Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нэг минут инээх нь хүний амьдралыг 15 минут уртасгадаг

 Бидний амьдралд энгийн атлаа хамгийн гайхамшигтай, үнэгүй атлаа хамгийн үнэ цэнтэй, хэн ч хэзээ ч хүссэн үедээ хэрэглэх боломжтой шидэт зүйл байдаг. Тэр бол инээмсэглэл юм. Инээдмийн баяр тохиож байгаа энэ өдөр уншигч та бүхэнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаатай ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө танд инээдмийн баярын мэнд хүргэе. Инээх нь хүний бие болоод сэтгэл зүйд нь ямар ач холбогдолтой вэ?
-Францын Блез Паскалийн их сургуулийн судлаач доктор Ниэнденталь хүний тархины үйл ажиллагаа, төрж өссөн орчин, соёлын онцлог, туулсан амьдрал зэрэг нь инээмсэглэлд хэрхэн нөлөөлдгийг судалсан. Тэрээр инээмсэглэлийн олон төрлийг ялгаж зааглан, үндэстнүүдийн баярлаж хөөрсөн сэтгэл хэрхэн өөр өөрөөр илэрдгийг дүгнэж тодорхойлсон байна.

 Түүний судалгааны дүгнэлтэд онцолсноор Инээмсэглэл нь ердөө дотоод сэтгэлийн илэрхийлэл биш бөгөөд хүн хоорондын харилцааны хамгийн ил тод хэмжигч гэсэн байдаг. Инээх нь олон талын ач холбогдолтой. Тэгэхээр юуны өмнө харилцаанд ямар ач холбогдолтой талаар эхлээд ярья. Инээмсэглэл нь харилцааны шидэт зэвсэг болдог. Инээж байгаа хүний өөдөөс уурлаад байх хүн үгүй болов уу. Тиймээс сайхан харилцааны эхлэх яах аргагүй инээмсэглэл юм. Япончуудын дунд “Инээж буй хүн хамгийн хүчтэй” гэсэн зүйр үг хүртэл бий. Мөн “Инээмсэглэж чаддаггүй хүн дэлгүүр нээгээд хэрэггүй” гэдэг үг байдгийг та бүхэн мэдэх байх аа. Эдгээр үгнээс инээмсэглэл хүний харилцаанд ямар чухал болохыг харж болох юм.
-Инээх дотроо олон янз байдаг байх. Манайхан худлаа инээлээ, тас тас хөхөрлөө гэх мэтээр ярьдаг шүү дээ?
-Өөртөө сайхныг хүсвэл үргэлж инээмсэглэ. Аль болох удаан чангаар инээх үед булчин, мэдрэл, зүрх, хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлдөг. Нэг удаа хүчтэй инээхэд биеийн 650 булчингийн 231 булчин, нүүрний нийт булчингийн 15 булчин нь хөдөлгөөнд ордог ба хүчилтөрөгчийн дасгал болдог. Хүйсээ төмбийтэл инээх нь 10 минут зөв алхах, гурван минутын турш хүчтэй сэлүүрдэхтэй тэнцэх буюу таван минут аэробик хийсэнтэй адил үр нөлөө үзүүүлдэг гэсэн судалгааны дүн хүртэл бий. Мэргэжилтнүүд судалгаагаараа зургаан настай хүүхэд өдөрт дундаар 300 удаа, насанд хүрсэн хүн өдөрт 1-7, 50 гарсан хүмүүс өдөрт дөрвөн удаа тус тус инээдгийг тогтоосон. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний сэтгэл санаа, бие махбодод эерэг өөрчлөлт гардаг. Агшчихсан байсан булчингууд тэлдэг. Тэлснээр цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгддэг. Инээсэн хүний сэтгэл санаа өөдрөг болно. Гэхдээ чин сэтгэлээсээ инээж байгаа хүн, хуурамчаар инээж байгаа хүний хооронд ялгаа их. Чин сэтгэлээсээ инээж байгаа хүний бүх булчин ажилладаг. Хүн чин сэтгэлээсээ инээхэд нүдний хоёр талд байдаг муурын үрчлээ гэж нэрлэдэг үрчлээ гарч ирнэ. Ингэснээр нүүрний бусад булчин ажиллаж эхэлдэг. Хуурамчаар инээж байгаа хүний зөвхөн амны гурвалжин булчин буюу ам, хамар, уруулын булчин хөдөлдөг.
