Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Монгол Улс Оросын нөлөөллөөс бүрэн гарч магадгүй

 “Оросын дорно зүгийн халхавч” гэгдсээр ирсэн Монгол Улс ойрын үед оросын нөлөөллөөс бүрэн гарч магадгүй. Энэ нь олон жилийн хэвшил болсон кирилл бичгээс татгалзаж, дараа нь тусгаар тогтнож мэднэ гэж Дорно дахины судлалын Петербургийн төвийн удирдагч Кирилл Котков энэ гуравдугаар сарын 27-нд theuk.one хэвлэлд бичжээ. Ингэснээр Орос улс төрийн холбоотноо алдах төдийгүй эдийн засгийн түншээ алдаж мэднэ гэж судлаач бичсэн байна.

 Дэлхийн тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс Монголын тухай мэдээ олж харна гэдэг тун хэцүү. Гэхдээ энэ улс 1.5 сая хавтгай дөрвөлжин км-ээс давахын зэрэгцээ Орос, Хятадын дунд Евразийн хамгийн ашигтай стратегийн байрлалтай. Энэ газар нутгийнх нь ихээхэн хэсгийг тал, цөл эзэлдэг, ердөө 3.2 сая хүн амтай болохоор дэлхийн хэвлэлүүд нэг их сонирхдоггүй байх. Гэхдээ Азийн худалдааны үндсэн маршрут нь энэ улсаар дамждаг л даа.
Саяхан Британийн Times сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн мэдээ Оросын улстөрчдийн сэтгэлийг түгшээж эхэллээ. Британийн хэвлэлд бичсэнээр монголчууд 2025 он гэхэд кирилл бичгээс татгалзаж 1941 онд орхисон хуучин монгол босоо бичигтээ шилжихээр төлөвлөж байгаа аж. Энд бичсэнээр Монголын Боловсролын яам Мэдээлэл холбооны газартаа хуучин монгол бичгээ электрон хүрээлэлд нэвтрүүлэхийг даалгасан байна. Энэ өгүүллийг зохиогч хятад гаралтай Тан Дади монголчууд бичиг үсгээрээ тусгаарлагдсан гэнэ. Хятадад амьдардаг зургаан сая орчим монголчуудын хувьд жинхэнэ монголын нутаг дахь төрлөөсөө хоёр дахин олон, хуучин монгол бичгээ хэрэглэж байгаа.
Зохиогчийн бичсэнээр бичиг үсгийн шинэчлэл хийж хуучин бичиг үсгээ хэрэглэснээр “оросын нөлөөлөл үгүй болно” гэнэ. Ингэс­нээр монголчууд бичиг үсгээсээ болон хуваагдмал байдгаа болино гэж мэдээний автор бичсэн байна.
 Бүр 1920-иод онд залуу бүгд найрамдах улс Монголын удирдагчдын нэг чин ван Ханддорж “Бид бага ард түмэн. Бид орост юм уу, хятадад уусчихаас эмээж байна” гэж хэлж байжээ.
Өнөө хүртэл энэ үзэл санаа тусгаар тогтносон Монголд байсаар байгаа. Мэдээж Хятадын бүрэлдэхүүнд байдаг Өвөрмонголын иргэдэд бол хамаагүй л дээ. Хэдийгээр өвөрмонголчууд наад монголчуудаас хоёр дахин олон боловч тал хувь нь монголоор ярьдаггүй. Тэгээд ч Өвөрмонголын хүн амын дөнгөж 15 хувь нь л цэвэр монгол, үлдэх 85 хувь нь үндсэндээ хятад. 1949 онд БНХАУ байгуулагдахад Өвөрмонголын хүн амын 80 хувь нь монгол байсан юм.
Зарим шинжээчийн бичиж байгаагаар монголчуудын гол зорилт нь Оросын нөлөөллийг багасгах явдал гэнэ. Уг нь үндсэндээ Хятадын нөлөөнөөс энэ орныг хамгаалж байсан манай цэрэг 1992 онд энэ улсаас гарахад уг нөлөөлөл унасан л даа.
 Бүх шатны сургуулиудад нь заавал үздэг байсан орос хэлийг 2003 онд англи хэлээр сольсноор энэ улсад орос хэл, улмаар Оросын тухай мэддэггүй бүхэл бүтэн үе төлөвшиж байна. Чухам үүнээс үүдээд энэ орны эрх баригчид хуучин үндэсний бичигтээ шилжих тухай бодож эхэлсэн бололтой.
Гэхдээ энэ алхам монголын хувьд дэвшил болох эсэх тухай угсаатны зүй, хэл судлаачид эргэлзэж байна. Хэргийн учир нь 1941 онд кирилл үсэгт шилжихэд Монголын хүн ам үндсэндээ бичиг үсэггүй байсан нь энэ шилжилтэд амар байсан. Яг л Дундад Азийн орнууд Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орж эхлээд латин, дараа нь кирилл бичигт шилжсэн шиг.
