Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Мөнгөний үнэргүй сонгууль = далд санхүүжилт, бохир мөнгө

 Шинэ эвслийнхэн ээлжит мэдээлэл хийхдээ ноолуурын үнийг 100 мянгад хүргэх Ерөнхий сайдын амлалтыг хөндлөө. Шинэ намын орон нутаг хариуцсан дэд дарга Ц.Гантулга хэлэхдээ “14 хоногийн хугацаанд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн олон сумдаар явж, иргэдийнхээ саналыг сонслоо. Ч.Улаан сайд нэр дэвших Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга суманд нэг кг ноолуур 105 мянган төгрөг байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвших учраас Хэнтий аймагт ноолуур үнэтэй, баруун аймгийнхны ноолуур үнэ хүрдэггүй. Ард түмнээ ялгаварладаг гажиг тогтолцоо байна” хэмээн мэдэгдлээ. Зүүн гурван аймагт ноолуур 105 мянган төгрөгийн үнэтэй, бусад аймагт хямд байгааг тэр онцолсон.
Энэ мэтээр төсвийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо “усалж” байгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Мөнгөний үнэргүй сонгууль хийнэ” гэж попрох хялбар байсан бололтой. Тэрбээр яаж мөнгө зарахгүйгээр сонгууль хийх гэж байгаа нь нууцлаг хэвээр. Юутай ч эрх баригчдын хувьд төсвийн мөнгөөр өөрсдийгөө сурталчлах өргөн боломж нээлттэй байгаа нь илэрхий. Татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо “усалж” байгаа сайд нар мөнгө зарцуулахгүйгээр сонгуульдах тухай яриагаараа гэнэн сонгогчдыг уярааж, баярхаж байгаа ч бусад намууд болон шинэ нэр дэвшигчдэд гарааны тэгш бус нөхцөлийг тулгаж байгаа нь шударга бус хэрэг юм. Бодит байдал дээр “Мөнгөний үнэргүй сонгууль” хийх нөхцөл бүрдсэн бил үү?
УИХ-ын сонгуулийн тойрогт нэг нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг Үндэсний Аудитын газраас зарласан. Чингэлтэй дүүрэгт гэхэд л нэг нэр дэвшигч 586 сая төгрөг зарцуулах тооцоо гарчээ. Нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоосон нь 2016 онд тогтоож байсан 3.4 тэрбумаас 73.5 хувиар өссөн ажээ. Сонгуулийн зардал огцом өсөх шалтгаан юу байв? “Шилэн нам” авлигын эсрэг түншлэлийг санаачлагч Ч.Сосормаа хэлэхдээ “Сонгуулийн зардлын дээд хэмжээ бол мөнгөний босго. Мөнгөний босго өндөр байх тусам дундаж орлоготой иргэдэд нэр дэвших боломж хаагдана. Энэ босго өндөр тавигдах нь төрийн эрхэнд олон жил байсан том намууд, улс төр, бизнесийн бүлэглэлд бол ашигтай. Тийм учраас л буулгах сонирхолгүй байгаа болов уу! Нэр дэвшигчид заавал дээд босгод хүргэж зарцуулах албагүй гэж хэлдэг л дээ. Гэхдээ ихэнх нь тултал зарцуулдаг гэдгийг өмнөх сонгуулиудын зардлын тайлангаас харж болно. Сонгуулийн зардал бууруулах бодлогыг төрөөс барихгүй байна. Төрд байгаа авлигыг буруулах гол нөхцөл бол сонгуулийн зардлыг бууруулах явдал. Ингэснээр хөрөнгөлөг бүлэглэлүүдийн нөлөөнөөс төрийн албыг ч чөлөөлж чадна” хэмээн ярьсан юм.
 Сонгуулийн зардал огцом өссөн. Улс төрийн намын тухай болон Сонгуулийн хуулиар намын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэл хийж чадаагүй. Сонгуулийн зардлыг бууруулах дорвитой арга хэмжээ авч чадаагүй, эрх баригч намын сонгуулийн санхүүжилт босгох арга хэлбэр нь тодорхойгүй байгаагаас 60 тэрбум байтугай түүнээс ч их мөнгөний хэрэг ирэх сонгуулийн дараа яригдах “үнэр” ханхалж байна.
Энэ бүхэн “Мөнгөний үнэргүй сонгууль” гэдгийн цаана далд санхүүжилт, бохир мөнгө нуугдаж байх вий хэмээн хардахад хүргэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэрхэн мөнгөний үнэргүй сонгууль явуулах технологио олон нийтэд зарлаж, санхүүжилтээ ил тод болгохгүй бол сонгууль дөхөх тусам сонгогчдын болгоомжлол, хардалт нэмэгдэнэ. Эрх баригч намын сонгуулийн мөнгийг хянах боломжийг иргэддээ олго, Ерөнхий сайд аа!

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com