Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрээ түлхүү дэмжих байж

 Энэ 2020 онд эдийн засгийн хямрал нүүрлэнэ, энэ нь АНУ-Хятадын худалдааны дайны үр дагавар, нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс унаж байгаатай холбоотой хэмээн дэлхийн санхүүгийн байгууллагууд удаа дараа мэдэгдэж, энэ жилийн дэлхийн эдийн засгийн өсөлтийн талаар гаргасан урьдчилсан таамгаа хэдэнтээ шинэчилж, бууруулаад байлаа.

Гэтэл үүнийг хараахан амсч эхлээгүй байхад оны заагаар Хятадаас шинэ төрлийн коронавирус хэмээх аймшигт өвчин дэлгэрээд өнөөдөр дэлхийн 200 гаруй орныг хамарчихлаа. Ингээд хямралын зах руу орж байсан дэлхийн эдийн засагт өмнө нь огт таамаглаагүй хүн нөхцөл байдал нүүрлэх нь тэр.
Олон улс оронд уг өвчин тархсанаас дотооддоо хөл хорио тогтоон, агаарын тээвэр, олон улсын харилцаа үндсэндээ зогслоо.Аль ч улс оронд үйлдвэр аж ахуйн үйл ажиллагаа доголдож, аргагүйн эрхэнд ажилчдаа цомхотгож эхэллээ. Улмаар ажилгүйдэл ядуурал газар авах хандлагатай болов. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судлаач эдийн засагчид коронавирусийн дэгдэлтээс болоод дэлхий даяар 25 сая хүн ажлын байраа алдаж магадгүй гэж байна. Тэд хамгийн өөдрөгөөр бодвол 5.3 сая хүн ажлын байраа алдах бол муугаар бодвол 24.7 сая хүн ажилгүй болно гэв.
Өвчин эмгэг гараагүй, зүгээр санхүүгийн хямрал болж байсан 2008-2009 онд дэлхий даяар 22 сая хүн ажлын байраа алдаж байсан бол өнөөдөр улс хооронд бүү хэл хот хооронд зорчих боломжгүй хөл хорионы үед энэ тоо яаж нэмэгдэх нь ойлгомжтой. Ийм үед улс орнууд эдийн засгаа аврах, ард иргэдийнхээ амьдралыг унагачихгүйн тулд үйлдвэрлэл, ялангуяа жижиг дунд үйлдвэрээ дэмжихээр төрөл бүрийн арга хэмжээ авч эхлээд байна.

Улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ

 АНУ 1200, Өмнөд Солонгос 1775, Герман 605 евро, англи 893 фунт стерлинг, Канад 2000 канад доллар, Хонконг 10000 хонконг доллар хүн амдаа түгээж байна. Европын холбоо коронавирусийн нөлөөллөөс эдийн засгаа хамгаалахын тулд нийт 37 тэрбум евро гаргахаар төлөвлөсний найман тэрбумыг нь энэ хөл хорионоос болж ихээхэн алдагдал хүлээж байгаа аж ахуйн нэгжүүдэд хуваарилан өгөхөөр шийдсэн байна.
Герман улс энэ арга хэмжээнд 750 тэрбум евро зарцуулахаар шийдвэрлэснээсээ хувийн хэвшлийн болон том аж ахуйн нэгжүүдэд 15 мянган еврогийн дэмжлэг үзүүлэхээр нийт 50 тэрбумыг нь зарцуулах юм байна.
Манай гаргийн тэргүүлэх эдийн засагтай орон АНУ энэ арга хэмжээнд хоёр их наяд ам.доллар зарцуулахаар шийдвэрлэлээ. Үүний 500 тэрбумыг нь хот, муж, компаниудыг дэмжих юм. Тухайлбал, 25 тэрбумын агаарын тээврийн компаниудыг дэмжихэд зарцуулах бол 17 тэрбумыг стратегийн чухал үйлдвэрүүдийг дэмжихэд зарна.
500 тэрбумыг нь айл өрх, иргэнээ дэмжихэд зарцуулахдаа насанд хүрэгчдэд 1200, хүүхдэд 500 долларыг сар бүр олгоно. Жижиг дунд бизнесийг дэмжихэд 350 тэрбум, ажилгүйдлийн даатгалыг зузаатгахад 250 тэрбум доллар зарцуулах нь. Үүнээс гадна Холбооны нөөцийн сангаас дахиад дөрвөн их наяд доллар гаргахад бэлэн нөөцөлж байна. “Манай хөрөнгө оруулалт яг л дайны үеийнх шиг байна” гэж Сенат дахь олонх Бүгд найрамдахчуудын тэргүүн Макконнелл хэлж байна.
Өмнөд Солонгос энэ үед бизнесийг дэмжихийн тулд 100 их наяд вон буюу 80 тэрбум ам.доллар гаргалаа. Хамгийн гол нь энэ дотор жижиг дунд бизнесийг дэмжихэд тусламж болгож 47 тэрбум ам.долларыг нь зарцуулна гэнэ.

