Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ш.Түвдэндорж: Монголд эрэгтэй хүүхэд үсээ урт ургуулж болохгүй, өргөн шуумагтай өмд өмсөх хориотой байсан цаг

  АН-ын шинэчлэл дуусаагүй гэнэ. Өмнөх үеэ бодвол олон зүйлийн зохицуулалт хувь хүнээс хамааралгүйгээр дүрмээр шийдэгддэг болсон. Гэвч цаашид сайжруулах олон заалт байгаа аж. Энэ талаар АН-ын нарийн бичгийн дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн Ш.Түвдэндоржтой ярилцлаа.

-МоАХ-ны гишүүд танайхныг гэр бүлээрээ МоАХ-ны гишүүн гэж ярьдаг.
-(инээв) Аав, ээж хоёр маань МоАХ-ны гишүүн байгаагүй. Харин миний дөрвөн ах гишүүн, эгч дэмждэг байсан.
-Аав, ээж хоёр чинь МоАХ-д элсэхэд юу гэж байсан бэ?
-Аав “Та нар өөрсдөө л мэд” гэхээс өөр үг хэлээгүй. Аав маань Холбооны яаманд ажилладаг байсан. Хожим ярихдаа, биднийг бүгдээрээ МоАХ-д элссэний дараа аавд багагүй дарамт ирж байсан юм билээ.
-Яагаад бүгдээрээ МоАХ-д элсэх болов?
-Бид 40 мянгатын хүүхдүүд. Тухайн үед том ах Алтангэрэл СОТ-2 гэдэг барилгын байгууллагад инженерээр ажилладаг байсан. ЗХУ-д төгссөн, барууны ертөнцийн талаар багагүй мэдээлэлтэй. Найз нөхдөдөө олон сонин зүйл ярина.

Гэтэл Монголд эрэгтэй хүүхэд үсээ урт ургуулж болохгүй, өргөн шуумагтай өмд өмсөх хориотой байсан. Энэ бүхэнд бидний үеийн залуус сэтгэл дундуур байсан.
-Энүүхний төлөө МоАХ-нд элссэн гэж үү?
-Ахуйн хувьд ч асуудал байсан. Би айлын хамгийн бага болохоор бүх юманд “зарагдана”. Өдөр бүр ганц кг мах, хоёр литр сүүнд удаан хугацаагаар дугаарлана. Нэг хүнд нэг кг мах л өгнө. Худалдагчийн шидсэн махыг л авна. Ямар нэгэн сонголт байхгүй. Талхнаас бусад нь тансаг идээнд орно шүү дээ. Өндөг, хиам, алим ерөнхийдөө ховор.
-МоАХ-ны тухай анх хаанаас олж мэдэв?
-Хоёр том ах маань (Алтангэрэл, сахал Төмөрбаатар) нэг юм хийгээд байгаа нь мэдэгдсэн. Тэр нь ухуулах хуудас наах ажил. Түүнээс ганц нэгийг олж үзсэн чинь үнэхээр сонирхолтой зүйл байсан. Би чинь армийн тагнуулын ангийн офицер хүн. Нөгөө ухуулах хуудсын хамт ажилладаг дотны найз нартаа үзүүлээд, МоАХ-д элсүүлээд салбар байгуулсан. Удалгүй дарга нар мэдээд асуудал үүссэн. Гэхдээ хөөрхөн шалтаг гаргаад бид дөрвийг ажлаас гаргасан.