Харин цаг хугацааны эрхээр юм өөрчлөгдөж өнөөдөр бүхэл бүтэн ард түмнийг өөр бичиг үсэгт “тушаалаар” шилжүүлэх нь тийм амар биш. Нэгдүгээрт, монголчууд кирилл үсгээр уншиж бичиж хэдийнээ дассан болохоор одоо хуучин босоо бичигт шилжих оролдлого нь бүхэл бүтэн ард түмний “тархин дундуур нь татсан” хэрэг болно. Хоёрдугаарт, Узбекстаны бэлээхэн таагүй жишээ байна. Узбекстан 1993 онд латин бичигт шилжсэнээр бүхэл бүтэн үеийн дунд хуваагдал үүссэн. Ахмад, дунд насны узбекчүүд шинэ бичгийг ойлгохгүй, үүнээс болж тус улс латин, кирилл гэсэн хоёр бичигтэй болсон. Казахстан ч бас саявтар ийм санаа өвөрлөж байсан ч казахчууд өөрсдөө инээж байсан юм.
Монголын эрх баригчдын 1941 онд шинэ бичиг үсэг авч хэрэглэсэн нь “монголчуудыг соёлын өвийг сүйтгэхэд” хүргэсэн гэнэ. Түүхчдийн бичиж байгаагаар хуучин монголын уран зохиол бичээсүүд нь төвд, хятад хэлнээс орчуулсан түүх, шашны орчуулга байдаг, монголчуудын өөрсдийнх нь бүтээл энэ дунд тун бага.
Гэтэл өнөөдөр кирилл бичиг дээр монголчуудын уран зохиол бичвэр тэр цагийн хуучин монгол бичиг дээрхийг бодвол хавьгүй их. Өөр нэг бэрхшээл нь монголын хуучин бичиг маш төвөгтэй. Үсэг бүр нь үгийн хаана орж байгааагаасаа болоод өөр өөр бичигдэнэ. Бас нэг зүйл бол энэ бичиг хөндлөн биш босоо. Тэгэхээр ийм бичиг дунд математикийн тэмдэгтүүд, тоо цифр бичихэд маш хэцүү. Хамгийн эцэст нь маш олон үг ярьдаг дууддагаас огт өөрөөр бичигдэнэ.
1990-ээд оны эхээр монголчууд энэ хуучин бичигтээ шилжихээр оролдож байсан удаатай. Дунд сургуульд судалж эхэлсэн ч амьдрал дээр тийм ч амархан сураагүй, маш хурдан мартаж байсан. Ер нь яах гэж бүхэл бүтэн ард түмнийг орчин үеийн биш, ийм хэцүү бичигт шилжүүлэх гээд байгаа юм бэ.
Улс төр судлаачид монголчууд Украин, Төв Азийн зарим улс орны замаар явах гэж байна гэж байна. Өнгөрсөн цагийн Зөвлөлтийн үеэс татгалзахад энэ ажлын нэг хэсэг нь цагаан толгойгоос нь татгалзах явдал гэж үзэж байна.
Улаанбаатарын “зөвлөлт-оросын өв”-өөс татгалзах шалтгаан нь мэдээж 1990-ээд оны эхнээс оросууд эндээс гарч найрамдалт харилцаагаа хадгалахын тулд тун бага зүйл хийх болсонтой холбоотой. Дорно дахины судлаачид үүнийг хариуцлагагүй явдал гэх нь бий. Өнөөдөр ашигт малтмалаар баялаг Монгол Улсын олборлох, боловсруулах үйлдвэрлэл бараг бүхэлдээ гадаадын уул уурхайн олборлох компанийн мэдэлд байна. Харин ХХ зууны дунд үеэс л Зөвлөлтийн мэргэжилтнүүд энэ улсад ашигт малтмал олборлож боловсруулж байсан. Монголын газар дор сая сая тонн ашигт малтмал, нүүрс, зэс, хэдэн мянган тонн молибден, тугалга, вольфрам, мөнгө, алт байгаа. Харамсалтай нь энэ бүх баялаг өнөөдөр барууны олборлогчдын гарт ороод байна.
Гэхдээ зарим шинжээчид монголчуудын хувьд Оросын нөлөөллөөс бүрэн гарах нь ирээдүйн хувь заяанд нь тун таагүй нөлөөлнө гэжээ. Мэдээж тус улсын эрх баригчид болохоор ард түмэндээ “Хэзээ нэгэн цагт дэлхийг эзэлж байсан нүүдэлчдийн” тухай домог ярьж, 12 давхар байшинтай тэнцэх Чингис хааны хөшөөг л харуулж байгаа.
