Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР

2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараагаас тогтвортой өсч байсан дэлхийн эдийн засагт хямрал ойрхон ирсэн байгаа талаар олон улсын шинжээчид, эдийн засагчид сүүлийн жилүүдэд сануулах болсон. Эрт орой хэзээ нэгэн цагт ирэх ёстой байсан эдийн засгийн хямралын эх суурийг Хятадын Ухань хотоос эхтэй коронавирусийн тахал тавих юм гэж судлаачдаас хэн нь ч төсөөлөөгүй биз ээ. Цар тахлын дэгдэлтээс шалтгаалсан нийтийг хамарсан хорио цээрийн дэглэм тогтоосон дэлхийн ихэнх улс жилийн ДНБ-нхээ 65-80 хувьд хүрэхүйц хэмжээний алдагдлыг өдөр бүр хүлээж эхэлжээ. Азийн Хөгжлийн банкны тооцоогоор цар тахал нь дэлхийн эдийн засагт 4.1 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй байна. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүн таван хувиар унах үзүүлэлт юм. Дэлхийн банкны тайланд (2020 оны 4 дүгээр сар) урьдчилсан гүйцэтгэлээр хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.8 хувиар өссөн бол 2020 онд 2.1 хувийн өсөлт үзүүлэх, нөхцөл байдал хүндэрвэл 0.5 хувиар агшиж ч болзошгүй байгаа аж. БНХАУ-ын эдийн засаг 2019 онд 6.1 хувиар өсч байсан бол 2020 онд 2.3 хувьд хүрэх, тэр бүү хэл цар тахлын гамшиг цаашид үргэлжлэх аваас 0.1 хувь буюу огт өсөхгүй агшиж мэдэх нь. Монгол Улсын хувьд өмнө нь 5.6 хувь гэж тооцож байснаа 1-2.4% болно гэж таамаглалаа. Олон улсын санхүүгийн байгууллагуудын дэвшүүлсэн таамгууд бүр сэртхийлгэм. Өнөөдөр эдийн засгийн өсөлт бус харин уналтын тухай ярих боллоо. Унахдаа хэрхэн зөөлөн газардах буюу уналтаас шалтгаалан эдийн засгийн огцом шок-ийг багасгах, хүчийг нь сааруулах оролдлогыг дэлхий нийтээрээ эрэлхийлж байна.
Дэлхийн улс орнууд эдийн засгаа тэлэх зорилгоор бага хүүтэй зээлийн хэмжээг эрс нэмэгдүүлж байгаа талаар дуу дуугаа авалцан мэдээлж байна. Хоёр сар хүрэхгүй хугацаанд дэлхий нийтийн аж үйлдвэрлэл, түүхий эд нийлүүлэлт, санхүүгийн хангамжтай холбоотой харилцаа тасалдаж, нэг нэгнээсээ салшгүй хараат болсон эдийн засаг нуран унахдаа туйлын амархан, ийм магадлал өндөр байгааг бүгд анзаарч эхэллээ. Төрийн дэмжлэггүйгээр аливаа бизнесийн үйл ажиллагаа хэвийн хэмжээндээ үргэлжлэх боломжгүй аж. Хөл хорио тогтоох хугацаанд бизнесийн орлого тасарч ажилчдын цалин хөлс, түрээс, зээл, зээлийн хүүгийн төлөлт болон төсвийн орлого бүрдүүлэлттэй холбогдсон хүндрэлийг зөвхөн компаниуд бие даан шийдэх боломжгүй гэдэг нь тодорхой байна.
Энэхүү хямралын үед улс орнуудын авч хэрэгжүүлж буй голлох арга хэмжээнүүд нь зах зээлийн нийгмийн хэвшмэл харилцаанаас тэс ондоо байгаа юм. Өөрөөр хэлбэл тоталитар дэглэмтэй улс орнуудад хэрэгждэг татвар, зээлийн төлөлтийг зогсоож царцаах, төлбөрийн хугацааг хойшлуулах, татаас олгох...зэргээр хүндэрсэн асуудлаа шийдвэрлэж эхэллээ. Зах зээлийн нийгэмд, бизнесийн зориулалтаар авсан зээлийн төлбөр тасалдах тохиолдолд банкууд, болон сангууд, санхүүгийн бусад зуучлагчид хөрөнгө оруулагчид, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Энэ тохиолдолд санхүүгийн салбараа элгээр нь хэвтүүлэхгүйн тулд төрөөс арилжааны банкуудаа аврах арга хэрэгслийг авч хэрэгжүүлдэг. Хэрэв бизнесийнхэн төрд төлөх татвар, хураамжаа төлж чадахгүй нөхцөл байдал үүсэхэд төсөвт орох ёстой орлогын дүнгээр зарлага нэмэгдэж, төсвийн алдагдал нэмэгдэнэ. Энэхүү алдагдлыг хэрхэн нөхөх вэ? Төв банк мөнгө хэвлэх, эсвэл засгийн газар хуримтлагдсан нөөцтэй бол түүнийг ашиглах, ихэнх тохиолдолд гадаад өр нэмэх гэсэн улсын эдийн засгаа дефолтод хөтлөх цөөн тооны арга зам л үлддэг аж.