Монголд харин

 Монгол Улсын Засгийн газар коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж тогтоосон хөл хорио зэргээс учирч болох эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болгон долоон багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ зарласан. Өмнө зарласан зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах энэ тэр нь хариуцах эзэд болох банкууддаа албан ёсоор хүрээгүй хэмээн банкууд хөөрхий зээлдэгчийг дарамталж, тэртээ тэргүй хүрэлцэхгүй байгаа цалин орлогыг хуу хамж байгаа гомдол гарсаар л байгаа.
Юутай ч зургаан сарын хугацаанд иргэдээс татвар, иргэд байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл авахгүй юм байна.
Эдийн засгийн онолоор эрэлт нийлүүлэлт хоёр гэж байдаг. Өөрөөр хэлбэл ард иргэдийн маань орлого арав, хорин хувиар нэмэгдэх нь. Худалдан авах чадвар нь мөн өдий хувиар нэмэгдэнэ.
Гэтэл нөгөө талд нь нийлүүлэлт буюу үйлдвэрлэгчид гэж байх нь. Гэтэл өвчин эмгэгээс болоод иргэд тансаглалаас зайлсхийж зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүнээ авдаг болсон, нөгөө талд нь үйлдвэрлэгчид материал түүхий эдээр дутагдах, эрэлт багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид борлуулалтгүй болж үйлдвэрлэл нь саарах явдал гарч эхэллээ. Засгийн газар үндэснийхээ үйлдвэрлэлийг ердөө сарын 200 мянган төгрөгөөр дэмжих гээд сууж байна.
Ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд Засгийн газрын таван тэрбум төгрөгийн хэдий хувь нь ногдох вэ. Өнөөх долоон төрлийн арга хэмжээнд аж ахуйн нэгжүүдийг дэмжих гэдэг юм уу, шахалт үзүүлэх ч гэж болмоор нэг зүйл нь ажиллагсадаа цомхотгоогүй аж ахуй нэгжид сар бүр 200 мянган төгрөгийн урамшуулал олгоно л гэсэн байна. Нэгэнт хөл дээрээ босчихсон “MSC” юм уу, “Талх чихэр” зэрэг нь бол ёстой нөгөө сүхээр цохисон ч айхгүй гэгчээр ажрахгүй. Ард түмний хөрөнгөнөөс идэхээрээ нэг болсон гэж яригдаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын өнөөх цементийн үйлдвэр бол тэртээ тэргүй ард түмнээс авсан мөнгөөрөө амиа аваад явчихна.
Хамгийн их хэлмэгдэж мэдэх хэсэг бол цөөн хүнтэй жижиг дунд үйлдвэрлэл. Өнгөрсөн 2019 оны хагас жил гэхэд манай улсад 100 орчим, тодруулбал 93.7 мянган аж ахуйн нэгж тоолуулж байж. Гэтэл үүний бараг 80, 90-ээд хувь нь 9-20 хүнтэй жижиг дунд үйлдвэр байдаг. У.Хүрэлсүхийн Засгийн газрын энэ дэмжлэг бодит байдалд хэр хэрэгжиж, аж ахуй нэгжүүд 200 мянган төгрөгийн урамшуулал авах гэж хийх ажилгүй хүн хадгалаад байж байх юм бол гэсэн асуулт гарч ирж байна.

Жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжмээр

 Үүний оронд өнөөх өөрийн нь МАН-ын гишүүдийн хэдэн тэрбум тэрбумаар аваад идчихдэг Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийнхаа бага хүүтэй зээлийн хөрөнгийг арай нэмээд, аж ахуйн нэгжид олгодог хэмжээгээ ихэсгэвэл хамаагүй илүү бодитой дэмжлэг болох байсан юм биш байгаа.
Энэ талаар сэлэм У.Хүрэлсүх ам ангайгаагүй өнгөрснийг бодоход Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 2020 оны хөрөнгийг бас л намын нь гишүүд аваад сонгуулиа санхүүжүүлэх гэж байгаагаас зайлахгүй.
Гэтэл Бразил улс гэхэд л коронавирусийн үеийн хямралыг даван туулахад 150 тэрбум реал төлөвлөснийхөө бараг тал хувь болох 60 тэрбум реал буюу 12 тэрбум ам.долларыг зөвхөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулна гэсэн байна.
Өмнө дурдсан АНУ гэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, татварын хөнгөлөлт эдлүүлэхэд зориулж 350 тэрбум ам.доллар зарцуулахаар хуваарилжээ. Австрали мөн ялгаагүй коронавирусийн дэгдэлтээс болоод үйл ажиллагаа нь доголдож байгаа жижиг дунд бизнесийг дэмжихэд зориулж 19 тэрбум ам.доллар зарцуулах юм байна.
Тэгэхээр У.Хүрэлсүхийн засгийн газар ажиллагсадыг цомхотгохгүй бол сар бүр 200 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэж байхын оронд УИХ дахь өөрийн нь намын гишүүдийн хуйвалдаан авсан Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хэдэн тэрбум төгрөгийг хуу хамж аваад ёстой жинхэнэ ёсоор нь жижиг дунд аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэйгөөр зээлүүлчихвэл манай төрийнхнөөс арай дээр бизнес сэтгэлгээтэй эзэнтэй тэр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлээ тасалдуулахгүйгээр ажиллаж энэ хэрээрээ ажлын байраа хадгалж, хүнээ халж цөөлөхгүй, цомхотгохгүй байж болох байсан болов уу. Засгийн газар коронавирусийн тархалтаас болж гарч болзошгүй эрсдэлийг даван туулахад 5.0 тэрбум төгрөг гаргаж байна гээд л У.Хүрэлсүх дахин дахин давтаад байсан. Гэтэл энэ намын зөвхөн нэг гишүүн л гэхэд Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас 3,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байдаг юм шүү дээ.
МАН-ын Засгийн газар, У.Хүрэлсүх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хүнийг УИХ-д дэвшүүлэхгүй, “уучлал гуй” гэж өчнөөн удаа сүржин дуугарсан ч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан луйварчин гишүүдийнхээ нэгд нь ч хариуцлага тооцоогүй өнөө хүрч байгаа. Одоо харин ч коронавирусийн халдварын тархалтыг далимдуулаад өмнөх дөрвөн жилд үйлдсэн хамаг муу муухайгаа далдалж “Коронавирусийг эх орондоо тархаахгүй маш сайн ажиллаж Монгол Улс дэлхийд үлгэр жишээ үзүүлж байна” гэж сууна.
Дэлхий нийтийг хамарч хүн төрөлхтний сэтгэлийг зовоож байгаа коронавирусийн халдвар нь манай эрх баригчдын хувьд хамаг муу муухай бүхнийг мартагнуулах зэвсэг л болж байх шив дээ...

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com