Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Манай улс энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэнэ

 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Энэ жилийн мал тооллогоор 27.7 сая ямаа тоолуулсан. Ингээд ноолуурын гарцаар нь бодож үзэхэд энэ жил 10.2 мянган тонн ноолуур бэлтгэхээр байна. Үүнийг манай дотоодын үйлдвэрүүд бүрэн угааж, цэвэрлэх боломжтой. Харин 5200 мянган тонн ноолуур самнах бол 3000 тонн сүлжмэл эцсийн бүтээгдэхүүн бэлтгэх боломжтой аж. Сангийн яам, Хөгжлийн банктай зөвлөлдөөд 300 тэрбум төгрөгийн зээл гаргахаар болсон. Энэ жилийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгоно. Үүний зөрүү 30 тэрбум төгрөгийг Засгийн газар үүрч байгаа” хэмээн мэдээллээ.
Манай улсад ноолуур бэлтгэх 20 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж буйгаас
100 дээш тонн ноолуур бэлтгэх 10 үйлдвэр 100-110 төгрөгөөр ноолуур авна
50-100 тонн ноолуур бэлтгэх таван үйлдвэр 90-100 мянган төгрөгөөр ноолуур авна
10-50 тонн ноолуур бэлтгэх таван үйлдвэр 80-1000 мянган төгрөгөөр ноолуур авна гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байна.
Түүнчлэн манай улсын ноолуур бэлтгэх 20 гаруй үйлдвэрээс банкны зээлийн шалгуур хангаж байгаа гуравхан үйлдвэр байгаа аж. Бусад нь өнгөрсөн жилүүдэд авсан ноолуур бэлтгэсэн зээлээ төлж дуусаагүй байгаа буюу банкны муу түүхтэй болсон байна. Иймд үйлдвэрлэгч нарын барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа учраас энэ жилийн бэлдэх ноолуурынх нь үнээр барьцаа хөрөнгө бүрдүүлэхээр болжээ. Аж ахуйн нэгжүүдэд зээл олгохдоо арилжааны банкуудад тусгай данс нээж, шууд малчдын дансанд орох зохицуулалт хийхээр болсон байна. Учир нь аж ахуйн нэгжүүд банканд зээлтэй, зориулалтын бусаар ашиглах зэрэг асуудал үүсч болзошгүй тул ийм арга хэмжээ авч байгаа хэмээн ХХААХҮЯ-наас мэдээллээ. Иймээс ноолуур бэлтгэх аж ахуйн нэгжүүдийн тусгай дансанд зээлийг байршуулж, ноолуур авсан малчны дансанд шууд шилжүүлэх юм. Өнөөдөр аймаг бүрт ноолуурын үнэ харилцан адилгүй байна. Аймаг бүр жишиг үнийг тогтоож, түүнийгээ үндэслэн зээлийн хэмжээгээ тогтоож байгаа юм. Сүүлийн гурван жилд ноолуур бэлтгэдэг үйлдвэрүүдэд Хөгжлийн банкнаас 212 тэрбум төгрөгийн зээл авсан мөртлөө өнөөдрийн байдлаар 90 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com