Хэрэв аж ахуй нэгжүүд ажилчдаа халах эсвэл цалин орлогыг нь олгож чадахгүйд хүрвэл иргэд даатгал, ипотек, орон сууц, хэрэглээний халуун хүйтэн ус болон дулааны төлбөр тооцоогоо хийж чадахгүйд хүрээд зогсохгүй бараа бүтээгдэхүүн худалдаж авах, хөрөнгө оруулалт хийх боломжгүй байдалд хүрнэ. Ийм л учир шалтгааны улмаас дэлхийн эдийн засгийн бодлого эрс өөрчлөгдөж, бизнесийн зарим харилцаа үгүй болж, үлдэж буй бизнес өмнө мөрдөж байсан зарчмаа өөрчлөх хэрэгтэй болжээ.
Цаашид эдийн засгийн сүйрлийн цар хүрээг макро эдийн засаг, санхүүгийн статистик, компаниудын нэгдсэн тайланг нэгтгэх үед гаргаж болох боловч иргэдийн хэрэглээ буурч хэдий хэмжээний гарз хохирол эдийн засагт үзүүлснийг тооцох боломжгүй тийм байдалд хүрэх нь. Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхийн тээврийн болон агаарын тээврийн салбарын орлогын алдагдал 90 хувиас дээш бүртгэгдэж дампуурах эрсдэл нүүрлэж эхэллээ. Үзвэр үйлчилгээ, цэцэрлэгт хүрээлэн, кино театрууд 87 хувь, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн түрээс 79 хувь, автомашины түрээс 76 хувь, ресторан, хоолны газрууд 59 хувь, онлайн дэлгүүрүүд 52 хувь, гоо сайхны салон гэхэд л 50 хувиар орлого нь тасалджээ. Энэ жагсаалтыг үргэлжлүүлэн орлогоо алдаж буй бусад олон салбаруудыг тоочиж болно.
Улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийн хямралаас хохирол багатай гарахын тулд “үүрээ хөндүүлсэн шоргоолж” мэт сандарч, бужигналдаж байна. Дэлхий нийтийг хамарсан ийм хүнд нөхцөл байдал сүүлийн 100 жилд тохиолдоогүй гэдэгтэй улс орны удирдлагыг атгаж буй улс төрчид бүгд санал нэгджээ.

Монгол улсын тухайд:

 Уул уурхайн хоёр эрдэс бүтээгдэхүүн буюу зэс, нүүрсний борлуулалт дээр суурилсан манай улс, эдийн засгийн хямралд орохдоо туйлын амархан. Дэлхийн зах зээлийн зэс, нүүрсний үнэ ханш унамагц манай эрх баригчид хамгийн түрүүнд ОУВС руу жирийж очоод “хошуу дэвсэх” нь хэвийн үзэгдэл болоод удаж байна. Монгол Улс 1991 онд ОУВС-гийн гишүүнээр элсэн орсон цагаасаа хойш Засгийн газрын өмнө тулгарсан эдийн засгийн хүнд асуудлаа шийдвэрлэх зорилгоор ОУВС-аас долоон удаа хандаж багагүй санхүүжилт авч байжээ.
Манайд тохиосон хамгийн сүүлийн эдийн засгийн хямралыг сануулахад, 2012 онд дэлхийн зах зээлийн түүхий эдийн үнийн хөөсрөлт хагарч, эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн байдаг. Зэсийн жилийн дундаж үнэ 2011 онд 9000 ам.доллар хүрч байснаа, 2014 онд 7000 ам.доллароос доош уруудаж, 120 ам.доллар хүрч байсан нүүрсний ханш 3-4 дахин унав. 2011 онд хоёр тэрбум 273 сая ам.долларт хүрсэн нүүрсний борлуулалт 2015 онд ердөө 556 сая ам.доллар болж буурлаа. Гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4,6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2012 оны эхний хагаст 1,9 тэрбум ам.доллар хүртлээ буурч эдийн засаг өмнөх оноосоо таван хувиар унаж цаашид уруудах нь тодорхой болсон байв.
