Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Мэндсайхан: Хуульч Ч.Өнөрбаяр Үндсэн хуульд заасан хугацааг Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд заавал баримтална гэж байгаа нь зөв

Хууль зүйн ухааны доктор Т.Мэндсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуулиас давсан дагавар хууль байх боломжгүй-

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн давхар дээлтэй байж болно гэж заасан. Тэгвэл энэ Засгийн газрын Ерөнхий сайдаас бусад нь давхар дээлтэй. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор Засгийн газар огцрох үндэс бүрдэх үү?
-Үндсэн хуулийн саяны нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 43.2-д өөрчлөлт оруулж, “Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь” гэдгийг хасч зөвхөн “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж тусгасан. Гэхдээ Ерөнхий сайд Үндсэн хуульд нийцүүлэн давхар дээлтэй Засгийн газрын гишүүдээ цөөлж, дөрвөөс ихгүй болгох ажлыг тавдугаар сарын 25-ны дотор хийх үүрэг хүлээнэ. Хэрэв Ерөнхий сайд Үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй бол огцрох үндэслэл бүрдэнэ.
-Хуульч Ч.Өнөрбаярын хэлж буй байр суурьтай Та санал нийлж байна уу? УИХ-ын дарга Г.Занданшатарын байр суурь бол долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ гэж хэлж байна. Та хуульчийн хувьд тодорхой тайлбарлаад өгөөч?
-Өнөөгийн эрх баригчид буюу УИХ-ын дарга, зарим гишүүд, Засгийн газрын Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг органик хуулиар сунгаж, хойшлуулж болно гэж албан ёсоор мэдэгдээд байна.

