Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Коронавирус аялал жуулчлалын салбарыг нэгмөсөн сүйрүүллээ

Ц.ХАС

 Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор цах тахлын хэмжээнд хүрч улс орнууд хилээ хаасны зэрэгцээ хувь хүмүүсийг ч өөрийгөө хязгаарлан тусгаарлаж “тоон шоронд” суун гэрээсээ гарахгүйд хүргэлээ.
Ийм байдал дэлхий дахины нийгмийн амьдрал, бизнесийн олон салбарт нөлөөлж байгаагийн нэг нь аялал жуулчлалын салбар. Жилээс жилд хамрах хүрээ нь тэлж ажиллагсадын тоо нэмэгдсээр ирсэн энэ салбар дэлхий дахинаа бүхэлдээ уналтад орохоор болчихлоо. Нэг үгээр хэлэхэд хүмүүс улс орон дамжиж аялж жуулчлах нь бүү хэл өөрийн улс орондоо аялж амрахаас эмээн гэртээ бүгэж эхэллээ.
Оросын аялал жуулчлалын компаниудын нийгэмлэг оросын коронавирустэй тэмцэх засгийн газрын штабыг тэргүүлж байгаа ОХУ-ын Засгийн газрын дэд сайд Татьяна Голикова, ерөнхий сайдын орлогч, аялал жуулчлал хариуцсан Дмитрий Ченышенко нарт захидал илгээсэн байна.
Энд дурдсанаар бол оросын аялал жуулчлалын агентлагийн 60 хувь нь захиалгат аяллаа бүрэн цуцалж нэгэнт зарсан тасалбаруудаа буцаажээ. Оросын аялал жуулчлалын компаниудын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Мая Ломизе энэ салбар коронавирусийн халдварын тархалтаас болоод аяллын энэ улиралд италийн аяллуудыг оруулахгүйгээр 27 тэрбум рубль алдана гэж мэдэгдэж байна. Захидалдаа нийгэмлэгийнхэн Хятад, Итали, Иран, Өмнөд Солонгост аялахыг хугацаагүй хориглосон шийдвэрээ өөрчлөхийг хүссэн байна. Үүнийг ингэж өөрчлөхдөө гарцаагүй тохиолдолд тухай бүр нь өөрчилж болохоор хийхийг хүсчээ.
Эрх баригчид, засгийн газар аялал жуулчлалын салбарынхныг ойлгож болно, гэхдээ коронавирусийн халдварын тархалт тухайн улс оронд, дэлхий дахинаа хэзээ эцэс болохыг хэн ч мэдэхгүй байна. Тухайн зарим улс орны хоригийг цуцалж, өөрчилж болох ч энэ хугацаагүй хоригоос нэг их ялгагдахгүй. Хүмүүс тэртэй тэргүй коронавирусийн халдвараас айгаад аялж жуулчлахыг нэг их хүсэхгүй хэвээрээ л байна. Өөрөөр хэлбэл хугацаагүй хоригтой байсан ч түр хугацаагаар хоригийг цуцалсан ч хүмүүс юу юугүй чемоданаа аваад гарахгүй л болов уу.
Аялал жуулчлалын компанийнхан бол уурхайчид шиг л мөхөх мэргэжил. Нүүрсний салбар бол аажмаар устаж үгүй болж байгаа салбар, үүн шиг аялал жуулчлалын салбарыг ийм хувь заяа хүлээж байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбарын аврал мэт санагдаж байсан бэлэн багц аяллыг зохион бүтээсэн дэлхийн хамгийн эртний аялал жуулчлалын компани Томас Күүк өнгөрсөн оны 9-р сард дампуурсан нь дэлхий нийтийг цочирдуулсан. Өнөөгийн хүмүүс хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүйгээр илүү их аялдаг болоод байна.
Ингэснээр тэд зочид буудал захиалж, онгоц, галт тэрэгний тийз худалдан авч, аялж байгаа тухайн улс орнууддаа тээврийн хэрэгсэл түрээслэх болж, нэг үгээр хэлбэл тун олон салбарын хүмүүсийг “цалинжуулж” байдаг.
Гэтэл коронавирусийн халдвар хүмүүсийг илүү болгоомжтой болгож, аяллыг урьдчилан захиалах магадлал улам буурлаа. Аялагчид хямд, хүссэн үед нь дуртай газар нь хүргэх тийм л тээвэр, аялал жуулчлалын компанийг сонирхдог.
Аялал жуулчлалын оператор, компаниуд энэ хүнд үед заавал албан контор байр сав гэлгүйгээр гэрээсээ ажиллаж зардлаа хэмнэх боломжтой л доо. Дэлхий дахинаа ийм гэрээрээ ажиллаж захиалга аван аялуулж жуулчлуулдаг “өөрийн салбар” улам л олон болж хүрээгээ тэлж байна. Гэхдээ аялал захиалагчидгүй бол хэчнээн зардал хэмнээд ч энэ салбарынхан ажилгүй л болно.
Хүмүүс улс орон дамжин аялах нь бүү хэл худалдааны төв, дэлгүүр орохоос ч эмээн, гэртээ өөрөө өөрийгөө хорионд суулгаж байгаа энэ үед аялал жуулчлалын салбар цаашдаа уналтад орох нь тодорхой боллоо.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com