Ийнхүү экспортын орлогын хомсдол үүсмэгц Монгол Улсын эдийн засаг огцом агшиж, ДНБ-ний өсөлт огцом буурах, ажилгүйдэл эрс нэмэгдэж 160 орчим мянган ажлын байраа алдах аюул нүүрлэв. Үүнийг жирийн иргэд төдий л анзаараагүй болов уу. Учир нь өнөөдрийнх шиг олон улс орныг хамарсан тахал дэгдэж дэлхий нийтийг бүрхсэн айдас хүйдэс нөмрөөгүй юм. Харин хэсэг бүлэг хүмүүс “хэл амаа билүүдэн” улс төр хийж байсан нь өнөөгийн эрх баригчид. “Бидний (МАН-ын) өсгөсөн 17 хувийн эдийн засгийг унагаж улс орноо дампуурлын ирмэгт авчирлаа”, “хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо”... гэдэг хэдэн жижүүрийн үгээ ам хэлтэй бүхэн нь тоть шиг давтсаныг сонсоогүй монгол иргэн гэж байхгүй биз. “60 тэрбумтан”, “ЖДҮ-чин”, “Эрүүгийн гэмт хэрэгтэн”... эрх баригчид өнөөдрийн цаг тутам мэдээлж буй коронавирусийн тахалтай холбоотой аймшигт мэдээллээс хэд дахин илүү цар хүрээтэй “худал аймшиг”-аар иргэдээ айлгах хар пиар ашиглан эрх мэдэл өөд шунан гэтэж, тачьяадаж байсан нь тэр.
2012-2016 онуудад Ардчилсан нам бусад намтай хамтарч байгуулсан Засгийн газар хямралыг хохирол багатай даван туулах, банк санхүүгийн систем болон эдийн засгаа хамгаалах, хямралын хүндрэлийг иргэдэд үүрүүлэхгүйн тулд гаднаас санхүүжилт босгож эдийн засгийг тэлэх бодлого сонгож байжээ. Чингис бонд босгож дөрвөн жил хүрэхгүй хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжиж, 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадсан. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсч, уг салбар анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн байдаг.
Бондын хөрөнгөөр барьсан, бүтээсэн бүхэн Монголд үлдсэн юм. Ардчилсан нам эдийн засгаа солонгоруулах, хувь заяагаа өөрсдөө бүтээж, үйлдвэрлэх ажлыг эхлүүлж чадсан байдаг. “Чингис” бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн шинээр ажилтай болсон билээ.
2012-2016 онуудад түүхий эдийн ханш огцом буурсантай холбоотой эдийн засгийн хямрал нүүрлэхэд Ардчилсан намын хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг коронавирусийн тахал дэгдсэнтэй холбоотой дэлхийн бүх улс оронд өнөөдөр хэрэгжүүлж эхэллээ. Харин тэрхүү бодлогыг “иргэн бүр 15 сая төгрөгний өртэй боллоо”, “удахгүй малчин таны малын бэлчээрийг урд хөршийнхөн зээлийн өрөндөө авна”... хэмээн мушгин тайлбарлаж, иргэдийнхээ тархийг угаадаг эрх баригчид төрөл арилжсан мэт өөр болсон аж. Ялангуяа ам нээх бүрээ “маани” мэт ийм зүйл давтдаг Сангийн сайд, “Хямралд зориулж 5.1 их наяд төгрөг зээлж өр нэмнэ”, “2020 оны төсвийн хөрөнгө оруулалт болох 3.1 их наяд төгрөгөө (концессын дүнгээ санаатай санамсаргүй нэмсэнгүй) танахгүй”, “...төсөвт тодотгол хийхгүй гэдгээ долоо дахин давтаж байна”, “...ийм үед зарлагаа танах биш тэлдэг юм, бүү улс төрж...” хэмээн чангаар хашхирч зогсоно. Өөдөө шидсэн чулуу өөрийнх нь толгойг тун чиг мэргэн оносон нь энэ. Шүүмжилж, мушгин гуйвуулж байсан асуудлаа өмөөрч хамгаалаад чичирч зогсох үе ирдэг ажгуу. Ойрын зайн улс төр хийх ийм л аюултай гэдгийг ухаараагүй яваа түүнийг харахад өрөвдөлтэй.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com