Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөл хорио тогтоож, хүмүүс хоорондоо зайнаас харилцах нь хамгийн үр дүнтэй арга болж байна

 Хурлын үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа дэлхийн улс орнууд уг өвчний эсрэг ямар арга хэмжээ авч байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ "Халдварын тохиолдол өсөхийн хэрээр өвчний талаарх баримт мэдээлэл өдөр бүр нэмэгдэж байна. Тухайлбал, хүн амын дунд халдварын шинж тэмдэггүй халдвар тээгчид их байгааг улс орнууд мэдээлж байна.

Исланд улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь шинж тэмдэггүй хүмүүс байсан бол АНУ-д мөн адил 25 орчим хувь шинж тэмдэггүй байжээ. Үүнтэй холбоотойгоор амны хаалтны хэрэглээний талаар урьдын заавраа эргэн харж, нийт хүн амд амны хаалт зүүлгэх эсэх талаарх зөвлөмждөө өөрчлөлт оруулж магадгүй байна. АНУ-ын нийт хүн амын 90 орчим хувь нь гэрийн хөл хорионд байгаа. Вашингтон мужид хөл хорио тогтоосон нь үр дүнгээ өгч, халдварыг хумих нөхцөл бүрдсэнийг эрх баригчид тэмдэглэж байна.

Энэ халдварын эсрэг эмчилгээний үр дүнтэй эм хэрэгсэл, вакцин гараагүй байгаа цагт хөл хорио тогтоож, хүмүүс хоорондоо зайнаас харилцах нь хамгийн үр дүнтэй арга болж байна гэдгийг АНУ болон Европын улсуудад хийсэн судалгаанаас харагдаж байгаа юм” гэв.

Манай улсад оношлуур хүрэлцээтэй байна

  Мөн шинж тэмдэггүй хүмүүс халдвар тараах маш эрсдэлтэй учир дэлхий дахинд амны хаалтны хэрэгцээ ихээр бий болж байна. Тэр дундаа 0-15 насны хүүхдүүд шинж тэмдэггүй хэлбэрээр өвдөж, вирус тээгч болж буй учраас амны хаалтны хэрэгцээг сайжруулах талаар зөвлөмж өгч байгаа гэж  Д.Нарангэрэл хэлсэн юм.

Харин манай улсын оношлуурын хүрэлцээний хувьд ДЭМБ-аас өгсөн болон Япон улсаас өгсөн оношлуурыг ашиглаж байгаа бөгөөд оношлуур одоогоор хүрэлцээтэй байгаа. Мөн БНХАУ-ын Засгийн газраас өгсөн оношлуур нөөцөд байгаа аж.

Түүнчлэн одоо тусгай үүргийн онгоцоор оношлуурууд авчруулахаар тохирсон. Үүнийгээ удахгүй хүлээж авна. Гэхдээ real time PCR оношлуурыг баталгаатай хариу гаргахдаа ашиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ- ийн захирал Д.Нямхүү онцолсон юм. Одоогоор эхлээд түргэвчилсэн оношлуурыг ашиглаж, харьцуулах маягаар ажиллаж байна.

 

 

.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com