Гэхдээ баримт бол баримт. Монгол бол өнөөдөр нийгэм, эдийн засгийн аль ч салбарт сул дорой хөгжилтэй, “умардын хөрш” Оросынхоо тусламжгүйгээр хэзээ ч урагшаа ахихгүй улс. Тэртээ цагийн аугаа их эзэнт гүрний ямар ч домог, үлгэр нь энэ улсыг харийн түрэмгийллээс хамгаалж чадахгүй. Нөгөө талаар Монголын стратегийн энэ байрлал нь Оросын хувьд ач холбогдолтой. Тухайлбал “Гадаад Монгол”-ыг Хятад өөрийн бүрэлдэхүүндээ ямар нэг аргаар нэгтгэхийг хүсвэл энэ талаар дэлхий дахин хүчтэй нөлөөлж чадахгүй. Харин Монголын стратегийн ач холбогдол нь Оросын хувьд ямагт асар их байсан.
Өмнө нь Манж Хятадын бүрэлдэхүүнд байсан Монголыг эхлээд Оросын эзэнт гүрэн 1913 онд, дараа нь Зөвлөлт орос 1921 онд тусгаар тогтносон улс болгосон. Орос, Зөвлөлтийн эрх баригчид Монголыг хоёр гүрний хоорондох “завсрын бүс” болгож байгуулсан.
Монгол нь газар зүйн байрлалын хувьд “Сибирийн хоолой, Орос Монголын хил, Байгаль нуураар нарийн хонгил болж байгаа юм. Үүнийг санаж байсан Зөвлөлт холбоот улсын удирдлага тусгаар тогтносон Монголыг бүтээн байгуулахад хөрөнгө харамлаагүй. 1930-аад оны эцэс, Дэлхийн хоёрдугаар дайны босгон дээр япончууд Монголыг эзлэх, улмаар Зөвлөлтийн нутаг дахь өнөөх Сибирийн хоолойд хүрэхийг санаархсан. Япончууд Өвөр байгаль, Якут, Алс Дорнодыг ЗХУ-аас тасалж авахыг хүсч байлаа. Энэ төлөвлөгөөг таслахын тулд Улаан арми япончуудыг 1939 онд Халхын голд бут цохисон.
Ингээд энэ завсрыг хамгаалж Зөвлөлтийн цэрэг Монголд байрлаж эхэлсэн. 1945 онд Хятадыг Японы дарлалаас чөлөөлөхөд Зөвлөлт Монголын цэрэг хамт явсан юм. Зөвлөлтийн энэ тусын хариу аугаа их Эх орны дайны үед ирсэн. Монголчууд байлдаж байгаа улаан армид хэдэн арван мянган толгой мал, ноос, нэхий дээл илгээж хэдэн мянган сайн дурынхан Улаан армид байлдаж байлаа. Монголчуудын хөрөнгөөр танкийн цуваа, нисэх эскадриль байгуулж байсан. Баримтаас үзэхэд монголоос ЗХУ-д үзүүлж байсан тусламж нь ленд-лизээс давсан. Энэ бүх баримтыг талууд бага ярьж, Монгол дахь Оросын нөлөөг гадаадынхан шахсаар байна.
Москва, Улаанбаатарын ирээдүйн харилцааг одоохондоо аль ч тал нь нэг их гэгээлэг харахгүй байна. Энэ харилцааг дахин сэргээхийн тулд Орос Монголд хөрш, түншийн хувьд ихээхэн нөлөөлөх үйл ажиллагаа явуулах ёстой. Хоёр орны харилцааг зөвхөн эдийн засгийн төдийгүй хүмүүнлэг, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүхий л түвшинд “ардын дипломат”-ын холбоо тогтоон, уул уурхайн орд газрыг хамтран эзэмшиж, дэд бүтцийн төслүүд хамтран хэрэгжүүлэх ёстой.
Улс төр судлаачдын үзэж байгаагаар бол Монголын түнштэй харилцаагаа сэргээхэд Оросын төсвөөс ихээхэн хөрөнгө шаардлагатай, гэхдээ зөвхөн эхний шатанд шүү дээ. Оросын хувьд энэ улсад хөрөнгө оруулж байсан туршлага бий. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагаа харилцаа өнөөгийн энэ түвшинд тун бага хэвээрээ үлдэж, Монгол дахь Оросын нөлөө удахгүй эцэс болох юм уу. Монгол Улс цаашид тусгаар тогтнолоо алдаад дахиад Их Хятадын нэг хэсэг болохыг үгүйсгэхгүй юм гэжээ.
Эцэст нь редакц “Зохиогчийн санаа бол редакцын үзэл, байр суурь биш” гэсэн зүүлт хийжээ.

Эх сурвалж: https://theuk.one/pochemu-mongoliya-mozhet-okonchatelno-ujti-iz-sfery-vliyaniya-rossii/

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com