтой. “Би нэг зураг зурчихъя. Дараа нь хичээлээ хийчихнэ ээ” гэдэг. Манай бага бас ахыгаа дагаад зурж байна. Хүүхдийн зургийг заримдаа тайлж уншихад хэцүү. Яаж машиныг тийм болгож хараад байна аа гэж би бол төсөөлөхгүй.
-Нэг өдөр эхнэр маань “Хүүхдийнхээ зургийг хар даа” гэсэн. Аавыгаа бүр нөгөө буланд зурчхаж. Яасан гэсэн чинь “Аав ирэх болоогүй байх аа” гэж л дээ. Тэгэхээр нь би жаахан айсан байхгүй юу. Би зураач хүн учраас ажил тарсны дараа суух боломжтой байдаг. Гэхдээ тэр зургаас хойш аль болох эрт харимаар санагддаг болсон.
-Харин намайг бас тэгсэн. Аав, ээж, өөрсдийгөө зурсан байгаа юм. Би болохоор бүх юм нь хар. Өөрсдөө болохоор өнгөтэй, өөдтэй хувцастай байгаа юм. (инээв). Яагаад намайг хав хараар зурсан юм бэ гэсэн чинь “Та ажилдаа явчхаад харанхуй болохоор ирж байгаа юм” гэж үү. Тэгэнгүүт бодсон. Харанхуй, сүүдэр шиг гэж хараар зурсан юм байна даа гэж бодож байгаа юм. Нөгөө талаас цайвар цагаан юм өмсч байя даа зурган дээр хүртэл ингэж хараар зуруулах гэж дээ гэж бодогдсон. Ер нь эрчүүд хар, хөх хувцсанд дуртай байдаг шүү дээ.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Танай хүүхэд тав, долоон настай гэсэн болохоор манай редакцаас гаргаж байгаа “Груффало” гэж номыг бэлэглэе.
-Сүүлд гарсан дэлхийд алдартай бестселлер ном гэж сая сонслоо. Хүүхдүүдэйгээ хамт уншъя. Том бол өөрөө уншчихна. Багад бол өөрөө жүжиглэж үзүүлнэ л дээ. (инээв)

Яриаг тэмдэглэсэн Б.Эгшиглэн

эх сурвалж :"Ардчилал таймс сонин"

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com