-Инээмсэглэл эмчилгээний нэг төрөл байж болох уу?
-Инээмсэглэсэн хүн ямар ч зүйлийг эергээр хардаг. Юмыг эергээр харсан хүн инээдэг. Бүх юмыг буруугаар хардаг хүн ууртай. Жишээ нь, хүнтэй мэндлэхэд инээмсэглээд “Сайн байна уу” гэх, эсвэл зүгээр л “Сайн уу” гэж хэлэх нь хоёр өөр сонсогддог. Хэн нэгэн хүн өөртэй нь инээмсэглээд “Сайн байна уу” гэж мэндлэхэд тэр өдөржингөө өнөөх хүний инээмсэглэсэн царай нүдэнд харагдаж, эрч хүчтэй, гоё энергитэй явдаг. Инээмсэглэсэн хүн эерэг хандлагатай болдог. Инээмсэглэл нь хүний биеийн эрхтэн тогтолцоонд олон эерэг нөлөө үзүүлдэг. Инээснээр хүн эрүүл мэндээ хамгаалж, амьдрах эрч хүчийг авдаг. Цаашлаад өөдрөг үзэлтэй, баяр баясгалантай байдлыг өөртөө бий болгосноор элдэв төрлийн стрессээс өөрийгөө хол байлгадаг. Тийм ч учраас инээдийг эмгүй эмчилгээний нэг хэлбэр болгон ашиглах боломжтой гэж үздэг. Инээх нь гутранги үзлийг таягдан хаяж өөрийн амьдралын сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд нөлөөлдгөөс гадна ялан дийлэх чадварыг өгч түгшүүрийг арилгадаг.
-Манай монголчуудын хувьд инээж байгаа хүнд жаахан шүүмжлэлтэй хандах гээд байдаг. Инээхийг аальгүйтлээ гэх мэт?
-Манай монголчууд ерөнхийдөө инээх дургүй хүмүүс. Төв царайтай гэх юм уу даа. Гэхдээ энэ хандлага нь маш буруу. Инээж байгаа хүн бусдад хэзээ ч сөрөг энерги түгээдэггүй шүү дээ. Тэгэхээр өөрт нь сайхан байгаад инээмсэглэж байгаа хүнийг шүүмжлэх шалтгааныг зөвтгөх арга алга даа. Сүүлийн үед стресс, бухимдал их, нийгмийн хандлага дандаа сөрөг байна. Сэтгэл гутрал, сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн бүх асуудал сэтгэлээ нээхээс эхэлдэг. Сэтгэлээ нээсэн хүн тэр яриагаа инээгээд дуусгадаг. Тийм учраас сэтгэл гутрал, сэтгэлзүйн тулгамдсан асуудлаас сэргийлэхийн тулд өөрийгөө нээ, нээлттэй ярилцах хэрэгтэй гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Нийгмийн байдлаа дагаад ч тэр үү иргэд амархан бухимдаж, стресстдэг болж. Энэ байдал нь даамжирч сэтгэл гутралд хүртэл орж байна. Тэгэхээр аливаа асуудалд хөнгөн байдлаар хандаж, аливааг хошин шогийн мэдрэмжтэй хүлээж авч эргэн тойрондоо инээд цацруулаад явдаг зан чанар харин ч давуу тал болж байна. Албан байгууллагууд ажилтан авахдаа аль болох эерэг хандлагатай сайхан инээмсэглэдэг хүн авахыг илүүд эзэх болсон байна. Ялангуяа үйлчилгээний байгууллагуудад энэ шалгуур түлхүү ажиглагдаж байна. Яарсан сандарсан, бухимдсан янз бүрийн сэтгэлзүйтэй үйлчлүүлэгч ороод ирэхэд өөдөөс нь сайхан инээмсэглээд харилцаж байгаа хүнийг хараад бүх хэцүү зүйлээ мартдаг.
