Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалтыг МАН тэргүүлж байна

Д.СОЁМБО

 УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн энэ өдрүүдэд намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хөзрөө дэлгэж эхлээд байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэлтэй 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Дээрх намуудын 12 нь дөрвөн эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа юм. Тэгвэл үндэсний аудитын газраас дээрх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт өгч, хэрэгжих боломжтой эсэхэд дүн тавьсан байна. Энэ талаар ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис мэдээлэхдээ, “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.3-д, сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч, нам, эвсэл мөнгө эд хөрөнгө амлахгүй байх, аливаа үнэгүй болон хямдруулсан үйлчилгээ үзүүлэхгүй байх, улс болон орон нутгийн төсвийн орлогыг хандивлахгүй байх, уул уурхайн салбарын орлогыг хишиг хувь болгон олгохгүй байх зэрэг хуулийн хэд хэдэн шаардлага хангахыг заасан. Тэгвэл энэхүү аудитыг хийх явцад 19 мөрийн хөтөлбөр ирснээс дангаараа оролцож буй долоон намын мөрийн хөтөлбөр хуульд нийцсэн бөгөөд бусад 12 буюу 20 улс төрийн намд хамаарах мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр буцсан. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт илэрсэн нийтлэг зөрчилд цалинг 2-5 сая төгрөг болгоно, орон сууц барьж өгнө гэх зэрэг заалтууд орсон нь амлалтын шинжтэй, төсвийн зарлагыг нэмэгдүүлэхээр байгаа аж. Мөн ямар эх үүсвэрээр яаж олох вэ гэдэг зарлагыг давсан эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай байна. Үүнээс гадна үнэгүй орон сууцанд оруулах, зээлийг хүүгүй, барьцаагүй болгох, уул уурхайгаас хишиг хувь хүртээнэ, үнэ төлбөргүй төрөл бүрийн үйлчилгээ үзүүлнэ гэсэн амлалтын шинжтэй зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан байгаа учраас хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэн буцаасан” гэв Ингээд Үндэсний аудитын газар хүргүүлж буй намуудын мөрийн хөтөлбөртөө тусгасан онцлох заалтуудаас сонирхуулъя.

МОНГОЛ АРДЫН НАМ

 Мөрийн хөтөлбөр хэмээх мөрөөдлийн жагсаалтыг МАН тэргүүлж байна. МАН мөрийн хөтөлбөртөө "Алсын хараа-2050"-ын эхний дөрвөн жилийн зорилтуудыг тусгажээ. МАН-ын мөрийн хөтөлбөр дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх гэнэ. Тодруулбал, банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр тусгагджээ. Ингэхдээ Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцох гэнэ. Мөн иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийх зэрэг асуудлуудыг тусгажээ. Түүнчлэн орлого нэмэгдүүлэх мега төсөлтэй холбоотой зорилт мөрийн хөтөлбөрт багтжээ. Мөрийн хөтөлбөртөө төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлох, Энэтхэг рүү нүүрс экспортолж, хоёр гарцтай болох зорилтыг багтаажээ.

АРДЧИЛСАН НАМ

 Ардчилсан нам Монгол Улсын хөгжлийн бодлого, нийгэм, эдийн засагт хийх гол шинэчлэлүүдээ таван чиглэлд тодорхойлж, мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгээ дуулгаад байна. Тэд 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө баруун төвийн үзэл баримтлалаа дагаад хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн либерал байдал өмчийн эрхийг хуулиар хамгаалах, мөн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлж, гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгасан гэдгийг намын удирдлагууд онцолж байна. Тэд мөрийн хөтөлбөртөө иргэд, олон нийтийн саналыг тусгаснаараа бодит тооцоо судалгаанд үндэслэсэн хэрэгжих боломжтой мөрийн хөтөлбөр болсон гэдгээ дуулгаж байгаа юм.

