Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
С.Одонтуяа: Чингэлэгүүдийг нүүлгэн шилжүүлж тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулна

Хотын төвд зориулалтын бусаар байршуулсан чингэлэгүүд нь бие засах газар, хог хаягдлын цэг болж агаар, хөрсний бохирдлыг бий болгон олон төрлийн халдвар үүсэх эрсдэлийг дагуулж байна. Тиймээс Баянгол дүүргээс “Нийслэлээ чингэлэгээс чөлөөлж амьдрах орчноо сайжруулъя” гэсэн уриаг дэвшүүлжээ. Энэ талаар Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

 

-Танай дүүргээс дэвшүүлж байгаа “Нийслэлээ чингэлэгээс чөлөөлж амьдрах орчноо сайжруулъя” гэсэн уриалгын талаар мэдээлэл өгнө үү?
-Зориулалтын бусаар байршуулсан контейнерууд нь нийслэлийн өнгө үзэмж, цаашлаад орчны бохирдлыг үүсгэдэг гол зүйл болоод байна. Энэ чингэлэгүүд ихэнх нь одоогоос 20-30 жилийн өмнө тавигдсан байна. Тиймээс энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дүүргийн нутаг дэвсгэрт зориулалтын бусаар контейнер ашиглахын хориглосон Засаг даргын захирамж гаргасан. Орчин үеийн нийслэл хотоо байгуулахад хүн бүр оролцож аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтдаа бие биенийгээ дэмжиж хөгжих хэрэгтэй. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт аж ахуйн нэгжүүдийн хашаанд том чингэлэгүүд байна. Ялангуяа томоохон ресторан, зочид буудал үйлчилгээний төв, сургуулийн хашаанд олноор байгаа.

-Дүүргээс судалгаа гаргасан уу. Одоогоор хэдэн аж ахуйн нэгжийн хашаанд хэдэн чингэлэг байна вэ?
-Чингэлэг гэдэг өөрөө хотын төв гудамжид байх зориулалттай биш. Тээвэрлэлтэд зориулагдсан эд учраас бид эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдийн хашаанаас зөөнө. Аж ахуйн нэгжүүдийг энэ уриалгад нэгдэж оролцоосой гэж хүсч байна. Одоогоор хороо тус бүрээр нарийвчлан судалгаа гаргахад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 250 орчим аж ахуйн нэгжийн хашаанд чингэлэг байна гэсэн. Бүгдээрээ цэвэр орчинд хүүхдүүдээ агаар, хөрс, орчны бохирдолгүй газарт амьдруулмаар байна. Баянгол дүүрэг байтугай нийслэлийн хэмжээнд эмх замбараагүй төлөвлөлтгүй баригдсан барилгуудаас болж явган хүн явах зайгүй шахам болоод байна.

-Чөлөөлсөн зам талбайг хэрхэн ашиглаж байна вэ. Нийт хэдэн га талбайг дээрх байдлаар чөлөөлөөд байна вэ?
-Захирамжийн хүрээнд аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө эзэмшлийн хашаанд байгаа эсвэл нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа чингэлэгүүдийг зөөх ёстой. Энэ зөөсөн талбайд нь мод тарьж ногоон байгууламж бий болгох эсвэл хүүхдийн тоглоомын талбай байгуулах ёстой. Өнөөдөр Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол, тоосжилт гээд хүндрэлтэй асуудал олон байна. Чингэлэгүүд өөрсдөө маш олон сөрөг үр дагавруудыг бий болгож байна. Чингэлэгүүдийн ард гэмт хэрэг гарах нөхцөл бий болж хог ихээр хуримтлагдаж хүүхдүүд шөнө оройн цагаар дээгүүр нь үсэрч, харайж байгаад гэмтэх, бэртэх асуудал гарч байна. Харин байшин, барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд түр зөвшөөрлийг олгоно. Мөн чингэлэгэн захууд байгаа. Эдгээрийг эхний ээлжинд нүүлгэхгүй. Нийслэл, дүүргээс нэгдсэн бодлого гаргана. 2018 онд бид нийтийн эзэмшлийн зам талбайд байсан 400 гаруй чингэлэгүүдийг нүүлгэн шилжүүлж гарсан зай талбайд нь 2019 оны төсвөөр хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжуудыг байгуулахад бэлэн болсон. Өмнө нь иргэд чингэлэгүүдээ зөөж байсан бол одоо аж ахуйн нэгжүүдийг зөөгөөч ээ гэсэн уриалга гаргаж байна.

 

Б.Мягмар

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com