-Нүүрний баясгалангүй гэж зарим хүмүүсийг шүүмжилдэг. Ямар ч үед дүнсгэр хүмүүс байдаг даа. Тийм хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Хандлагаа л өөрчил. Тухайн хүн хандлагаа л өөрчилж байж инээнэ. Бүх харах өнцөг нь эерэг хүн инээмсэглэж явдаг. Бүх юмыг муугаар харахгүй гэсэн үг. Хайртай, дотнын хүнийхээ талаар бодоход ямар ч хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Ээж хүн хүүхдээ бодоход инээмсэглэдэг. Эмэгтэй, эрэгтэй хүн хайртай хүнээ бодоход инээмсэглэдэг. Хөгжилтэй үеүдээ дурсахаар инээхгүй ч гэсэн аяндаа хүний нүүрэнд инээмсэглэл тодордог. Уур бухимдалтай үедээ энэ аргыг ашиглавал тухайн хүний сэтгэл тайвшралд өртөөд ярзайтлаа инээхгүй ч инээмсэглэл тодруулж байдаг. Та хэрвээ инээж чадахгүй байгаа бол хайртай хүнээ, хүүхдээ найман удаа тэвэр гэдэг. Өдөрт найман удаа тэвэрч чадахгүй зүгээр л гарынхаа аль нэг хэсгээр шүргэлцэх төдийд л хайрын гармон ялгараад аяндаа хайрлах сэтгэл төрөөд инээмсэглэдэг. Тиймээс хайртай дотнын хүнийхээ гараас нь барих, зүгээр биед нь хүрэхэд л сэтгэл тайвширч, инээмсэглэл тодордог. Ярихгүй ч гэсэн ингэж хүрэлцэхэд тийм эерэг өөрчлөлт явагддаг. Тиймээс ДЭМБ-аас “Өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах боломжгүй бол тэвэр” гэж байгаа юм. Зүгээр л тэднийгээ тэвэр.
-Инээмсэглэх нь олон талын ач холбогдолтой талаар сонслоо. Тэгвэл урт наслахад нөлөөлдөг болов уу?
-Эрдэмтэд инээд хүний амьдралыг уртасгадаг гэдэг нь үнэн болохыг баталсан байдаг. Инээд яагаад амьдралыг уртасгадаг талаар ярилцъя. Зугаа цэнгэлийн үед хүний цусны урсгал ихэсч, тархины эсүүд илүү их хүчилтөрөгч авдаг. Үүнээс болж цусны эргэлтийг сайжруулах үйл явц явагдаж, эндорфин үүсдэг буюу баяр баясгалан, аз жаргалын даавар ялгаруулдаг. Нэг минут инээх нь хүний амьдралыг 15 минут уртасгадаг. Тиймээс дөрвөн минут инээх нь таны амьдралыг ойролцоогоор нэг цагаар уртасгах болно. Тийм учраас л инээвэл залуужна гэдэг байх. Байнга инээмсэглэл тодруулж явдаг хүн яагаад залуу харагддаг вэ гэхээр инээх нь нүүрний булчинг зөөлрүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг учраас хүний арьс чангарч залууждаг. Инээмсэглэл бол эерэг сэтгэл хөдлөл юм. Зугаа цэнгэлийн дараа хүний бодол илүү эерэг болдог. Инээд бол сэтгэлийн эдгээгч, , урт наслалтын нууц юм. Тиймээс инээмсэглэлээ хэзээ ч бүү нуу.
Судлаачид ихэнхдээ инээдэг хүмүүс илүү хурдан сэргэдэг болохыг мөн онцолсон байдаг. Оптимистуудын дархлааны систем нь хамгийн стресст тэсвэртэй байдаг тул өвдөлтийг зогсоох үйлчилгээтэй бодисууд гардаг. Стресс нь таны амьдралыг хэдэн арван жилийн турш бууруулж чадна гэдгийг санаарай, тиймээс сөрөг байдлаас аль болох хурдан салахыг хичээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com