“ШИНЭ ЭВСЭЛ”

 Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн байгууллагуудын 26 холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газарт өчигдөр хүргүүллээ. Эх оронч үзэл, шударга ёс, үндэсний үнэт зүйлийг “туг”-аа болгосон “ШИНЭ ЭВСЭЛ” нь Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “ШИНЭ ЭРГЭЛТ”-ийн 21 бодлого боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан байна.
“ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөрийн онцлог нь шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгахад чиглэж байгаа юм. Тодруулбал, хууль хоорондын 115 давхардал, 167 зөрчил, 181 хийдэл байгааг ШИНЭ намын дэргэдэх эрдэмтэн судлаачдын баг тооцож гаргажээ.
Мөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоож, хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгохоор Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Тус эвслийн Мөрийн хөтөлбөрт банк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг гурван сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх, стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх зэрэг зорилтуудыг тодорхой тусгасан нь анхаарал татаж байгаа юм. Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн, 200 мянган ажлын байр бий болгох тухай “ШИНЭ ЭВСЭЛ” мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

МАХН

 МАХН, МНН, ИЗНН, Лебирал нам, Эх орончдын нэгдсэн гэсэн таван нам нэгдээд байна. Эвслийн мөрийн хөтөлбөрт сүүлийн 30 жилд төр засгийн алдаатай бодлогыг арилгах, баялгийн тэгш хуваарилалт, орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг ерөнхий агуулгууд багтжээ.

“Зөв хүн электорат” эвсэл

-Хүндээ хөрөнгө оруулъя, технологийг түрүүлж эзэмшье, байгальд ойр Монголоороо байя, баялгаа баялаг болгодог эдийн засаг, цэвэр төр гэсэн үндсэн таван бүлгээс бүрдэж байна. “Зөв хүн Электорат” эвслийн мөрийн хөтөлбөрийн гол санаа нь нийтээр орлоготой, мэдлэгтэй, гадаад хэлтэй, ажилтай болох түлхүүрийг нээсэн бодлогыг тодорхойлсон. Монголчууд технологийг бусдаас түрүүлж сураад, нийтээр хэрэглэж чадвал хулгайгаас ч сална, гурван сая монгол 300 сая болох боломж тэнд байна гэсэн юм.

СЕХ: Сонгуулийн тов гараагүй бол хойшлуулах боломжтой гэж хуульд заасан

 Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Ирэх долоо хоногт хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөөг яаралтай хэлэлцэн батална. Үүгээр үүсээд буй онцгой нөхцөлд сонгууль явуулах тодорхой заалтуудыг оруулж өгнө.
Иймд холбогдох судалгаануудыг хийнэ. Саналыг хэрхэн авах вэ, санал авах байрыг нэмж болох уу, иргэдийг нэг дор олноор цугларуулахгүй хэрхэн зохион байгуулах вэ гэхчлэн. Ингээд судалгаандаа үндэслэн өөрсдийн саналаа холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд сонгууль хойшлох эсэх асуудлыг ихэд сонирхож байна. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана. Хуулийн дагуу бид сонгуулиа зохион байгуулах үүрэгтэй. Иймээс эрх бүхий байгууллага зогсоох шийдвэр гаргаагүй нөхцөлд бид сонгуулиа явуулна.
Болзошгүй бэлэн байдлын төлөвлөгөөний зардал нь сонгуулийн зардлаас тусдаа. Сонгуулийн зардалд өөрчлөлт орохгүй.
Манай улс сонгуулийг цахим хэлбэрээр явуулах асуудлыг 2012 оноос хойш ярилцаж байгаа. Өнөөдөр дэлхийн томоохон орнууд ч мөн судалж эхэлсэн байна. Цахимаар явуулъя гэвэл эхлээд цахим сонгуулийн тухай хуультай болох хэрэгтэй. Дараа нь мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Цахим сонгуулийн хороог байгуулах хэрэгтэй.
Хуульд сонгуулийн тов гараагүй бол хойшлуулах боломжтой гэж заасан. Товлогдсон тохиолдол хойшлуулахгүй, зөвхөн зогсоодог” гэлээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com