Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Дөрөвдүгээр сарын 1. Инээдэг өдөр үү, хуурдаг өдөр үү

Энэ хөгжилтэй баяр хэрхэн үүссэн талаар хэд хэдэн хувилбар байдаг. Нэг хэсэг нь эрт цагийн хаврын эхлэл болгож нэг нэгнээ тоглоом шоглоом хийн наргидаг өдөр болгож байсан гэдэг.
Гэтэл нөгөө хэсэг нь дундад зууны үед найз нөхөд, танилууддаа инээд бэлэглэх зориулалтаар тэмдэглэж ирсэн гэдэг байна.
Ингэхээр энэ өдрийг хэзээнээс эхлэн ингэж тэмдэглэдэг болсон нь түүх суварт үлдсэнгүй. Юутай ч энэ өдөр бие биенээ тоглоом шоглоом болгон гэмгүй цагаанаар хуурдаг энэ уламжлал дэлхийн олон оронд бий. Саяхныг болтол энэ өдрийг нэг нэгнээ хуурдаг өдөр хэмээн хүүхэд багачууд нэгнийгээ хуурдаг байсан. Энэ ч бас эртний уламжлалтайгаас гадна бүр зохион байгуулалттайгаар олноор нь дөнгөж байсан түүх бий.
Америкийн тоглоом шоглоомын музей дөрөвдүгээр сарын сонгодог хууралтын жишээнүүдийг ийн цуглуулсан байдаг

1. Sports Illustrated сэтгүүл 1985 онд бейсболын New York Mets багийн тоглогч бөмбөгөө цагт 270 км-ийн хурдтай шидлээ, тэрээр энэ чадвараа Төвдийн хийдэд шавилан сууж суралцсан байна гэсэн мэдээ нийтэлж байжээ.

2. Телевизийн ВВС суваг 1957 онд шведийн нэгэн ферм гоймон тариалж арвин ургац хурааж авсан талаар мэдээлж. Бүр Шведээс модноос гоймон хурааж байгаа дүрс ирлээ хэмээн үзүүлснээр олон хүн гэрийн нөхцөлд яаж тариалах вэ, үрийг нь хаанаас авах вэ хэмээн өдөржин утасдаж байжээ.

3. Шведэд ганцхан телевизтэй байсан 1962 онд оройн мэдээгээр эмэгтэй хүний нийлэг оймсоор телевизорынхоо дэлгэцийг бүрвэл өнгөтөөр үзэж болно гэсэн сонирхолтой мэдээ явж хүмүүс эхнэрийнхээ оймсыг ашиглаад болохгүй байна хэмээн утастсан гэдэг. Өнгөт телевизор дөнгөж 1970 онд л гарсан билээ.
4. Британийн нэрт одон оронч Патрик Мур 1979 онд өглөөний 9.47 цагт түүхэнд анх удаа Плутон гараг Бархасбадийн араар орсноор дэлхийн татах хүч суларч энэ үед хүн дээшээ үсэрвэл агаарт хэсэг хугацаагаар тогтоно гэж радиогоор мэдэгджээ. Хэдэн зуун хүн радио руу утасдаж болохгүй байна гэцгээж. Нэг эмэгтэй бүр зөөлөн сандлаасаа хөөрөөд өрөөн дотор хөөрч байна гэсэн гэдэг.

5. 1998 онд New Mexicans for Science and Reason хэвлэл Америкийн Алабама мужийн хууль тогтоогчид 3.14159 гэдгийг илэрхийлдэг алдарт Пи тоог “библийн утга бүхий 3.0 гэсэн тоогоор солих гэж санал хураалаа гэсэн мэдээ нийтэлж байжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com