 Эрх баригчдын байр суурийг хамгаалсан тайлбарыг ордны олон хуульчид дэмжиж байгаа бололтой. Үүнийг эсэргүүцэж, Үндсэн хуулиа зохих ёсоор дагаж мөрдөхийг шаардаж буй хуульчдын тэргүүн эгнээнд доктор Ч.Өнөрбаяр хуульч байна гэж харж байна. Байр суурийн зөрүүг тодруулбал, Г.Занданшатар тавдугаар сарын 25 гэсэн хугацааг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу хойшлуулж болно, Ч.Өнөрбаяр Үндсэн хуульд заасан хугацааг Засгийн газрын бүрэлдэхүүний хувьд заавал баримтална гэж байгаа. Ер нь хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг тогтоодог үндсэн хоёр арга бий. Нэг нь тодорхой хуанлийн он сар өдөр заах, нөгөө нь нөхцөл, болзол заах. Эхний аргыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийтлэг байдлаар хэрэглэж тавдугаар сарын 25 гэж заасан. Харин хоёр дахь аргыг зөвхөн зарим зүйл заалтын хувьд тусгайлан хэрэглэсэн. Тухайлбал, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн хоёр ба гуравдугаар зүйл буюу улс төрийн нам байгуулах, Дархан Эрдэнэтийг улсын зэрэглэлтэй хот болгох, хот тосгоны өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх асуудалд хоёр дахь аргыг хэрэглэсэн байдаг.
Харин нэгдүгээр зүйлд буюу УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, байгалийн баялаг зэрэгт хамаарах хууль тогтоомжийг тавдугаар сарын 25 гэдэг хугацаанд багтаан нийцүүлж шинэчлэн батлах тухай заасан. Өөр хугацаа эсвэл хойшлуулах болзол заагаагүй юм. Үүнийг л хуульч Ч.Өнөрбаяр тодотгож ярьсан нь ямар ч хүнд ойлгомжтой.
-Засгийн газар тавдугаар сарын 25-наас чадамжгүй болно хэрвээ хуулиа дагавал. Хууль баталдаг хүмүүс нь өөрсдөө хуулиа баталчхаад өнөөдөр Үндсэн хуулийн дээгүүр алхаж хууль зөрчих гээд байгаа нь цаашид ямар жишиг тогтоох вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анхаасаа зөв дагаж мөрдөхгүй бол цаашид хууль зүйн олон маргаан, улс төрийн тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй. УИХ-ын нийт гишүүдийн олонх 39 гишүүний дэмжсэн саналаар хууль батлах заалт ч мөн тавдугаар сарын 25-аас мөрдөгдөх ёстой, үүнийг мөн хойшлуулна гэж мугуйдлаад зүтгэвэл батлагдсан гэх олон хуулийн хүчин төгөлдөр байдал эргэлзээтэй болно. Засгийн газрын бүх гишүүд давхар дээлтэй тавдугаар сарын 25-аас хойш ажиллах боломжгүй, гаргасан шийдвэр хууль бус болох, улмаар Ерөнхий сайд өөрөө огцрох үндэслэл бий болно. Цаашид үндсэн хуулийг эрх баригчдын дур зоргоор тайлбарладаг жишиг тогтох аюултай.
-Тэгвэл эрх баригчид Засгийн газар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр чадамжгүй болохгүй. Үүнийг дагавар хуулиар зохицуулна гэж байгаа. Үндсэн хуулийг дагавар хуулиар зохицуулж болдог юм уу?
-Үндсэн хууль, түүнд оруулсан аливаа нэмэлт, өөрчлөлт нь шууд хэрэгждэг дээд эрэмбийн хууль шүү дээ. Үндсэн хуулиас давсан дагавар хууль байх боломжгүй. Зөвхөн Үндсэн хуульд зохицуулаагүй зүйлийг Үндсэн хуульд нийцүүлэн “дагавар” хууль, органик хуулиар зохицуулж болно. Ийм дагавар хууль гараагүй байсан ч Үндсэн хууль хэрэгжээд явна. Тухайлбал, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг шинэчлэн батлахгүй байснаар Үндсэн хуулийн үйлчлэл зогсохгүй, Үндсэн хуульд нийцэхгүй зүйл заалтууд нь шууд хүчингүй болно. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх хугацаанд нийцүүлэн УИХ, Засгийн газар ажлаа хийх ёстой.
-Засгийн газар чадамжгүй болох учраас засаглалын тасралтгүй байдлыг одооноос хэрхэн хангах ёстой юм бэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс шалтгаалж Ерөнхий сайд огцрохгүй учраас Засгийн газрын давхар дээлтэй сайд нарыг чөлөөлөөд давхар дээлгүй мэргэжлийн хүмүүсийг шинэ сайдаар томилоод явахад Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой, тасралтгүй байдал алдагдахгүй. Харин ч УИХ-ын ээлжит сонгуулийн үед сайн тал болно доо.
-Үндсэн хуульд үнэнч байх тангараг өргөсөн албан тушаалтнууд ийм мэдэгдэл хийх биш, харин яаж хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулах үүрэгтэй гэж Та саяхны ярилцлагадаа хэлсэн байсан. Тухайлбал, Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн төсөл өргөн барьж Үндсэн хуулиа зөрчихгүй байх гарцыг эрэлхийлж ухаалаг шийдвэр гаргах тухай ярьж эхэллээ?
-2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсанаас хойш хагас жил шахам хугацаа өнгөрлөө. Одоо тавдугаар сарын 25 хүртэл багагүй хугацаа байна. Хүсэл байвал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шаардлагатай хууль тогтоомжоо шинэчлэн батлах боломж, нөөц эрх баригчдад байгаа.
-УИХ хаврын чуулганы эхэнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж гарах хуулиудыг хэлэлцэнэ гэсэн. Тухайлбал, Засгийн газрын тухай хууль бий. Та энэ хуулийн төсөлтэй танилцсан уу?
-Шинээр батлах ихэнх хуулийн төслийг эртнээс боловсруулж эхэлсэн, өргөн барихад бэлэн болсон гэх мэдээлэл байна. Харин Засгийн газрын болон Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл нийтэд нээлттэй болоогүй учраас танилцаагүй. Ер нь заавал шинэчлэх шаардлага байхгүй, одоогийн хуулиудын Үндсэн хуульд нийцэхгүй зүйл заалт хүчингүй болно, мөн Засгийн газрын бүрэлдэхүүн нийцэхгүй бол өөрчлөх үр дагавар шууд үүснэ.
-Цэцэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар маргаан гарч байсан. Энэ асуудлыг та сонирхож үзсэн үү?
-Нэмэлт, өөрчлөлт хэрэгжих тавдугаар сарын 25-аас өмнө Цэцэд хандах боломжгүй. Хэрэв эрх баригчид Үндсэн хуулийг дагаж мөрдөхгүй, түүнд шийдвэр, үйлдлээ нийцүүлэхгүй бол Цэцэд хандах төдийгүй эсэргүүцлийн өргөн хүрээтэй арга хэмжээг олон нийтийн зүгээс өрнүүлнэ. Иймээс холбогдох хуулиа шинэчлэн баталж амжихгүй байсан ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөх бэлтгэлээ хангахыг эрх баригчдад зөвлөх байна.

эх сурвалж:" Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com