-Ямар шалтаг гаргасан бэ?
-“Яаман дээр генерал дуудаж байна” гэхээр нь бид дөрөв өдөр очоод, орой болтол хүлээж байгаа юм. Хэн ч уулзсангүй. Энэ хооронд МоАХ дээр “Манай гишүүн офицеруудыг барьчихсан байна” гээд бужигнаан болж, манай гэрээр очсон байгаа юм. Бид орой нь гэртээ харьчхаад, өглөө ажилдаа иртэл манай анги хээрийн сургуульд гарчихсан байсан. Тэгсэн чинь дарга нар “Та нар хээрийн сургуулиас хоцорсон. Хэл амгүй өргөдлөө өгчих” гэсэн. Тэгээд л бид МоАХ-ныхоо ажилд чөлөөтэй, зүтгээд явчихсан.
-Танай гэр МоАХ-ны салбар болсон гэдэг нь....
-МоАХ-ны салбаруудыг албан байгууллагуудаас хороо руу хөөсөн. Манай хорооны салбар манайд байрлаад, сүүлдээ сонгуулийн штаб болж, Ардчилал сонины эрхлэгч С.Амарсанаа УИХ-д, Баяраа ах (Говь Баяраа) нийслэлийн хуралд өрсөлдсөн. Амараа маань гарч чадаагүй. Ах гарсан.
-Танайхан цөм ажил төрөлтэй байж байгаад МоАХ-нд ороод ажилгүй болсон. Яаж амь зууж байв?
-Үүлийн гадаад паспорт наймааны алтан үеийг эхлүүлсэн. Олны жишгээр наймаа хийсэн. Баярсайхан ах (дүлий Баяраа) харин гайгүй наймаа хийдэг байсан.
-1996 оны сонгуулийн дараа “Намын байрны жижүүр, цээврлэгч, нярав, даргыг Түвдээ ганцаараа хийж байна” гэсэн онигоо яагаад гарсан юм бэ?
-1996 онд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл ялалт байгуулсан.
-Үнэмлэхүй ялалт.
-Үгүй ээ. Тэр үед УИХ 51 гишүүнээр шийдвэр гаргадаг байсан. Гэтэл манайхан 50, МАХН 25, бие даагч нэг байсан. УИХ-ыг МАХН (одоогийн МАН) гацаах шиг болсон доо. Хэн ч билээ “Улс төрийн гяндан” гэж нэрлэж байсан. Нам ялалт байгуулсны дараа намынхан бүгд албан тушаалд очсон. Намын байр үнэндээ эзэнгүйрсэн. Тэгээд би намын ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын даргыг хавсрах болж байгаа юм. Намын аппаратын ажилтнууд ч явсан. Бүх юмыг шинээр зохион байгуулсан. Манайхан тэр үед намын байраар орж ирээд л намайг “Намын бас байрны ерөнхий нарийн бичгийн дарга” гэж хошигнодог байсан.
-Та Ерөнхий сайд Ж.Наранцацралтын үед Батлан хамгаалахын сайд байхдаа. Ерөнхий сайдаа огцруулсан нэр зүүж байсан.
-Ерөнхий сайд маань тэр үед Эрдэнэтийн Оросын талыг хувьчлах зөвшөөрөл өгсөн ялд унасан. Бид кабинетаараа хуралдаад “Ерөнхий сайд та тэр захианд гарын үсэг зураагүй бол бид кабинетаараа таныг УИХ-д хамгаалъя” гэж тохиролцоод УИХ руу орсон. Гэтэл УИХ-д орсон хойноо нөгөө асуудлаа Дэд бүтцийнээ сайд руу чихсэн. Кабинет цочирдсон. Энэ тухай хэн юу ч яриагүй байсан. Тийм учраас бид Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан.
-Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг огцруу­лсны дараа Да.Ганболд, Э.Бат-Үүл нарыг Ерөнхий сайдад дэвшүүлэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Эрдэнэтийн удирдлагын асуудлыг тулгадаг байсан гэдэг. Ж.Наранцацралт Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан тул Ерөнхий сайд болсон юм болов уу?
-Би нарийн мэдэхгүй байна. Ямар ч байсан Ерөнхий сайд өөрөө оросуудад явуулсан захиан дээрх гарын үсгийг “Миний гарын үсэг мөн” гэж байсан.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com